sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Үндэсний лиг"-ийн дэд хэсгийн улирлын сүүлийн тэмцээнээ хийж буй Багануур баг энэ удаад Өмнөговь аймгийн эсрэг тоглож Багануурынхан хожлоо.
Тэд эхний үед тэнцүүхэн тоглосон ч хоёрдугаар үеэс эхлэн Багануур баг илүүрхсээр 92:76-гаар яллаа. Багануур баг тоглолтын турш бөмбөгний шилжилтийг сайн хийсэн юм. Тус тоглолтын шилдгээр 19 оноо, 13 самбар, 4 бөмбөг таслалт, 3 хаалт хийсэн Н.Ганбаатар нэрлэгдлээ. Багануур баг ийнхүү MNBA 21 аймгийн “Үндэсний лиг”ийн дэд хэсгийн хүснэгтийг тэргүүлсэн амжилттай улирлаа дуусгасан бол Өмнөговийн баг хоёрдугаар байрт бичигдэж байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг