sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксчин Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгчөөр АНУ-ын тамирчин, 30 настай Гери Рассель тодроод байгаа аж. Тэрбээр мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд хүчээ сорьсоноос 17-г нь хүнд цохилтоор ялжээ. Тамирчны замналдаа ганцхан удаа ялагдаж, дэлхийн аварга цолыг гурван удаа хамгаалсан шилдэг боксчин юм байна. WBC холбооны аваргын бүсийн төлөө өрсөлдөх энэ боксчны тулааны тов гараагүй байна.
Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулан IBO холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга болсон Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, “King Tug” хочит Н.Төгсцогтын 12 дахь тулаан түүний амжилт гарааг тодорхойлох юм. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг