МАДРИД. /NHK/. Испанийн Мадрид хотын шүүх Португалийн хөлбөмбөгийн од Криштиану Роналдуд 21,6 сая ам.долларын торгууль ногдуулжээ.
Алдарт хөлбөмбөгчинг Реал Мадрид клубт тоглож байхдаа татвараас санаатайгаар зайлсхийсэн гэдгийг баримтаар нотолж, тохирох шийтгэлийг ногдуулсан нь энэ аж. Улмаар Криштиану Роналду 23 сар хоригдох шийтгэлээс зайлсхийхийн тулд 21,6 сая ам.долларын торгуулийг төлөхөөр болсон байна.
Тэрбээр өмнө нь, 2015 онд мөн л татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдан 13.5 сая еврогийн торгууль төлж байсан юм.
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
барууны төр ийм сүрхий БОДЛОГОтой,санхүүгийн сайн ойлголтгүй зөвхөн мөнгө олж чаддаг нөхөрт цаанаас нь санхүүгийн нь хариуцдаг талд нь "өөрийн"хүнийг шургуулаад тэр нь "татвараас бултаж"болдог юм гэсэн итгэл төрүүлж хийж лавшруулж байгаад л нэг өдөр хөмрөөд л хэд нугалж авдаг ТӨР нь,энэ аргаа Марадонад хэрэглэж л байсан,ийм нэг "зөв" зальтай,ард түмнээ гэсэн Төртэй болох юмсан