sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2019 оны цуврал тэмцээнүүд энэ сарын 24-нд Израиль улсын Тель-Авив хотноо "Тель-Авив 2019" Гран при тэмцээнээр эхэлнэ.
Монголын жүдочдоос эмэгтэй 8, эрэгтэй 7 тамирчин хүч, ур чадвараа сорин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байна. Энэхүү Гран при тэмцээнд дэлхийн 59 орны шилдэг 468 жүдоч оролцоно.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг