sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ оны өмнөхөн Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ хоёр уулзаж Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар санал нийлсэн ч дахин асуудал үүслээ.
Хоёр Дархан аварга, Улсын заан Б.Сайнбаярт Бөхийн өргөөг хүлээлгэж өгөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан. Харин Л.Чинбат тэргүүнтэй холбоо Х.Баянмөнх аварга ганцаараа манай холбоог төлөөлөхгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэг шийдвэр гаргах боломжгүй гэсэн бичиг Баянзүрх дүүргийн шүүхэд ирүүлжээ. Иймд бөхийн өргөөний үйл ажиллагааг нээх асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг