Улс төр судлаач Жавзмаагийн Мөнхжаргалтай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн улс төр судлалын сэдвүүдээр товч ярилцлаа.
-2019 онд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн ч дахин нэмэлт өөрчлөлт хийх тухай УИХ-ын гишүүд, улс төрийн намын төлөөлөл яриад эхэллээ. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу?
Үндсэн хуулийг өөрчлөх үү, хэвээр үлдээх үү, тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг асуудал өнгөрсөн хавраас улстөрчид болон судлаачид, иргэд олон нийтийн дунд яригдаад эхэллээ. Саяхан буюу гурван жилийн өмнө 2019 онд эцэг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтийг улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, олон мянган иргэдийн саналыг сайтар тусгаж, сүүлийн 20 орчим жил яригдсан асуудлыг агуулгаар нь багтаах гэж хичээсэн санагддаг. Их ч ажил болсон. УИХ-д өргөн барьснаас хойш бүтэн 5 сарын хугацаанд хэлэлцэж баталсан. Харин УИХ-аар батлахдаа олон нийтийн хүлээж байсан зарим зүйл заалтыг оруулж чадалгүй, цөөн гишүүний санал дутаж унасан зүйл бий. Яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 57 гишүүний саналаар баталдаг учраас тэр юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ийм өндөр босготой батлагддаг. Магадгүй өөрчлөлт хийж чадах сүүлийн парламент байхыг үгүйсгэхгүй.
2019 оны нэмэлт өөрчлөлтийн гол зангилаа нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах, ерөний сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгох, шүүхийг хараат бус хариуцлагатай шударга болгох суурийг тавьсан зэргийг нэрлэж болно. Харин парламентыг бүрдүүлэхдээ хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоог хослуулах, ерөнхийлөгчийг парламентаас сонгох, парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишиг гишүүдийн тоог зуугаас дээш болгож нэмэгдүүлэх, гишүүд засгийн газарт сайдаар ажиллах тооны хязгаарыг цуцлах, улс төрийн намыг үүрэгжүүлэх зэрэг 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр хийж чадаагүй зүйлүүд үлдсэн. Сонгодог парламентын мөн чанарыг илтгэсэн эдгээр нэмэлт өөрчлөлтийг үргэлжүүлэн хийж, сайжруулахыг дэмжиж байгаа.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай ярьж байна. Нэмэх нь ямар ач холбогдолтой вэ. 76 гишүүнийг тэжээж чадахгүй байхад юун нэмэх вэ, хасах хэрэгтэй ч гэсэн иргэд ч байна?
Парламент нүсэр биш ч ард түмнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Аливаа улс орны парламент гэдэг нийгмийн бүтцийн толь байдаг. Нийгмийн толь юм бол гудманд тэмцэж буй нөхөр ч парламентад орж ирээд асуудлаа ярих боломжтой байх ёстой гэсэн үг. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг оршдог” гэсэн үг бол хоосон яриа биш. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудал хүчтэй яригдаж байна. Улс төр судлаачид болон үндсэн хуулийн эрх зүйн маргаантай сэдвүүдийн нэг бол парламентын гишүүдийн тооны асуудал. 121,152 гэсэн тоо буюу далан зургааг дахин нугалах тухай ч сонсогдож эхэллээ. Парламентын гишүүдийн тоо нь тухайн улсын хүн ам болоод бүс нутгийн онцлог, эрх мэдлийн зохист харьцаатай холбоотой байдаг. Манай улсын хувьд 2 сая дөрвөн зуун мянган хүнтэй байхдаа 76 парламентийн гишүүдтэй байхаар хуульчилсан бол өнөөдөр хүн ам 3 сая хол даваад байна. Тиймээс хүн амын өсөлтийг харвал нэмэх шаардлага ажиглагдаж байна. Жишээ нь Канад улс хүн ам нь нэмэгдэх тутам парламентын гишүүдийн тоог нэмдэг хуультай.
Манай улстай хүн ам ойролцоо буюу 1-10 сая хүнтэй 32 улсыг аваад үзвэл парламентын гишүүдийн дундаж тоо нь 120-210 байна. Улсын бага хурлаас 1992 онд судалгаа хийж, санал боловсруулж оруулж ирэхдээ 119 гишүүнтэй байхаар төсөл өргөн барьсан ч багасагсаар байгаад 76 болсон юм билээ. Нөгөө талдаа далан зургаан хүнд даруулга хэрэгтэй байна гэж иргэд шүүмжилдэг. Тиймээс нэг хүн дээр төвлөрч буй эрх мэдлийг гишүүдийн тоог нэмэх замаар хязгаарлах аргыг улс орнууд хэрэглэдэг. Манайд ч үүнийг хэрэгжүүлэх нөхцөл шаардлага бүрдээд удаж байна. Цөөн хэдхэн хүнийг худалдаж аваад өөрт ашигтай, улс оронд хохиролтой шийдвэрүүдийг гаргуулах онолын боломж манай улсын парламентын хувьд бүрдсэн.Тиймээс энэ боломжийг хаахын тулд гишүүдийн тоог нэмэх, эрх мэдлийн төвлөрөлийг задлах замаар өөрчлөлт хийх нь буруу биш.
-Парламентийг бүрдүүлэх асуудал буюу сонгуулийн тогтолцооны хувилбаруудаас манай улсын хувьд аль нь илүү тохиромжтой вэ. Мажоритар, порпорционал хувилбаруудаас улс орнууд алийг нь илүү сонгож хэрэглэдэг вэ, төгс тогтолцоо нь аль вэ?
Сонгуулийн тогтолцоо бүр давуу, сул талтай. Яг энэ нь төгс гэж хэлэхэд хэцүү. Тиймээс улс орнууд өөрийн орны онцлог болоод улс төрийн нөхцөл байдалд илүү тохиромжтойг нь сонгодог. Парламентаа бүрдүүлэхдээ маргаан бага гаргая гэвэл сонгуулийн тогтолцоогоо зөв сонгох хэрэгтэй. Үндсэндээ сонгуульд оролцож буй намууд, саналаа өгсөн иргэд хоёрын дунд үл ойлголцол бага үүсгэх сонгуулийн тогтолцоог ашиглах нь зүйтэй. Манай улсын хувьд сонгуулийн холимог тогтолцоо буюу мажоритар, пропорционал элментийн аль алийг нь хослуулан хэрэглэх нь илүү тохиромжтой байхыг үгүйсгэхгүй.
Мажоритар тогтолцооны дутагдал гэвэл сонгогчдын санал ихээр гээгддэг, популистуудад ээлтэй, нутгархах сэтгэлзүй өндөр, гишүүд тойргоос уяатай, улс орны том эрх ашгийг хойш татдаг, цөөн төлөөллөөр олонх болж болдог гэх мэт дутагдалтай талуудыг нь пропорционал буюу хувь тэнцүүлсэн хувилбар орж байж засаад явах бололцоотой. Ядаж иргэдийн өгсөн санал гээгдэхгүй төрд төлөөлөгдөнө.Тиймээс өнөөдрийн нөхцөлд холимог хувилбар манайд илүү тохирно.
Парламентын гишүүн тойргийн төлөөлөгч байх уу, төрийн төлөөлөгч болох уу гэдгийг сонгуулийн тогтолцоо шийднэ дээ.
Жишээ нь: МУИС болон МУБИС-ийн улс төр судлалын багш нар 2006 онд сонгуулийн тогтолцооны талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд мажоритар хувилбар дотроос “томсгосон мажоритар” тогтолцоо оновчгүй гэж дүгнэлт гаргасан байхад 2008 оны УИХ-ын сонгуулийг энэ хувилбараар зохион байгуулж долоон сарын 01 болсон байдаг. Иргэд өгсөн саналдаа итгэл үнэмшилгүй байсан учраас жагсаал болсон юм. Мажоритар тогтолцооны “санал гээгддэг” сул тал ингэж аянга болж бодит хөрсөн дээр бууж байлаа. Тиймээс иргэд олон нийт ямар хувилбарыг илүүд үзэж байна, манай орны сонгогчдын бүтэц, хандлага ямар байна, дэлхий нийтийн чиг баримжаа хаашаа явж байна гэдгийг тооцон үзэж, судалгаанд үндэслэн 7 хэмжиж 1 огтлох зарчмаар шийдвэр гаргах нь үр дүнтэй.
-Тийм байна шүү. Мөн нэг биш хоёр танхимтай парламент илүү үр ашигтай гэж сонсож байсан. Манай улсын хувьд дээд, доод танхимтай парламент байвал хэр нийцтэй вэ?
Холбооны улсууд гол төлөв хоёр тахимтай парламенттай байдаг. Манай улсын хувьд төрийн байгууламжийн хувьд нэгдмэл учраас нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Гэхдээ нэгдмэл улсад ч хоёр танхим ажилладаг тохиолдол бий. Финляндын нэг тахимтай парламент болох Сеймд дээд танхимтай адилхан үүрэг гүйцэтгэлэг комисс байдаг. Хоёр танхимтай парламент илүү үр ашигтай гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд иргэд олон нийтээс шууд сонгогддог доод танхим буюу одоогийн 76 гишүүн. Шууд бусаар сонгогддог дээд таним байж болох талтай. Тэдний хувьд бүрэн эрхийн хугацаа урт, бүрэлдэхүүний тоо цөөн, танхимыг шинэчлэх нь бүхэлдээ биш хэсэг хэсгээр нөхөгддөг байвал илүү тохиромжтой. Зарим улсад дээд танхимын гишүүдийг бүрдүүлэхдээ их сургууль, ШУ-ны академи зэргээс төлөөлөл сонгодог. Дээд танхим доод танхимыг тогтоон барих тормоз болж өгдөг. Мөн ард түмнээс шууд сонгогдсон гишүүдийн шийдэж чадахгүй хойшлуулдаг асуудлыг зоригтой шийддэг. Жижиг сажиг нэмэлтээс илүү тогтолцооны том өөрчлөлт хийх цаг хугацаа болсон байж магадгүй.
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яригдаж байгаад чадаагүй нэг зүйл бол ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал. Ард түмнээсээ сонгоод явах уу, парламентаас сонгох уу. Аль нь илүү оновчтой вэ?
Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилээр сонгодог болсон нь 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийсэн дэвшил. Дахин сонгогдохгүй учраас 6 жилийн хугацаанд ерөнхийлөгч популизм хийх шаардлага байхгүй болж байна гэсэн үг. Парламентын засаглалтай улс орнууд ерөнхийлөгчөө парламентаасаа сонгох нь илүү оновчтой гэж үздэг. Бүх ард түмнээс сонгогдсон хүчтэй ерөнхийлөгч парламентын тогтолцоог дарангуйлах, гүйцэтгэх эрх мэдлийг булаацалддаг нь нууц биш. Хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглалтай мэт явж ирсэн. Тиймээс засаглалын алдааг нэг мөр болгох, парламентын тогтолцоогоо төлөвшүүлье гэвэл 1992 оны үндсэн хуулинд хийсэн алдааг засах буюу ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш парламентаас сонгоод явах нь илүү нийцтэй болов уу.
Магадгүй өргөтөгсөн хэлбэрээр ерөнхийлөгчөө сонгож болно. Парламент нэмэх нь аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөл гэдэг байдлаар шийдэх бололцоотой. Сүүлийн 30 жил парламент, ерөнхийлөгчийн сонгууль жил дараалаад явж ирсэн. 1992 УИХ, 1993 ерөнхийлөгч, 1996 УИХ, 1997 ерөнхийлөгч, 2000 УИХ, 2001 Ерөнхийлөгч, 2004 УИХ, 2005 ерөнхийлөгч г.м 2021 он хүртэл. Сонгуулиас сонгуулийн хооронд бодлого өөрчлөгдсөөр урт хугацааны хөгжлийн бодлого алдагдах, иргэд олон нийт ч сонгуулиас залхах байдал үүссэн. Үүнийг сонгуулийн оролцооны статистик батлаад өгнө. Тэр тусмаа залуучууд сонгуульд оролцох хувь их доогуур байдаг. Тиймээс улс орныг бүтэн хамарсан нэг том сонгууль байхгүй болвол олон зүйл дээр хэмнэлт гарна.
-Сүүлийн асуулт. Давхар дээлтэй холбоотой өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ. Парламентын засаглалтай улсын парламентын гишүүн заавал засгийн газрын гишүүн байдаг. Нөгөө талдаа давхар дээлийн эсэргүүцэл үр дүнд хүрч, цөөлье гэдэг хувилбар 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлөөр орсон. Одоо буцаад 100 хувь давхар болгох юм уу?
Энэ асуудлыг улс орнууд хэрхэн шийддэг вэ гээд аваад үзвэл янз бүр байна. Засгийн газрын гишүүн заавал парламентын гишүүн байна гэж хатуу заасан улс орнууд ч байна. Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байх албагүй гэсэн улс ч багагүй байна. Бүр ерөнхий сайдын орлогч, дэд сайдууд хүртэл парламентын гишүүн болдог улс байхад засгийн газрын гишүүн болсон бол парламентын гишүүнээсээ татгалдаг улс ч байна. Тиймээс хэрхэхийг тэнгэр мэдтүгэй гэдэг шиг улс орнууд өөрийн онцлогт тохируулан дээрх асуудлыг шийддэг. Амьдрал баян учраас ямар ч асуудал тулгарч магадгүй. Тиймээс үндсэн хуулинд дөрвөн гишүүн л сайд болж болно гэж хатуу тусгах шаардлага байсан уу даа гэж хардаг. Нээлттэй үлдээх боломжтой.
Парламентын гишүүн ч сайд болж болдог, парламентын гаднаас ч засагт орж ирэх нь нээлттэй байх боломжтой. Нөгөө муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, хулгана барьдаг байх нь чухал гэдэг шиг ажлаа л хийж чаддаг, салбартаа ахиц гаргадаг байх нь эхний асуудал. Харин хариуцсан салбараа удирдаж мэдэхгүй, сайдын ажлаа хийж чадахгүй байвал ерөнхий сайд нь огцруулаад өөрчлөөд явах процесс нь хялбар байвал сайн. Өнөөдрийн байдлаар хоёр яам сайдгүй, хариуцсан ажлаа тааруу хийж буй, легитим шинжээ алдсан сайдууд мэр сэр байна. Үндсэн хуулинд парламентын дөрвөн гишүүн л сайд болно гэж хатуу тусгаагүй бол дээрх сайдуудыг парламентын гишүүдээр солиод явах бүрэн бололцоотой байжээ.
Ярилцсанд баярлалаа.
Э.Мөнхтүвшин
Сэтгэгдэл(34)
Мөнгөтэй хятадууд монголын төрийг барих үүд хаалга нээгдэнэ!
Энэ нөхөр харанхуй хүн байна. Ард түмэн УИХ гишүүдийн тоог нэмэхгүй, намын жагсаалтаар сонгохгүй гээд байхад эсрэг юм яриад тэнэг амьтан. ҮХНӨ хийхгүй болсон шүү дээ. Доржханд шиг МАН-ын бөгсийг долоодог хүн байна.
Монгол Улс гэсэн нэг том тойрог болж байж Монгол Улс хөгжинө!
Сонгуульд санал өгч байгаа хүмүүсийн цусыг сайн шинжилж, цэвэр монгол хүмүүсийн л саналыг тооц !
ха ха ха Германы Бундесвэрийн гишүүд сонгогчдийн харьцаагаар Монгол Улсд 32 гишүүн л байхаар байнашүү дээ. Тэхээр чиний яриа худал болоод байна.
Судалгаатай яриа байна шүү
Худал
Энэ хүүхдийн зааснаар явбал нөгөө Элбэгдорж мэт нь гараад ирнэ. Эцсийн дүндээ бүгд баларна шү дээ
Элбэгдорж гараад ирээсэй
Элбэгдоржийг гаргаж ирмээр бна, тэр хүний ярьж хэлж байгаагийн 0,000000001% ийг биелүүлэхэд л Монгол иргэн Марс гараг дээр АНУ, Оросоос түрүүлж хөл тавьж, 3,2сая монголчууд бүгд хүзүүндээ 2кг алтан гинж зүүцгээх болно. Хурай Хурай Хурай
Олон юм донгосдог бацаан бэ ! 76 н ховдог нохойг гөлөгнүүдтэй нь тэжээж дийлэхгүй баларч байхад нэмж олон нохой жингэр цуглуулах хэрэггүй ! Харин буулгаад 56 байхад болно ! Ёр нь төрийн аппаратын тал хувийг нь хасаж цомтгомоор байна !
Багшдаа наадмын мэнд хүргэе, маш зөв өнцгөөр яриа өгчээ. Заавал 4 гишүүн байна гэж хуйлчлах хэрэггүй юм байна. Нээлттэй орхих нь зөв
Хуйлчлах гэж юу бдаг юм. Хуульчлах
Энэ багш маш гомо багш байна.Шавь нь гэхэд монгол хэлээр зөв сэтгэж,бичиж чадахгүй л юм байна.
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая эсвэл гурван сая гишуунтэй болгое!
ЭНЭ БӨГС ДОЛООГЧ ЦҮНХ БАРИГЧ ЮУ МЭДЭХ ВЭ ДЭЭ. М.ЭНХБОЛДЫН ЦҮНХ БАРИГЧ ХҮРЭЛСҮХИЙГ ДЭЭШЭЭ ГАРАХГҮЙ ГЭЖ БОДООД БААХАН МУУЛААД ШААЧИХСАН ЧИНЬ НӨГӨӨХ НЬ ГАРААД БӨГС ДОЛОГЧ АЖИЛГҮЙ БОЛСОН ККК
Сайн ярилцлага болсон байна ерөнхийлөгч ийг нээрээ парламентаас сонгох хэрэгтэй. Сонгуулиас сонгуулийн хооронд зүдэрлээ
Энэ нөхөрт өөрийн толгой гэж үгүй билээ… дух гаруудаас болж бид ийм байдалд бна
Сонгуулийн дүн хуулиас болоод байгаа зүйл огт байхгүй. Ялагдсан нэр дэвшигчид , Улс төрийн намууд хуулиас болсон мэт ялагдахаараа Үндсэн хууль, Сонгуулийн хуулиудын өөрчилнө гэж гоншигнодог болжээ. Одоо 3 жил болоогүй байхад Үндсэн хуулийг өөрчилнө гэнээ. 2024 оны УИХ-ийн сонгуульд ялагдсан нөхөд өөрийнхөө чансааг мэдэхгүй, бас л хуулийн гажуудлаас боллоо гэх байх. Эрдэмтэн, судлаач хэмээх нөхөд ч адилхан. Намын жагсаалтын нэрээр олны итгэл хүлээгээгүй, танигдаагүй нөхөд орж ирээд, удалгүй тараа таниулдаг.
Монголчууд бол гайхалтай бүдүүлэг харанхуй хүмүүс.
Төлбөртэй ярилцага өгч энэ дурак дүнгээр боож буудалд орохыг дарамталдаг сда. Муухай биетэй хэрнээ аймаар шалиг, банзал сда. Оюутнуудаас их мөнгө авсан, охидуудыг байнга шалиг нүдээр харж бөгс бөөр ярьдаг сда
Эний улс төр мэднэ гэж байх вэ. МУИС-т арай гэж орж ирсэн. Арай гэж төгссөн нөхөр боловсрол нойл хэрнээ МАН-ын улс төрчдөд лаг мэддэг царай гаргаад явдаг гэсэн. Мэдэх оюутнууд бөөлжинө цаашаа. Мөнгө албан тушаал харвал эхнэрээ ч зарах новш доо
Сийрэг залуу байсан шт, чи харин таамгаар бурдаг, атаархал дүүрэн нөхөр үү дээ, ийм яриа өгөөд гараач тэгвэл кэкэ
Хамгийн бага Албан тушаалаас эхлэн ажил хийх мэдлэг, чадвар, туршлагыг нь унэлэн шат дараалан дэвшуулж ажиллуулдаг зарчмыг дэлхий нийтээр МЕРИТ ЗАРЧИМ гэдэг. Мерит зарчмаар Албан тушаалд дэвшээгуй этгээдууд яс суртахуунгуй, ажлын хариуцлагагуй, энэ Мунхжаргал мэтийн хоосон чалчигч, нам дагагч, цунх баригч болдог нь энэ ертонцийн хууль билээ. ЗоВлон УИХ-ын гишуудийн тоонд биш, 1990 оноос хойш Монголд МЕРИТ ЗАРЧИМ Нуран унасанд Л байгаа юм шуу дээ.
1990 оноос хойш Монгол яагаад дампуурсан вэ гэвэл яг унэндээ 1990 оноос хойш Монголд МЕРИТ ЗАРЧИМ байхгуй болсонтой холбоотой юм шуу дээ. Энэ бол юунаас ч аймшигтай юм шуу дээ. Нэг угээр хэлвэл Монголыг мэдлэгтэй, чадвартай, туршлагтай хумуус бус, харин ямар ч мэдлэг, чадвар, туршлаггуй Элбэгдорж, Багабанди, Энхбаяр, Баттулга, Хурэлсух, Энхсайхан, Ганболд, Баяр, Сайханбилэг, Оюун-Эрдэнэ мэтийн нам даггагсад, цунх баригч Нарын галзуу, солиотой, мэдрэл хумуус удирдаж Монголыг Минь дампууруулж, 100 орчин тэрбум Америк долларын гадаад урэнд унагасан .Монголд МЕРИТ ЗАРЧИМ-ыг жинхэнэ утгаар нь хурдан хэрэгжуулэхгуй бол Монгол устгаж угуй болох цаг хугацааны асуудал болоод Байна!!!!...
Саяхан ирсэн оркууд шууд улс төр заагаад эхэллээ шүү.
Зочин 202.126.89.7 3 цагийн өмнө Хамгийн бага Албан тушаалаас эхлэн ажил хийх мэдлэг, чадвар, туршлагыг нь унэлэн шат дараалан дэвшуулж ажиллуулдаг зарчмыг дэлхий нийтээр МЕРИТ ЗАРЧИМ гэдэг. Мерит зарчмаар Албан тушаалд дэвшээгуй этгээдууд яс суртахуунгуй, ажлын хариуцлагагуй, энэ Мунхжаргал мэтийн хоосон чалчигч, нам дагагч, цунх баригч болдог нь энэ ертонцийн хууль билээ. ЗоВлон УИХ-ын гишуудийн тоонд биш, 1990 оноос хойш Монголд МЕРИТ ЗАРЧИМ Нуран унасанд Л байгаа юм шуу дээ. 0 0 Хариулах Зочин 202.126.89.7 2 цагийн өмнө 1990 оноос хойш Монгол яагаад дампуурсан вэ гэвэл яг унэндээ 1990 оноос хойш Монголд МЕРИТ ЗАРЧИМ байхгуй болсонтой холбоотой юм шуу дээ. Энэ бол юунаас ч аймшигтай юм шуу дээ. Нэг угээр хэлвэл Монголыг мэдлэгтэй, чадвартай, туршлагтай хумуус бус, харин ямар ч мэдлэг, чадвар, туршлаггуй Элбэгдорж, Багабанди, Энхбаяр, Баттулга, Хурэлсух, Энхсайхан, Ганболд, Баяр, Сайханбилэг, Оюун-Эрдэнэ мэтийн нам даггагсад, цунх баригч Нарын галзуу, солиотой, мэдрэл хумуус удирд
Битгий хуц. Ганц тойргоос гарч чадахгүй байгаа хог новшнууд одоо байтлаа жагсаалтаар гарах нь ээ.Сумын заан болж чадахгүй хөгийн амьтан жагсаалтаар улсын начин болж болох уу. Одоо мөнгөтэй харийнхан нэг эрлийз бууны нохой олж аваад намд нь мөнгө цутгаад манай улсын хуулийг хийх юм биз дээ. Манай улсад 30 нам бүртгэлтэй байдаг юм байна. Гэтэл 5 намын дарга нь гадаадад мөнгө хөөгөөд цагаачлаад алга болчихсон байгаа юм байна. Үлдсэн хэдээс 5 намын хувьд огт үйл ажиллагаа явуулдаггүй нэрнээс цаашгүй юм байдаг юм байна. Ингээд 20 ширхэг наманцарын хувьд гэхэд ердөө л ганцхан Ан с салаалсан эдний дарга нарын тоглоомын 10 нам байдаг юм байна. элбэгдорж гэхэд ХҮН,ДМН гэсэн хоёр ч намтай.Ил байгаа нь шүү. Дахиад ч юмнууд байхыг үгүйсгэхгүй. батүү гэдэг эрүүгийн элемент гэхэд ГХХН,эрдэнэ ЗОН,гүндалай АХН,болд ШИНЭ,оюунгэрэл ИОН, АТОЗН гэхчлэн юмнууд байна. Тэгээд энэ гишүүнгүй намууд Үндсэн хууль өөрчилж сонгуулийн тогтолцоог солих юм гэнэ. Ганц Ан команд өгөөд 10 намыг шийдвэр гаргуулах нь.
Үндсэн хуулиа яг ойлгож байгаа түмэн хэд вэ мээдкү. Чи үнэхээр болно гэж байгаа бол наад өөрчилтөө хий. Дэмжье
Эхлээд боловсролоо еед нь татаж, мэргэжлийн судлаачдыг бэлтгэх хэрэгтэй. Яам нь дампуу, тер нь бодлогогуй, хэн дуртай нь юу дуртайгаа ярьдаг унэхээр биш ээ!!!
Харваас хоосон толгой. Иыс сдакууд хор ярьж хаусанд амьдраад байгаа юм даа.
Бараа авахдаа хүн нэгийг л сонгодог. Хоёрыг сонгосон ч нэгд нь үнэ цэнэ нь очдог. Сонгуулийн үндэс суурь нь үндсээрээ буруу. Иргэдийн төлөөлөгчийн , бодлогын гэж тус тусад нь зохион байгуулах хэрэгтэй. Нам иргэдийн хяналтад байх ёстой.
Энэ хуцдаг баас юу яриад байна аа. Монгол улс чинь 3-хан сая, сонгогчид нь 1.7 сая байхад ямар баасаа хийж холимог энэ тэр гэж чацага алдаад байгаа юм бэ. Цөөхөн монголчуудад можаритар сонголт чухал. Хэнийг нь ч мэдэхгүй,хэн ч биш юмнуудыг нэрийн жагсаалтаар УИХ-д суулгах уу. Ёстой хол хэвтэнэ.
ok