sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Хэрэв Москвагийн лабораторийн мэдээлэл хуурамч байвал ОХУ-ыг 2020 оны Олимпын наадам болон Паралимпын наадмаас хасч магадгүй гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.
 
ОХУ-ын Сэргээшийн эсрэг агентлаг буюу РУСАДА-гийн статусыг WADA өнгөрсөн оны намар сэргээсэн юм. WADA-гийн гүйцэтгэх хорооноос гаргасан шийдвэрийн дагуу Оросын тал 12 дугаар сарын 31 хүртэл Москвагийн сэргээшийн эсрэг лабораторийн мэдээлэлд нэвтрэх боломж олгох ёстой байв. WADA-гийн шинжээчид тогтоосон хугацаанд ажлаа дуусгаж чадаагүй байна. Москвагийн лабораторийн мэдээллийн сангийн мэдээллүүд болон тус лабораторид хийсэн гол шинжилгээнүүдийн хариуг мэргэжилтнүүд хүлээж авсан гэж  WADA нэгдүгээр сарын 17-нд мэдээлжээ.
 
Д.Жаргал
 
Montsame news agency