sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний 21 аймгийн лигийн гуравдугаар тойргийн ээлжит тоглолт Өвөрхангайн Тэнүүн Өлзий болон Хэнтийн Эбэг багуудын хооронд болж өндөрлөлөө.
Тус тоглолтын эхний үед хоёр баг довтолгоонд маш сайн тоглолтыг үзүүлж тус тус 30-аас дээш оноог авч тэнцүүхэн эхний үе болж өндөрлөлөө. Харин хоёрдугаар үед Өвөрхангай Тэнүүн Өлзий баг эсрэг багаасаа хамгаалалт довтолгоонд илүү байж оноо илүү дуусгав.
Хоёр багийн шийдвэрлэх хоёрдугаар хагаст Өвөрхангай аймгийн багаас Брэндон Моррис /Brandon Morris/-ийн холын зайн шидэлтүүд онооны зөрүү гаргасан бол Дэлгэрням болон Цэрэнбаатар нарын самбарын хослол гайхалтай байснаар 123:95 болгож Өвөрхангайн Тэнүүн Өлзий гуравдугаар тойргийн ээлжит хожлоо авлаа. Тэд 10 хожил 3 хожигдолтой онооны хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг