Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо үргэлжилж буй Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд Хакүхо аварга ганцаараа түрүүлж байгаа энэ үед нэгэн таатай мэдээ сонордуулахад, Мичинокү дэвжээний бөх Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдах болзлоо хангажээ.
Өчигдөр Макүшитагийн нэгээс босон барилдаж буй Кирибаяма Б.Лхагвасүрэн, Таканофүжиг давснаар 4 дэх даваагаа авлаа. Улмаар Кирибаяма сүүлийн хоёр барилдаанаас үл хамааран Жюүрёо зиндаанд дэвшинэ. Ийнхүү монгол сумочдоос дахин нэг цолтой бөх төрж байна.
Тэрбээр 23 башё /3 жил 9 сар /барилдсаны эцэст зиндаа ахиж цолтой бөх болж байгаа юм. Түүний хүндэлдэг сумоч нь 71 дэх Их аварга Харумафүжи Д.Бямбадорж билээ.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Баяр хүргэе.Сэтгүүлч, Таны мөрөөдөл юу вэ гэхэд, Би ёкозүна болмоор байна гэж хариулж байсан.Зүтгээд бай.Энд үндэсний бөхөөр барилдаж байсан бол их ирээдүй бий дээ.
Зорилготоо көвүүн байна
ylam hicheegeerei?derged chini ylger jisee bolson abraga bna!eeriin chini hyselees gadna setgeliin dotooiin asar tom byar heregtei!dotoodiin byar baihgyi hyn bol Kasenasata sig yabzgyi baih bolno!
За баяр хургэе!Цаашаа сайн хичээгээрэй!
Өнгөлөг сортойтой байна Авраг болохыг ерөеэ
Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат сумоч Б.Лхагвасүрэн байна.
Баяр хүргэе. Олон сар хүлээлгэсэн, ашгүй болзол хангажээ. Жюрёод энэ сард 2 удаа гарч барилдаад Гагамару, Жокорюү хоёрт унасан байна билээ. Сүүлийн үед макүшитад буурч, тэр түвшинд барилдаж байгаа бөхчүүдэд унана гэдэг бол бэлтгэлээ бүр сайн хийхгүй бол арай л болоогүй байна гэсэн үг. Залуу сайхан хүүг хичээж Харумафүжи аварга шигээ болоорой гэж хүсэн хүлээе.