sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын морин спорт уяачдын холбооноос 2018 оны Монгол Улсын чансаа өндөр уяачдыг тодруулахад, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр 87 оноотойгоор тэргүүлсэн байна.
Т.Ихбаяр нь Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын наадмаас 1 түрүү, 6 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 6 түрүү, 19 айраг хүртсэн байна
Харин удаах байрт Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат, Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэг 64 оноогоор шалгарчээ. Тэрбээр Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 4 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 5 түрүү, 10 айраг хүртсэн байна.
Ардын хувьсгалын 97 жилийн ой,Үндэсний их баяр наадмаас 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 3 түрүү, 13 айраг хүртсэн Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Түвдэнгийн Батцоож 47 оноогоор гуравдугаарт,
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 3 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг хүртсэн Дорнод аймгийн Цагаа-Овоо сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Түвдэнжаажидын Батзориг 33 оноогоор дөрөвдүгээрт,
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг хүртсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очир 25 оноогоор тавдугаарт,
Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 8 айраг хүртсэн Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжав 21 оноогоор зургадугаарт,
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 3 айраг хүртсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар 20 оноогоор долдугаарт,
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 5 айраг хүртсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир 19 оноогоор наймдугаарт,
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 1 түрүү, 4 айраг хүртсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, нийслэлийн Алдартуяач Ганболдын Энхтайван 17 оноогоор есдүгээрт тус тус эрэмбэлэгджээ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг