sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын самбо бөхийн холбоо /МСБХ/-ноос самбо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ийг энэ сарын 15-17-нд зохион байгуулна.
Спортын төв ордонд зохион байгуулах энэ удаагийн  УАШТ-д эрэгтэйчүүд 52 кг, 57 кг, 62 кг, 68 кг, 74 кг, 82 кг, 90 кг, -100 кг, +100 кг гэсэн есөн жинд, эмэгтэй самбочид 48 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 68 кг, 72 кг, -80 кг, +80 кг гэсэн мөн есөн жинд тус тус болох бол байлдааны самбогийн есөн / -52 кг, -57 кг, -62 кг, -68 кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг/ жингийн ангиллаар улсын шилдгүүдийг тодруулна.
Жин тус бүрт эхний дөрвөн байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль олгох бөгөөд тэмцээний багийн дүнг эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь гаргаж урамшуулна. Өнгөрсөн жилийн УАШТ-ий медаль хүртсэн тамирчид хэсэг толгойлох байдлаар сугалааг татах юм. Самбо барилдаанд оролцсон эрэгтэй тамирчид байлдааны самбод давхар оролцох боломжтой.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг