Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн байгуулсан "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулиас Япон улсын "Зүрх хамгаалах төсөл"-тэй хамтарч эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.
Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээний фургон машинтай байсан юм. Мэргэжлийн сумогийн Их аваргын санаачилгаар ийнхүү эмнэлгийн зориулалтын машинтай боллоо. "Зүрх хамгаалах төсөл"-тэй хамтарч, 2001 оноос эхлэн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн 18 дахь машинаа эмнэлгүүдэд түгээж байгаа юм. Мөн Нийслэлийн “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр таван ширхэг тэргэнцэр бэлэглэсэн байна.
Б.Номуун
Сэтгэгдэл0
amjilt . hoshin shogiin garuud tegj genee gej sonsdon uu ??? sportiinhon lag yumaa.
Бямбадорж бол жинхэнэ эх оронч хүн юм даа. Юун хошин шогийн хэдэн балайнуудтай харьцуулах.Тэд бол хүн шулж өөрсдөө мөнгө олж гэдсээ цүдийлгэхээс цаашгүй хошийн шаарууд.
Сайн бна. Эрүүл энх, аз жаргалыг ерөөе.
Asashoryu, Kyokusyuzan 2-s l deer yumdaa. Ter 2 ingej buyanii ajil hiij sonsogdoogui