sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 11 дэх өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргалын Митакэүмитэй  хийсэн барилдаан хамгийн сонирхолтой нь байв.
Учир нь энэ башёд нэг ч унаагүй тэргүүлж байсан Хакүхо аварга өнөөдөр 2 өдрийн барилдаан өнжөөд эргэн ирсэн Митакэүмигийн өөдөөс юу ч хийж амжилгүй, дэвжээнээс түлхэгдэн гарч эхний унаагаа авсан юм. Харин 69 дэх Их аварга Хакүхо ийнхүү нэг унасанаар түүний араас нэхэж яваа Тамаваши Б.Мөнх-Оргилд том боломж гарлаа.
Өнөөдөр тэд хоорондоо барилдах бөгөөд Тамаваши давбал хоёр бөхийн даваа тэнцэх юм. Тамавашитай адил барилдаж байсан Маэгашира Чиёонокуни /8:2/ 11 дэх өдөр гэмтлээс болж барилдсангүй. Харин Озэки цолт Гойэдо болон Такаясү нар өнөөдөр өрсөлдөгчдөө давсанаар 50 хувийн амжилтаа /качикоши/  хийх боломжоо хадгалсаар байна.
Сэкиваке Такакейшо Хокүтофүжиг, Тамаваши Котошёогикүг давсан бол Ичиножёо А.Ичинноров Шохозанд унаж 6 даваа 5 унаатай болов. Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан 11 дэх өдөр Такарафүжиг даван 5 дахь даваагаа авлаа. Хацү башёгийн 11 дэх өдрийн дараах байдлаар 5 зиндаанд 20 монгол бөх барилдаж байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг