sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр/01.07/ хоёр дахь өдрөө үргэлжилж шилдгүүд тодорлоо.
Тус тэмцээний энэ өдөр эрэгтэй 81, 90, -100, +100 эмэгтэй 70, -70, +78 кг жингийн барилдаан болж, улсын аваргууд шалгарсан юм. УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдыг жин тус бүрээр танилцуулж байна.
 
Эмэгтэй 70 кг
 
1. Ц.Батцэцэг /Эрч/
2. А.Оюунгэрэл /Хангарьд/
3. С.Лхагвадулам /Сүлд/
3. М.Даваасүрэн /Боржин/
 
-78 кг
 
1. О.Мөнхцэцэг /Сүлд/
2. Ш.Сэржмядаг /Алдар/
3. Б.Сайнбуян /Хүч/
3. Г.Долгорлхам / Сүлд /
 
+78 кг
 
1. Э.Гандиймаа /Хилчин/
2. А.Адьяасүрэн /Хүч/
3. Б.Мөнхтуяа /Хилчин/
3. М.Ууганжаргал /Женко/
 
 
Эрэгтэй 81 кг
 
1. О.Ууганбаатар /Сүлд/
2. Б.Гаажадамба /Женко/
3. Б.Алтансүх /Хурд/
3. Ц.Жанлавцогзол /ДЛЖ/
 
90 кг
 
1. Э.Мөнхжаргал /Сүлд/
2. Х.Цагаанбаатар /Эрч/
3. Д:Сандуйжав /Алдар/
3. Н.Баатархүү /Эрч/
 
-100 кг
 
1. Б.Серик /Сүлд/
2. Д.Цэрэнням /Хилчин/
3. Г.Алтанбагана /Алдар/
3. Г. Түвшинжаргал /Хилчин/
 
+100 кг
 
1. О.Цэцэнцэнгэл /Эрч/
2. Б.Тэмүүлэн /Женко/
3. С.Бат-Орших /Жүдо академи/
3. Х.Цогтгэрэл /Алдар/
 
УАШТ-ий шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин "Буэнос Айрес-2018" хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорчээ.Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр холимог багийн барилдаанууд болж, аваргуудаа тодруулна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг