sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Беларусийн нийслэл Минск хотноо болсон 23 дахь удаагийн самбо бөхийн "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл хүртсэн байна.
Энэ сарын 23-24 нд зохион байгуулсан тус тэмцээнд гавьяат тамирчин Г.Үүрцолмон дасгалжуулагчтай Монголын баг тамирчид оролцож тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Ойдовчимэд хүрэл, 56 кг-д Ч.Аззаяа мөнгө, эрэгтэйчүүдийн 62 кг- д Л.Өнөболд мөнгө, эрэгтэйчүүдийн 74 кг-д Н.Хадбаатар алт, эрэгтэйчүүдийн +100 кг-д Д.Пүрэвдорж хүрэл медаль тус тус хүртсэн.
Харин дараагийн өдөр эрэгтэйчүүдийн 68 кг-д Д.Алтансүх алт, эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг алт, эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Серик хүрэл, байлдааны самбо бөхийн 62 кг-д Ц.Төгсболд мөнгөн медалийн эзэн болжээ. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг