sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд ОУХМ,  гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.
Тэрбээр зургаан өдөрт 485 миль буюу 787 км гүйж, тэргүүн байр эзэлсэн байна. Мөн энэ тэмцээнд Б.Буджаргалын хамт ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар амжилттай оролцжээ. Тус тэмцээнд 30 гаруй улсын 300 орчим тамирчин хурд хүч, тэсвэр хатуужил гарган өрсөлдсөн байна.
Тэмцээнд оролцогчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр зургаан шөнийн турш тасралтгүй гүйж хамгийн олон км замыг туулсан оролцогч тамирчныг ялагчаар шалгаруулдаг.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг