sonin.mn

Японы Сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, бөхчүүдийн дунд гардаг зодооны хэргийн буруутанд хатуу шийтгэл оноох журмын төсөл танилцуулжээ. Шинэ журмын дагуу доод эрэмбийн бөх буюу туслахаа зодсон ёкозуна цолтон ямар ч өчиггүйгээр зодог тайлахаар болсон байна. Харин озэки болон түүнээс доош цолтой дээд зиндааны бөх бусдын эсрэг хүч хэрэглэвэл доод тал нь нэг тэмцээн өнжихөөр шийтгэх аж. Мөн ердийн сахилгын арга хэмжээ, бэлтгэл сургуулилтын үеэр хүч хэрэглэхийг нарийвчлан ялгаж салгахаар болсон байна. Бас үйлдсэн хэргээ түрүүлж мэдэгдэн буруугаа хүлээсэн тохиолдолд дээрх шийтгэлээс чөлөөлж байхаар журамд тусгажээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин