sonin.mn
ВАРШАВ. /PAP/. Польш улсын мэдээллийн "PAP" агентлагаас жил бүр Европын спортын сэтгүүлчдийн дунд явуулдаг санал хураалтын дүнгээр Сербийн теннисчин Новак Жокович гурав дахь удаагаа шилдэг тамирчнаар тодорчээ.
Новак Жокович 145 оноо авч шилдгээр тодорсон бол “Алтан бөмбөг” шагналын эзэн, Хорватын хөлбөмбөгчин Лука Модрич 132 оноо авснаар удаалжээ. Жагсаалтын гуравдугаарт, “Формула-1”-ийн нисгэгч, Их Британийн тамирчин Льюис Хэмилтон орсон байна. Тэрбээр 114 оноо авсан байна.
Сербийн тамирчин 2011 болон 2015 онд уг санал хураалтад ялж байсан байна. Тэрбээр мөн Олон улсын теннисийн холбооны шилдэг тамирчнаар зургаа дахь удаагаа тодорчээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг