Сурталчилгаа Том баннер

Монцамэ

Сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж Өвөрмонголд зочилж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж Өвөр Монголын Зүүн үзэмчин хошуунд Сар шинийн баярыг тохиолдуулан айлчлан очжээ.

4 өдрийн өмнө 18

Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулах хугацааг Трамп сунгаж магадгүй

ВАШИНГТОН. /TASS/. Хятад улстай худалдааны гэрээ байгуулах хугацааг сунгаж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгджээ.

4 өдрийн өмнө 0

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг үр дүнтэй болно гэж үзэж байна

СӨҮЛ. /Yonhap/. Вьетнам улсын нийслэл Ханой хотод энэ сарын 27-28-нд болох АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дунд болох дээд хэмжээний хоёр дахь уулзалт үр дүнтэй болно гэж БНСУ-ын 10 иргэн тутмын зургаа нь үзэж байна. Энэ тухай “Realmeter” судалгааны хүрээлэн мэдээлжээ.

4 өдрийн өмнө 0

Жагсагчид Н.Мадурог огцрохыг шаардсаар байна

КАРАКАС. /NHK/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардсан жагсаал цуглаан мягмар гарагт нийслэл Каракас болон өөр бусад олон хотод өрнөж, олон арван мянган хүн оролцсон байна.

4 өдрийн өмнө 0

Э.Содномпилжээ Дэлхийн цомын АШТ-д 4 дэх удаагаа түрүүллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо хоёрдугаар сарын 8-12-нд пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн Э.Содномпилжээ дөрөв дэх удаагаа дэлхийн аваргын цом хүртлээ.

4 өдрийн өмнө 3

Дэлхийн шилдэг 13 авьяастанд О.Энх-Эрдэнэ багтжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Америкийн CBS телевизийн The World's Best /Дэлхийн шилдэг авьяастан/ нэвтрүүлэгт Монгол Улсаас дуучин О.Энх-Эрдэнэ оролцож байгаа юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт шүүгчдээс 97 оноо авч эхний шатаа давжээ.

4 өдрийн өмнө 104

Хүүхдэд заавал сургах замын хөдөлгөөний 10 алтан дүрэм

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба эцэг эхчүүдийн хүүхдэдээ заавал сургах замын хөдөлгөөний 10 алтан дүрмийг танилцуулав.

5 өдрийн өмнө 3

ХОМ авах сүүлийн хугацаа баасан гарагт дуусна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ авах хугацаа баасан гарагт дуусна. Энэ сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд албан тушаалтнуудын 84.1 хувь нь ХОМ-ээ өгснийг АТГ мэдээллээ.

5 өдрийн өмнө 10

Мөсөн голууд хурдацтай хайлж эхэлжээ

ЖЕНЕВ. /TASS/. Олон улсын эрдэмтдийн баг 215 мянга орчим мөсөн голд судалгаа хийж, нийтдээ 158 мянган хавтгай дөрвөлжин км талбай эзэлж буйг тогтоожээ. Мөсөн голуудын нийт эзлэхүүн сүүлийн жилүүдэд 18 хувиар буурсан байна.

5 өдрийн өмнө 0

Венесуэлд иргэний дайн дэгдэх боломжгүй гэж дахин мэдэгджээ

КАРАКАС. /ТАСС/. Венесуэлд иргэний дайн өрнөж магадгүйг сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо үгүйсгэжээ. Ийм бодолтой байгаагаа тэрбээр Каракас хотод оюутнуудтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

5 өдрийн өмнө 0

Монголын баг АНУ, Гүрж, Ираны багуудтай нэг хэсэгт оржээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Якутск хотноо ирэх гуравдугаар сарын 16-17-нд болох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн бүрэлдэхүүнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос зарлажээ.

5 өдрийн өмнө 4

Хүний дундаж наслалт 1950-аад оноос хойш 20 гаруй жилээр нэмэгджээ

МОСКВА. /РИА Новости/. 1950-аад оноос хойш хүүхдийн эндэгдлийн түвшин 7 дахин буурч, хүний дундаж наслалт 20 гаруй жилээр нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа тухай “Lancet” сэтгүүлд нийтэлжээ.

5 өдрийн өмнө 1

Македон улсын нэрийг өөрчлөх ажлыг эхлүүлжээ

БЕЛГРАД. /РИА Новости/. Македон улсын эрх баригчид Грек улстай байгуулсан гэрээний дагуу тус улсын нэрийг Бүгд Найрамдах Умард Македон Улс болгож өөрчлөх ажлыг эхлүүлж, эхний ээлжинд Засгийн газрын байруудын болон улсын хилээр шалган нэвтрүүлэх цэгүүдийн самбар хаягуудыг өөрчлөхөөр болжээ.

5 өдрийн өмнө 2

Хууль тогтоочид хэрхэн тохиролцохоос үл хамааран хана барихаар төлөвлөж байна

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Конгресс дахь бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан хэрхэн тохиролцохоос үл хамааран Мексик улстай залгаа хилийн дагуу хана барина гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техас муж улсад дэмжигчидтэйгээ уулзахдаа мэдэгдсэн байна.

5 өдрийн өмнө 0

Олимпын наадмыг хамтран зохион байгуулах хотоор Сөүлийг сонгожээ

СӨҮЛ. /Xinhua/. БНСУ 2032 оны Олимпын наадмыг БНАСАУ-тай хамтран зохион байгуулах хотоор Сөүлийг сонгож, хүсэлтээ Олон улсын олимпын хороонд өргөн барихаар болсон тухай мэдээллийн “Yonhap” агентлаг даваа гарагт мэдээлэв.

5 өдрийн өмнө 1