sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы Дюссельдорф хотноо энэ оны гурав дахь том тэмцээн болох Их дуулга /Grand slam/-д хүч, ур чадвараа сорьсон манай 19 тамирчдаас нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд болж эмэгтэй 52 кг-д ОУХМ Л.Сособарам мөнгөн медаль, эрэгтэй 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, эмэгтэй 57 кг-д Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар хүрэл медаль хүртсэн бол хоёр дахь өдөр +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн эзэн байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг