Сурталчилгаа Том баннер

Монцамэ

Хятадад халдварын шинж тэмдэггүй 1541 хүн эмнэлгийн хяналтад байна

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-д даваа гаргийн байдлаар коронавирусний халдварын шинж тэмдэггүй 1541 хүн эмнэлгийн хяналтад байгаагаас 205 нь хилийн чанадаас ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мягмар гарагт мэдээллээ.

2020-04-01 13:59 3

Нью-Йорк хотын цагдаагийн газрын 1000 гаруй ажилтан коронавирусээр халдварлажээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йоркийн цагдаагийн газрын мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ.

2020-04-01 13:51 8

Иранд халдвар авсан 98 настай эмэгтэй эдгэрчээ

ТЕХРАН. /IRNA/. Ираны зүүн хойд нутгийн Мешхед хотод 98 настай Хасанзаде хэмээх эмэгтэй 27 хоног эмчилгээ хийлгэснээр аминд халтай коронавирусний халдварыг ялан дийлжээ.

2020-04-01 12:55 0

Токиогийн Олимпыг хойшлуулсантай холбогдуулан тэмцээнүүдийн хуваарийг өөрчилнө

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмыг коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор олон улсын спортын байгууллагууд ирэх онд зохион байгуулах тэмцээнүүдийнхээ хуваарийг өөрчилж эхэлжээ.

2020-04-01 10:49 0

Дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх мөнгө хэвлэхийг санал болгов

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хөгжиж буй орнуудад коронавирустэй тэмцэхэд, мөн эдийн засагт учрах үр дагаврыг даван туулахад туслахын тулд дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө хэвлэхийг санал болгожээ.

2020-04-01 09:37 0

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 850 мянга давлаа

ЖЕНЕВ. /Kyodo/. Дэлхийн даяар шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо мягмар гаргийн байдлаар 41 мянга давж, халдварын тохиолдлын тоо 850 мянгад хүрлээ гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээллээ.

2020-04-01 08:45 3

БНСУ-ын иргэдэд дэлгүүрийн купон, эрхийн бичиг тараана

СӨҮЛ. /Yonhap/. Эдийн засагт коронавирусний халдварын тархалтын үзүүлэх нөлөөг бууруулах үүднээс улсын нийт өрхийн талаас илүү хувьд дэлгүүрийн купон, эрхийн бичиг тараахад зориулан 7.1 их наяд вон буюу 5.8 тэрбум ам.долларын хоёр дахь нэмэлт төсвийг шаардана гэж БНСУ-ын Засгийн газар даваа гарагт мэдээллээ.

2020-03-31 15:18 7

ОХУ АНУ-д эмнэлгийн тоног төхөөрөмж илгээжээ

ВАШИНГТОН. /ТАСС/. Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан ОХУ АНУ-д эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий онгоц илгээсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэн байна.

2020-03-31 11:50 15

АНУ-д коронавирусний халдвараар өдөрт нас барсан хүний тоо анх удаа 500 давжээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д коронавирусээр үүсгэгддэг өвчний улмаас өдөрт нас барсан хүний тоо анх удаа 500 давлаа гэж CNN телевиз мэдээлжээ.

2020-03-31 08:52 0

Токиогийн Олимпын наадмын шинэ товыг танилцууллаа

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болно гэж уг наадмыг зохион байгуулагчид даваа гарагт мэдээллээ.

2020-03-31 08:50 0

Коронавирус хамгийн идэвхтэй байдаг хэмийг тодорхойлжээ

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Шинэ төрлийн коронавирус Цельсийн 4 орчим хэмд хамгийн идэвхтэй байдаг бөгөөд халуун орчинд амьдрах чадвараа алддаг гэдэг дүгнэлтийг Хонконгийн Их сургуулийн эрдэмтэд хийжээ.

2020-03-30 14:46 0

Израилын Ерөнхий сайдын зөвлөхөөс коронавирус илэрчээ

МОСКВА. /TASS/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн зөвлөх Ривка Палух коронавирусний халдвар авсан тухай “The Times of Israel” сонин мэдээлжээ.

2020-03-30 11:02 0

АНУ, БНХАУ, БНСУ болон Европоос ирсэн гадаадын иргэдийг Японд нэвтрүүлэхгүй

ТОКИО. /TASS/. Японы эрх баригчид коронавирусний халдварын тархалттай тэмцэх арга хэмжээний хүрээнд АНУ, БНХАУ, БНСУ болон Европын ихэнх орнуудаас ирсэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглохоор төлөвлөж байна гэж “The Asahi Shimbun” сонин мэдээлжээ.

2020-03-30 10:54 4

Москвад "гэртээ өөрийгөө тусгаарлах" дэглэм тогтоолоо

МОСКВА. /RIA Novosti/. Коронавирусний халдварын 900 гаруй тохиолдол бүртгэгдээд буй Москва хотын бүх оршин суугчдад гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэм тогтоосныг хотын захирагч Сергей Собянин ням гарагт мэдэгджээ.

2020-03-30 09:59 0

АНУ-д халдварын тархалтыг хязгаарлах удирдамжийг сунгажээ

ВАШИНГТОН. /CNN/. “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс орон даяар хэрэгжүүлсэн зайнаас харилцах удирдамжийг дахин 30 хоногоор сунгалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар ням гаргийн орой мэдэгджээ.

2020-03-30 09:58 0