sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ 12 дугаар сарын 14-16-нд Австрийн нийслэл Вена хотноо болж А.Янжиндулам мөнгөн медаль хүртжээ.
Монгол Улсын нэрийн өмнөөс оролцсон А.Янжиндулам 5 минутад 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон байна. Энэ удаагийн ДАШТ-ий нэгдүгээр байрт Англи улсаас оролцсон Кэйти Кермод шалгарлаа. Тэрбээр 14 хэлтэй, англи, швед, испаниар чөлөөтэй ярьдаг, ой тогтоолтын  ДАШТ-ий  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  алтан медаль хүртэж, дэлхийн рекорд тогтоож байсан билээ.
А.Янжиндулам өнгөрсөн онд “Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, алтан базерын эзэн болж, финалын шатанд оролцсон юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг