sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Якутск хотноо ирэх гуравдугаар сарын 16-17-нд болох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн бүрэлдэхүүнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос зарлажээ.
Мөн сонгомол барилдаан, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд ч энэхүү хэсэгт хуваахдаа уг системийг ашиглах ашиглах юм байна. Сүүлийн ДАШТ-д шилдэг наймд багтсан улсын шигшээ багууд ДЦАШТ орох эрхтэй болдог. Шинэ системээр ДАШТ-д тэргүүлсэн баг 4, 5, 8 дугаар байр эзэлсэн багуудтай нэг хэсэгт, хоёрт орсон нь 3, 6, 7-р байр эзэлсэн багтай нэг хэсэгт орж байхаар тогтжээ.
Энэхүү “Якутск-2019” Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх багууд аль хэсэгт багтаад байгааг танилцуулахад, A хэсэгт: ОХУ (1), Куба (4), Япон (5), Турк (8) орсон бол B хэсэгт: АНУ (2), Гүрж (3), Иран (6), Монгол (7) багтжээ. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг