sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос 2000 оноос эхлэн жил бүр оны шилдэг "Спорт ба эмэгтэйчүүд" шагналын эзэн эмэгтэй зүтгэлтнүүдийг шалгаруулдаг уламжлалтай болсон билээ.
Тус шагнал нь спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, хүйсийн эрх тэгш байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан 5 тив тус бүрийн шилдэг зүтгэлтнүүд болон дэлхийн хэмжээний шилдэг нэг зүтгэлтнийг тодруулдаг юм.
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны "Спорт ба эмэгтэйчүүд" комисс нь тус шагналд Монгол Улсаас нэр дэвшиж байгаа эмэгтэй зүтгэлтэний материалыг 2019 оны нэгдүгээр сарын 10 хүртэл хүлээн авч байгаа аж.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг