ЛОНДОН. /BBC/. Ижлээ алдсан оцон шувууд бие биенээ тайвшруулж буй мэт агшинг гэрэл зурагт буулгаж чадсан Германы гэрэл зурагчин Тобиас Баумгертнер “Oceanographic” сэтгүүлийн “Ocean Photograph Awards” шагналын эзэн болжээ.
МОСКВА. /Kommersant/. Хакерууд томоохон кибер халдлага үйлдсэний улмаас эрх баригчид, бизнес эрхлэгчид чухал мэдээллээ алдлаа гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден мэдэгджээ.
БЕРЛИН. /DPA/. Германы “BioNTech”, Америкийн “Pfizer” компанийн гарган авсан вакциныг өнгөрсөн долоо хоногт Их Британид илэрсэн коронавирусний шинэ омгоос хамгаалах чадвартай гэж үзэж байна.
ЛОНДОН. /The Guardian/. Бархасбадь, Санчир гаргууд сүүлийн 400 жилийн хугацаанд хамгийн ойр зайд давхацсан үйл явдлыг дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс сонирхон ажиглалаа.
ЛОНДОН. /CNN/. Их Британид коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбар тархсантай холбоотойгоор эрх баригчид зул сарын баярын үеэр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах шийдвэрээ цуцалсны дараа олон орон тус улстай зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо.
ВАШИНГТОН. /TASS/. Сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаа, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид түүнд зориулж, “онлайн-тангараг өргөх ёслол” зохион байгуулахаар төлөвлөжээ.
НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден даваа гарагт “Pfizer”, “BioNTech” компаниудын вакцины эхний тунг хэвлэл мэдээллийн ажилтнуудын дэргэд хийлгэжээ.
РОМ. /Kommersant/. Их Британид тархсан коронавирусний шинэ омог Италид илэрчээ.
НУР-СУЛТАН. /Казинформ/. Казахстаны Карагандийн эмийн цогцолборт Оросын “Спутник V” вакциныг үйлдвэрлэж эхэллээ.
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид ирэх оны хоёрдугаар сар гэхэд 50 сая хүнд коронавирусний вакцин хийхээр төлөвлөж байгаа талаар "Зянькан шибао" сонин мэдээлжээ.
ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирусний илүү халдвартай шинэ хувилбар илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор улс орнууд тус улстай зорчигч тээврийн харилцаагаа түр зогсоох арга хэмжээ авч эхэлжээ.
ЛОНДОН. /ВВС/. Өмнө нь Их Британид тархсан коронавирусний шинэ омог Дани, Нидерланд, Австралид илэрсэн байна. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээч Мария ван Керкхове BBC агегтлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
ЛОНДОН. /RIA Novosti/. Коронавирусний шинэ хувилбартай холбоотой нөхцөл байдал эрх баригчдын хяналтаас гарсан гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдсэнийг "Sky News" телевиз уламжилсан байна.
ЛОНДОН. /Daily Mail/. Коронавирусний генетикийн шинэ төрөл илэрсний дараа хязгаарлалтуудыг чангатгасантай холбоотойгоор Лондоны оршин суугчид бямба гаргийн орой хотоос олноороо гарчээ.
ЭР-РИЯД. /Reuters/. Саудын Араб “COVID-19”-ийн вакцинжуулалтыг пүрэв гарагт эхлүүлснээр “Pfizer-BioNTech” компанийн вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэлсэн Арабын анхны орон боллоо.