ЛАТАКИЯ. /TASS/. Монголоос илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг Оросын цэргүүд Сирийн Латакия мужид хүргэсэн тухай Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах төвийн төлөөлөгч Владимир Ладейнов сэтгүүлчдэд мэдэгджээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 17-19-нд Улаан-Үд хотноо болох бөгөөд уламжлал ёсоор манай улсаас 100 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
ВАШИНГТОН. /VOA/. АНУ Ойрхи Дорнод руу 120 мянган цэрэг илгээнэ гэж “New York Times” сонины мэдээлснийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт үгүйсгэсэн байна.
ВАШИНГТОН. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Сочи хотод хийсэн яриа хэлэлцээгээ үр дүнтэй болсон гэж үзэж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео илэрхийлжээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ардын жүжигчин, дуучин Олег Газманов Халх голын 80 жилийн ойгоор Монголд ирж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзан уран бүтээлээ толилуулах юм.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 50 хүрэхгүй мазаалай бий гэсэн дүн гарчээ. Тиймээс монгол хүн бүр мазаалайг хамгаалахад хариуцлага хүлээх үүрэгтэй гэдгийг өнөөдөр МУИС-ийн номын санд болсон хэлэлцүүлгийн үеэр олон улсын судлаачид онцолж байлаа.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн мастеруудын УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж амжилттай өндөрлөлөө.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхайн дүүргийн авто эргүүлийн цагдаа нар энэ сарын 10-нд орон сууцны 11 давхарын цонхоор үсрэх гэж байсан согтуу иргэний амь насыг аварчээ.
Ардын хувьсгалын яруу алдарт 98 жилийн ой, Өмнөговь аймгийг үүсэн байгуулсны түүхт 88 жилийн ойг Батмөнх даян хааны мэндэлсний ойтой хамтатган тэмдэглэхээр болжээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваны Кинмень хотод тавдугаар сарын 9-нд эхэлсэн бөгөөд манай эрэгтэй, эмэгтэй баг нэг хожил, нэг хожигдолтой байна.
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.10) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 23 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ойн энэ өдөр /2019.05.09/ нэгэн сонирхолтой түүхийг сөхөе. Дэлхийн II дайны он жилүүдэд фронтын дайчдад нэн хэрэгцээт барааны нэг дүнсэн тамхийг ЗХУ-ын үнэнч түнш байсан монголчууд эх орныхоо хөрсөнд тарьж нийлүүлж байжээ.
СӨҮЛ. /Yonhap/. Японы тэнгисийн чиглэлд ойрын тусгалтай пуужингууд туршсанаас хойш хэдхэн хоногийн дараа БНАСАУ ямар төрлийнх гэдэг нь тодорхойгүй тийрэлтэт сум туршсан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг иш татан мэдээлэв.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал ням гарагт эхлэх Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёг гэмтлийн улмаас өнжихөөр болов.
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээр усны хомсдолд орж, идэх өвс ногоогүйн улмаас бог мал огтоно идэх тохиолдол сүүлийн үед их гарах болсон.