sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг нэгэн чухал тоглолтыг эх орондоо хийхээр боллоо.
“AFC Cup” буюу “Азийн цом”-ын тэмцээний “Play off”-ын тоглолтод Монголын “Эрчим” болон БНАСАУ-ын “Риомион” клуб тоглохоор болсон. Эхний тоглолт хоёрдугаар сарын 20-нд буюу долоо хоногийн дараа Улаанбаатарт болно. Хариу тоглолт нь хоёрдугаар сарын 27-ны өдөр БНАСАУ-д зохион байгуулах юм.
Монголын клубүүдтэй ойролцоо чансаатай Зүүн Азийн клубүүд “AFC CUP” тэмцээнд оролцдоггүй учраас “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолтоор таарч байна. Энэ жилийн өрсөлдөгч нь “Риомион” клуб бөгөөд 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авчээ.
“Риомион” клуб БНАСАУ-ын 23-аас доош насны шигшээ багийн залуусаар бүрджээ. Харин Монголын “Эрчим” баг Үндэсний дээд лигийн тэмцээнд 12 удаа түрүүлснээс сүүлийн дөрвөн улиралд дараалан түрүүлээд байна.
 
“Эрчим” клубын урьдчилсан бүрэлдэхүүнд хаалгачаар: дугаар 1.Б.Ариунболд, 22. Т.Цэгмид
Хамгаалагчид: Г.Билгүүн, 33. Ч.Шинэзуун, 8. Ц.Энхжаргал, 32. Д.Золжаргал
Хагас хамгаалагчид: Б.Санжаадамба, 12. Б.Даваажав, 24. Т.Дөлгөөн 31. Ц.Бат-Эрдэнэ, 10. М.Төгөлдөр, 34. Г.Хишигдорж, 25. Ж.Тэмүүжин
Довтлогчид: Г.Батбилгүүн, 37. Б.Мөнхтүвшин, 15. С.Гал-Эрдэнэ, 42. Мотохиро Канеширо, 36. Калу Чимезе Нелэ, 21. Э.Адьяасүрэн
 
“Эрчим - Риомион” /2019.02.20 – 14.00 МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн/
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг