Сурталчилгаа Том баннер

Монцамэ

Д.Трамп халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйд шинжилгээг дахин сайшаажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгааг шинжилгээг сайтар хийж буйтай холбоотой гэж дахин мэдэгджээ. Тус улсад пүрэв гарагт коронавирусний халдварын тохиолдлын тоо 55 мянгаар буюу өмнө нь аль ч улс оронд бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдсэн юм

2 өдрийн өмнө 8

Япон К.Гоныг зугтахад тусалсан хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ

“Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг өнгөрсөн онд Японоос зугтахад тусалсан хоёр хүнийг шилжүүлэн авах хүсэлтийг тус улс АНУ-д гаргасан байна

3 өдрийн өмнө 6

АНУ-ын Хонконгод авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг Хятад улс шүүмжлэв

Хятадын Худалдааны яам АНУ-ын зүгээс дангаар Хонконгод авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг шүүмжилж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд Хонконгийн Засгийн газрыг эдийн засгаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ

3 өдрийн өмнө 3

Коронавирусний шинэ төрөл хурдан тархаж байгаа ч хүнд өвчлүүлэхгүй байна

Шинэ мутац нь вирусийг хүмүүст амархан халдварладаг болгосон боловч өмнөх төрлүүдтэй харьцуулахад хүнд өвчлүүлэхгүй байна гэж олон улсын судлаачдын баг пүрэв гарагт мэдээлжээ

3 өдрийн өмнө 0

Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна

МОСКВА. /RIA Novosti/. Одоогийн байдлаар дэлхий даяар коронавирусний 141 вакцин боловсруулж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн /ДЭМБ/ Тедрос Адханом Гебрейесус мэдээлэв.

3 өдрийн өмнө 6

Токиогийн дээгүүр солир нисэж өнгөрчээ

ТОКИО. /TASS/. Өнгөрсөн шөнө Токио болон түүний ойролцоох бүсийн оршин суугчид солир өнгөрснийг ажиглах боломжтой байсан бөгөөд тэдний олонх нь дэлбэрэлт шиг чимээ сонсжээ. Эрх баригчид энэ үзэгдлийн талаар мэдээлэл цуглуулж байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нийслэл хотдоо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

3 өдрийн өмнө 2

БНСУ-д коронавирусээр халдварласан өвчтөнд уушги шилжүүлэн суулгажээ

“Hallym” их сургуулийн зүрхний эмнэлгийн мэдээлснээр, донорын уушгийг “COVID-19”-өөр халдварласан, биеийн байдал хүнд өвчтөнд зургадугаар сарын 21-нд амжилттай шилжүүлэн суулгасан байна

4 өдрийн өмнө 0

Токиод халдварын 100 гаруй тохиолдол шинээр илэрсэн байх төлөвтэй байна

Японы нийслэл Токио хотод нэг өдрийн дотор коронавирусний халдварын 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар тус хотын засаг захиргаа мэдээлэх төлөвтэй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ

4 өдрийн өмнө 0

Ж.Байден сонгуулийн цуглаан зохион байгуулахгүй

Шинэ коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын цуглаан зохион байгуулахгүй гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден мэдэгджээ

4 өдрийн өмнө 0

Бээжинд дотоодын гаралтай гурван халдвар бүртгэгджээ

Бээжин хотод өчигдөр буюу 6-р сарын 30-ны 0-24 цагт дотоодын гаралтай коронавирусний гурван тохиолдол бүртгэгдсэн нь 6-р сарын 12-ны өдрөөс хойших хамгийн бага үзүүлэлт байв

4 өдрийн өмнө 0

Герман улс Европын Холбоог даргалж эхэллээ

БЕРЛИН. /RIA Novosti/. Герман улс Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлийг лхагва гаргаас буюу өнөөдрөөс даргалж эхэллээ.

5 өдрийн өмнө 2

Владимир Путин ард иргэддээ хандаж үг хэллээ

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгын шийдвэрлэх өдрийн өмнө ард иргэддээ хандаж үг хэллээ.

5 өдрийн өмнө 25

БНАСАУ-ын удирдагч олны өмнө гарч ирэхээс зайлсхийсээр байна

ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ оны эхний хагаст олны өмнө харьцангуй цөөн удаа гарч иржээ.

5 өдрийн өмнө 0

АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй

АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо одоогийн байдлаараа нэмэгдсээр байвал өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 100 мянга давж болзошгүй гэж тус улсын Харшил, халдвар өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Энтони Фаучи анхааруулжээ

5 өдрийн өмнө 2

Олон улсын морин цэргийн “Аравт” уралдаан Монголд 2 дахь удаагаа болно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын цэргийн наадам-2020" энэ оны 8 дугаар сарын 23-нд ОХУ, Казахстан, Беларусь, БНХАУ, Монгол зэрэг 10 улсад нэгэн зэрэг болох гэж байна.

5 өдрийн өмнө 4