Сурталчилгаа Том баннер

Монцамэ

Хамгийн эртний шар айргийг олжээ

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Дэлхийн хамгийн эртний шар айраг исгэгч болон 13 мянган жилийн тэртээх шар айргийн үлдэгдлийг Израилийн Хайфа хотын эртний түүхт агуйгаас оллоо гэж эрдэмтэд мэдээллээ.

8 өдрийн өмнө 1

Сирид орон нутгийн сонгууль эхэллээ

ДАМАСК./ТАСС/. Сири улсад зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойшхи долоон жилд анх удаа орон нутгийн сонгууль ням гарагт эхэлсэн тухай тус улсын “SANA” агентлаг мэдээллээ.

8 өдрийн өмнө 0

“Манхут” хар салхи дэгджээ

МАНИЛА. /Эн-Эйч-Кэй/. Асар хүчтэй “Манхут” хар салхи Филиппинд дэгдсэний улмаас тус улсын Бэнгуэт мужийн Лузонь арал дээр 65 хүн амь үрэгдсэний зэрэгцээ 43 хүн сураггүй алга болсон тухай цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.

8 өдрийн өмнө 0

Хятад улсад өнгөрсөн 40 жилийн хугацаанд 375 сая ажлын байр шинээр нэмэгджээ

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ 1978 оноос шинэтгэл хийх, гадаад ертөнцөд нээлттэй болох бодлого явуулж эхэлснээс хойш 40 жилийн хугацаанд тус улсад 375 сая ажлын байр нэмэгдсэн тухай Хятад улсын Статистикийн үндэсний хорооноос мэдээлэв.

8 өдрийн өмнө 0

Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй

МОСКВА./РИА Новости/. Хятад улс АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээний дараагийн шатанд оролцохоос татгалзаж магадгүй байна.

8 өдрийн өмнө 2

Турктэй залгаа бүх хилийн дагуу хилчдээ байрлуулна

КАИР. /РИА Новости/. Турк улстай залгаа бүх хилийнхээ дагуу хилийн цэргүүдээ байрлуулах шийдвэрийг Иракийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Ерөнхий сайд Хайдер аль-Абадигаар удирдуулсан тус улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн уулзалтын үеэр гаргаргасан байна.

8 өдрийн өмнө 0

Улаанбаатар хотноо ирэх сард Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад болох Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аваргын тэмцээн нь 3 төрлөөр 10 дугаар сарын 1-6-ны хооронд “Holiday Inn” зочид буудлын зааланд болох бөгөөд тэмцээнд 26 улсын баг тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

8 өдрийн өмнө 1

Орос-Монголын цэргийн сургуулилтад 1000 гаруй цэрэг оролцоно

УЛААН-ҮД. /ТАСС/. ОХУ-ын Буриад улсын цэргийн хээрийн сургуулилтын "Бурдун" талбайд энэ оны 10 дугаар сард болох Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2018” сургуулилтад 1000 гаруй цэрэг оролцоно гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.

8 өдрийн өмнө 1

Солсберид дахин хүн хордуулсан хэрэг гарчээ

ЛОНДОН. /РИА Новости/. Их Британийн Уилтшир гүнлэгийн Солсбери хотод дахин хүн хордсон явдал нь гэмт хэрэг мөн эсэхэд тус гүнлэгийн цагдаа нар эргэлзэж байна.

8 өдрийн өмнө 0

Арабын Нэгдсэн Эмират Улс визийн шаардлагаа шинэчиллээ

АБУ-ДАБИ. /arabianbusiness/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, 55-аас дээш насны тэтгэвэрт гарсан гадаад иргэдэд зориулсан визийн шинэ шаардлага гаргасан байна.

8 өдрийн өмнө 0

Ц.Даваасүрэн: ДЦС III-ыг өргөтгөж, Амгалангийн дулааны станцыг цахилгаан үйлдвэрлэдэг болгох хэрэгтэй

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ДЦС-IV”-т энэ сарын 15-нд гарсан гэмтлийн талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийв.

8 өдрийн өмнө 2

Элиуд Кипчоге дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

БЕРЛИН. /CNN/. Кенийн гүйлтийн тамирчин, Олимпын аварга Элиуд Кипчоге өчигдөр Берлиний марафонд 2 цаг 1 минут 39 секундийн амжилт гарган дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна.

8 өдрийн өмнө 1

ВЭФ-2018: ОХУ ба Зүүн Хойд Азийн орнуудын Алс Дорнод дахь хамтын ажиллагаа

ОХУ-ын Владивосток хотод 11-13-ны өдрүүдэд Дорнын эдийн засгийн чуулга уулзалт /ВЭФ-2018/ амжилттай болж өнгөрлөө. Алс Дорнодын холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутневийн хэлснээр, чуулга уулзалтын үеэр болсон 100 орчим арга хэмжээнд 7 мянга гаруй хүн буюу Орос улс болон дэлхийн 60 гаруй орны 6002 төлөөлөгч, 1357 сэтгүүлч оролцсон байна.

8 өдрийн өмнө 0

Моделист П. Эрхэмбаярын угсарсан танк турк олон улсын тэмцээнд тусгай байр эзлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын нийслэл Анкара хотноо зохион энэ сарын 08-09-н болсон 11 дэх удаагийн "Plastic Battle Armor Modeling Show" уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн ахмад гишүүн, моделист П. Эрхэмбаярын угсарсан байлдааны танк “Хобби 1:72” төрөлд амжилттай өрсөлдөж тусгай байрын шагнал хүртлээ.

8 өдрийн өмнө 0

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар О.Амгаланбаатарыг томиллоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 51 дүгээр тогтоолоор Одонмажигийн Амгаланбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр томиллоо.

8 өдрийн өмнө 0