sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо 2019 оны нэгдүгээр сарын 13-нд Токио хотноо эхлэх Хацү башёгийн банцүкэг зарлалаа.
Хацү башёд зодог тайлах эсэхээ шийдэх Япон Их аварга /ёкозүн Кисэносато чансааг магнайлсан байна. Баруун жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлэх бол 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд зүүний хоёрт эрэмбэлэгджээ.
Өнгөрсөн 11 дүгээр сарын башёд сайн барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил баруун жигүүрт сэкиваки цолтой барилдана. Мөн Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэх бол Чёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн барууны 14 дүгээрт эрэмбэлэгджээ.
Жюүрёо зиндаанд Монгол Улсын таван бөх, Макүшита зиндаанд найман бөх, Санданмэд гурван бөх, Жонокүчид хоёр бөх тус тус хүч сорихоор болсон байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг