sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын паралимпийн спортын багаас "Токио-2020"  паралимпийн эрхийг өнөөдрийн байдлаар гурван тамирчин аваад байна.
Эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн k 44 ангиллын 61 кг-д өрсөлдсөн тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д  хүч сорьсон Х.Энхтуяа нар хүртсэн юм. Харин хамгийн сүүлд пара буудлага спортын төрлөөр ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпийн эрхийг өвөртлөөд байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг