sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн 2019 оны УАШТ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэгдүгээр сарын 7-9-нд зохион байгуулна.
Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах энэ удаагийн УАШТ нь “Токио 2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо авах олон тэмцээний өмнө болж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой. Манай эрэгтэй, эмэгтэй жүдочдоос УАШТ-дээ хэн нь шилдэг байж энэ онд болох уламжлалт “Гран при”, “Их дуулга” тэмцээнүүд болон залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д хүчээ сорих эрхээ өвөртөлж Токиогийн олимпийн эрхийн оноогоо цуглуулах боломж олдох юм.  
Дашрамд дуулгахад, 2019 оны наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болох бол 2019 оны 10 дугаар сарын 16-нд Морокко улсын Марракеш хотноо залуучуудын ДАШТ болно.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг