МОСКВА. /TASS/. ОХУ-д зохион байгуулсан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай “Россия 2018” номын нээлт Москва хотод болжээ. 
Олон амжилтын анхдагч болсон 2018 оны ДАШТ-ий талаарх мэдээллүүд, дасгалжуулагч, тоглогчидтой хийсэн ярилцлага, сонирхолтой баримтууд, статистикийн мэдээллүүдийг оруулсан уг номыг 3000 хувь хэвлэсний 2000-ыг нь орос хэлээр, 1000-ыг нь англи хэлээр гаргасан байна. 
Зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын 11 хотод болсон ДАШТ-д Францын шигшээ баг Хорватын багийг ялж, аварга болсон бол Бельгийн шигшээ баг гуравдугаар байранд орсон. Оросын шигшээ баг түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгаран үлдсэн билээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг