sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөд Америкийн Перу улсын газар нутаг дээр зохион байгуулж байгаа “Дакар Ралли 2019” уралдааны 8 дахь өдрийн гараанд автомашины ангилалд уралдаж буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар бариандаа амжилттай орлоо.
Тэд энэ удаа 360 км замыг 6 цаг 49 минутад туулж 42 дугаар байранд орсноор нийт дүнгээр 33 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Автомашины ангилалд Франц хослол Себастиан Лөб, Даниэл Элэна нар энэ өдрийн гараанд тэргүүлснээр нийт дүнгээр гуравдугаар байранд бичигджээ. Харин Катарын хослол Нассер Ал Аттияа, Маттью Баумэл нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа бөгөөд тэд найм дахь өдрийн гараанд аман хүзүүджээ. Дакар Ралли өндөрлөх ойртсон энэ үед автомашины ангиллын өрсөлдөөн уралдааны эцсийн өдөр л ялагч хэн болох нь тодорхой болно.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг