НЬЮ-ЙОРК. /CNN/. Олны нүдэн дээр вакцин хийлгэхэд бэлэн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден “CNN” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
МОСКВА. /RIA Novosti/. Эмч, багш нар болон хотын нийгмийн үйлчилгээний ажилтнуудад “COVID-19”-ийн вакцин хийх цахим бүртгэл Москвад өнөөдөр 8.00 цагт нээгдэх бөгөөд зөвхөн mos.ru цахим хуудсаар дамжуулан бүртгэхээр болжээ.
НЬЮ-ЙОРК. /TASS/. Хятадын эрх баригчид эмнэлзүйн туршилт нь дуусмагц вакцинаасаа хөгжиж буй орнуудад хуваарилахад бэлэн байна.
ТОКИО. /Kyodo/. Токиогийн Прокурорын газар Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогоос мэдүүлэг авахаар төлөвлөж байна.
БЭЭЖИН. /TASS/. Хятадын "Чанъэ-5" сансрын автомат станц сарны гадаргуугийн дээд давхарга дахь сул хөрс /реголит/ цуглуулах ажлаа дуусгажээ.
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан Уйгарын өөртөө засах орноос хөвөн болон хөвөн даавуун бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ.
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-д санал хураалт явагдах үеэр олон тооны зөрчил илэрч, луйвар үйлдэгдсэн тухай Ерөнхийлөгч Дональд Трамп дахин мэдэгджээ.
НЬЮ-ЙОРК. /CNN/. Америкийн биотехнологийн “Moderna” компани 6 муж улсад коронавирусний вакцинаа хүүхдүүд дээр туршихаар бэлтгэж байна.
МОСКВА. /TASS/. Ирэх долоо хоногоос эмч, багш нарыг коронавирусний вакцинжуулалтад өргөн хүрээтэй хамруулахаар төлөвлөж буйгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
ПАРИС. /France-Presse/. Францын Ерөнхийлөгч асан Валери Жискар д'Эстен 94 насандаа таалал төгсжээ.
ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-д “COVID-19” халдвар 2019 оны 12 дугаар сарын дундуур тархсан байж магадгүй гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн шинэ судалгаанд тэмдэглэжээ. Энэ нь БНХАУ-д халдвар анх илрэхээс хэдэн долоо хоногийн өмнө, АНУ-д халдварын анхны тохиолдол бүртгэгдэхээс нэг сар орчмын өмнө гэсэн үг юм.
ЛОНДОН. /RIA Novosti/. Америкийн “Pfizer”, Германы “Biontech” компаниудын коронавирусний вакциныг Их Британид хэрэглэхийг зөвшөөрлөө гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
СИНГАПУР. /Reuters/. Сингапур лабораторид ургуулсан тахианы мах худалдаалахыг АНУ-ын “Eat Just” гарааны компанид зөвшөөрчээ.
НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хүмүүнлэгийн хамгийн том хямралыг даван туулахад бидэнд 35 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ.
МОСКВА. /TASS/. Төв Азийн уур амьсгал 30 жилийн өмнө шинэ төлөв байдалд шилжиж, илүү хуурай, халуун болсныг цаг уур судлаачид тогтоожээ.