МОСКВА./RIA Novostu/. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг томоохон сүлжээнүүдийн нэг, Нидерландын Амстелвен хотод төвтэй KPMG аудитын компани дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийг нэрлэжээ.
Football Benchmark төслийн шинжээчдийн тооцоолсноор, Бразилийн хөлбөмбөгчин, Пари Сен-Жермен /ПСЖ/ клубын хагас хамгаалагч Неймар түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогчид тооцогдож байна. Тэрбээр Испанийн “Барселона” багаас ПСЖ-д 229.1 сая еврогоор “зарагдсан” юм. Жагсаалтын хоёрдугаарт, эхний аравт багтсан хамгийн залуу хөлбөмбөгчин, 20 насандаа дэлхийн аварга болсон ПСЖ багийн довтлогч Килиан Мбаппе /215 сая евро/ оржээ. Харин гуравдугаарт, “Алтан бөмбөг” шагналын эзнээр таван удаа тодорсон, "Барселона" багийн түүхэн дэх шилдэг довтлогч Лионель Месси /203.3 сая евро/ бичигдсэн байна.
Түүний дараагаар Египетийн хөлбөмбөгчин, "Ливерпуль" багийн довтлогч Мохаммед Салах /168.3 сая евро/, 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч, Английн "Тоттенхем" клубын тоглогч Харри Кейн /151.1 сая/, "Челси" багийн довтлогч Эден Азар /148.2 сая/, "Манчестер Сити"-гийн тоглогч Кевин де Брейне /129.4 сая/, Францын хөлбөмбөгчин, "Атлетико Мадрид" клубын хагас хамгаалагч Антуан Гризманн /125.6 сая/, "Манчестер Юнайтед"-ийн гишүүн Поль Погба /119.3 сая/ нар оржээ. Жагсаалтын 10 дугаарт "Барселона" багт тоглодог Бразилийн хөлбөмбөгчин Филипе Коутиньо /118.2 сая/ бичигдсэн байна.
Харин 2018 оны “Албан бөмбөг”-ийн эзэн, өдгөө 33 настай Лука Модрич хамгийн үнэтэй 50 тоглогчийн жагсаалтад багтаагүй байна. Тэгвэл энэ шагналыг таван удаа хүртсэн Протугалийн хөлбөмбөгчин Криштаину Роналду /107.3 сая евро/ жагсаалтын 12 дугаарт бичигджээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг