Сурталчилгаа Том баннер

Монцамэ

Хятадад коронавирусний халдварын 55 шинэ тохиолдол бүртгэгджээ

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад пүрэв гарагт коронавирусний халдварын 55 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 54 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ.

11 өдрийн өмнө 1

АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо БНХАУ-д илэрснийг давжээ

ВАШИНГТОН. /Financial Times/. АНУ-д “COVID-19” халдвар авсан хүний тоо 81943-т хүрснээр БНХАУ-д албан ёсоор бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоог давсан байна. Ингэснээр АНУ хамгийн олон хүн халдвар авсан орнуудын нэгдүгээрт бичигдэж эхэлжээ.

11 өдрийн өмнө 3

ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 840 болжээ

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо нэг өдрийн дотор 182-оор нэмэгдэж 840 болсон бол есөн хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 38 боллоо гэж тус улсын коронавирусний халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлсэн байна.

12 өдрийн өмнө 7

Коронавирусний халдвар тээгч халдвар авсны дараах эхний долоо хоногтоо илүү аюултай

ХОНКОНГ /СЯНГАН/. /ТАSS/. Шинэ төрлийн коронавирусний тээгч нь халдвар авснаас хойших эхний долоо хоногтоо бусад хүнд хамгийн их аюул учруулдаг гэдэг дүгнэлтийг Хонконгийн микро биологичид хийжээ.

12 өдрийн өмнө 0

Канадад халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор хоёр дахин нэмэгджээ

ОТТАВА. /TASS/. Канадад коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 1959-өөс 3385-д хүрч бараг хоёр дахин нэмэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

12 өдрийн өмнө 5

Испанид халдварын улмаас нас барсан хүний тоо БНХАУ-д бүртгэгдсэнийг давжээ

МАДРИД. /BBC/. Испани улсад коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо БНХАУ-д албан ёсоор бүртгэгдсэн тоон үзүүлэлтийг давжээ. Ингэснээр Испани хамгийн олон нас баралт бүртгэгдсэн орнуудын хоёрдугаарт жагсаж эхэллээ.

12 өдрийн өмнө 6

Харвардын их сургуулийн Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Харвардын их сургуулийн ерөнхийлөгч Лоуренс Бэкоу болон түүний гэргий нар коронавирусний халдвар авчээ.

13 өдрийн өмнө 6

БНСУ-д коронавирусээр халдварласан хүмүүсийн 40 гаруй хувь нь эдгэрчээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 100 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 9137 болсон бөгөөд үүнээс 40.8 хувь нь буюу 3730 хүн эдгэрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн ээлжит мэдээлэлд дурджээ.

13 өдрийн өмнө 2

Албан ёсны нэршлийг "Токио-2020" гэж хэвээр үлдээв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны XXXII олимпын наадмыг 2021 онд зохион байгуулахаар хойшилсон ч албан ёсны нэршлийг "Токио-2020" гэж хэвээр үлдээхээр тогтжээ.

13 өдрийн өмнө 3

Улс орнууд эдийн засгаа аврахын тулд ямар арга хэмжээ авч эхлэв?

МОСКВА. /liga/. Дэлхийн эдийн засаг хямралд ороод байна. Коронавирусний тархалтын улмаас Хятадын зарим үйлдвэрлэл зогсонги байдалд ороод байсан бол одоо Европ, Ази дахь хэдэн зуун үйлдвэрүүд үүд хаалгаа бариад байна.

13 өдрийн өмнө 16

Ливид коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

МОСКВА. /TASS/. Ливи улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ гэж “Reuters” агентлаг тус улсын Өвчинд хяналт тавих үндэсний төвийн мэдээллээс иш татан уламжилжээ.

13 өдрийн өмнө 0

Токиогийн Олимпыг хойшлуулах шийдвэрийг Олимпын хороод сайшаалаа

ТОКИО. /NHK/. “Токио-2020” Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг олон улс орны Олимпын хороод сайшаан хүлээн авчээ.

13 өдрийн өмнө 0

Исландад коронавирусний хоёр омгоор нэгэн зэрэг халдварласан тохиолдол гарчээ

МОСКВА. /RIA Novosti/. Исландад коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийн нэгээс уг вирусний хоёр омог /штамм/ нэгэн зэрэг илэрсэн гэж био бэлдмэлийн үйлдвэрийн “deCODE genetics” компанийн тэргүүн Кари Стефанссон мэдээлжээ.

13 өдрийн өмнө 1

Э.Куомо: Нью-Йоркт коронавирус “суман галт тэрэг” шиг тархаж байна

ВАШИНГТОН. /Fox News/. "Манай муж улсад коронавирусээр халдварласан хүний тоо “гурван өдөр тутам хоёр дахин” нэмэгдэж, уг халдвар “суман галт тэрэг” шиг хурдан тархаж байна" гэж АНУ-ын Нью-Йорк муж улсын захирагч Эндрью Куомо мэдэгджээ.

13 өдрийн өмнө 22

Энэтхэгт орон даяар хөл хорио тогтоолоо

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ.

13 өдрийн өмнө 1