sonin.mn
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин, Монгол Улсын аварга Я.Батсуурь, МУ-ын харцага О.Хангай, МУ-ын начин Д.Анар нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр  Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд  түрүүлсэн Монгол Улсын харцага О.Хангай, үзүүрлэсэн Монгол Улсын аварга Н. Батсуурь  шөвгийн дөрөвт  шалгарсан Монгол Улсын начин Д.Анар нарт баяр хүргэж, цаашдынх нь спортын их үйлсэд амжилт хүссэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.