sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо Японы мэргэжлийн сүмо бөхийн шинэ оны эхний башё нэгдүгээр сарын 13-27-нд болох бөгөөд тус Хацү башёд энэ цаг үеийн гурван Их аварга хүч үзнэ.
Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд болон 72 дахь Их аварга Кисэносато нарын аваргууд өнгөрсөн  оны 11 дүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн юм. Энэ башёд Их аваргуудаас гадна Озэки Такаясү, Гоэйдо, Точиношин /Гүрж/ болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтнууд барилдана.
Мөн дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Таканоива А.Баасандорж, Чёошёома Г.Мөнхсайхан нарын манай бөхчүүд барилдах бол Жюүрёод Дайшёохо Р.Шижирбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар хүчээ сорино. Хацү башёд нийтдээ 24 монгол бөх барилдана.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг