sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг хотноо 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж монголчууд III байрт шалгарлаа.
Тэмцээнд 21 орны 260 гаруй тамирчид гурван өдрийн турш оюуны ухааны хурц өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулав. Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр 19401 оноогоор БНХАУ, БНАСАУ-ын дараа III байр эзэлсэн юм.
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр БНХАУ-ын өсвөрийн тамирчин Wei Qinru 7947 оноогоор 2018 оны Ой тогтоолтын Дэлхийн аварга болов. Монголын Оюун Ухааны Академи, ОУИМ, 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2018 оны Өсвөрийн дэд аварга болсон.
ДАШТ-ий "Хоёртын тоолол" төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар ОУИМ Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр болов.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг