Гадаадад гацсан иргэдийн зовлонг дотор буй бид тэр бүр мэдэхгүй. Аяллаар, ажлаар, сурахаар, эмчилгээгээр хэн ч гадагшаа зорчиж болно. Гамшиг харин хэнийг ч тойрохгүй. Энэ өвчин, түүнээс үүдсэн санхүүгийн дарамд эх орондоо буйг нь дайраад гадаадад буйг нь дайрдаггүй юм үгүй. Харин ч илүү нэрвэнэ. Цаг нь болохоор хүний газрын даавуу хүртэл ширүүн болчихдог. Хүний газар орлого мөнгөгүйдэхийн зовлонгоос эхлээд, нутгаа, аав ээж, үр хүүхдээ санахын зовлон ч нэмнэ.
Гадаадад гарсан иргэдийн үнэмлэхүй олонх нь орон байртай болчих, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох гэх мэт ахуйн анхан шатны шалтгаантай хүмүүс байдаг. Адалж, хохь нь гэхэд арай л юм. Өвчтэй зовлонтой хүмүүс ч цөөнгүй бий. Өвчин хэнийг ч дайрдаг.
Ковид гарснаас хойшхи хугацаанд 10 бүү хэл 20 мянган монгол иргэнээ үнэгүй татаж авчраад, 21 хоног тусгаарлаад, эмчлээд гаргах санхүүгийн болон хүн хүчний боломж Монгол Улсад хангалттай байв. Түүнийг хийсэнгүй.
Төсвөөс их сайндаа 90-100 тэрбум төгрөг гарна. Гэтэл тэр байтугайг бид үргүй зарцуулж байгаа. Цагаан сарын дараагаас л төсвөө тодотгохыг Эрх баригчдаас шаардсан. Ач холбогдол, үнэ цэнээр нь эрэмблээд, онц шаардлагагүй хөрөнгө оруулалт, зардлуудыг тодорхой хугацаагаар царцаахын тулд юм. Ковидоос үүссэн эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалд энэ гарцаагүй хийх ёстой ажил байв. Харамсалтай нь Эрх баригчид, Сангийн сайд төсөв тодотгох шаардлагагүй гэсэн. Шалтгааныг нь би хувьд сонгуультай холбож хардаг. Учир нь 20 оны төсөв бол сонгуульд зориулсан төсөв байв.
Онгоцны хүрэлцээ, авчирсан хойно тусгаарлах орон байрны тухай гэх мэт цөөнгүй шалтаг тоочдог.
ХИЙХ ХҮНД АРГА, ХИЙХГҮЙ ХҮНД ШАЛТАГ МУНДАХГҮЙ гэж. Гадаадын авиа компаниуд бүгд шахам нислэггүй зогсчихсон байв. Үнэ хөлсийг нь төлөөд хамтран ажиллахад бүрэн боломжтой.
Хөшигтийн хөндийд, Алтанбулагт 00 болон бусад үйлчилгээг нь хангасан, ядахад л бороо шороонд нэвтэрчихгүй байх хэмжээний хэдэн зуун гэр болон сендвичин сууц барьчих боломж хангалттай бий. Тэнд богино хугацааны сургалтад хамрагдаад боломжийн цалин аваад ажиллах эмч, сувилагч нар бий. Дээр нь сайн дурынхан ч хангалттай.
Мөн гадаадад буй иргэдээсээ онгоц нэг талдаа хоосон явж буйгаас тэр юм болов уу, харьцангуй өндөр төлбөр авч, авчирч байна. Ёстой хохь нь гэж буй юм шиг л. Тэд хамаг байдгаа шавхаж байна. Өр зээл ч тавьж байна. Дээр нь өнөөх авилгал...
Ядарсан задарсаныг нь ялгалгүй онцгой хөнгөлөлттэй үнээр тэднийг татаж авах ч боломжтой.
Хэрвээ төсвөө тодотгосон бол бүр ч их боломж бий.
Зөвхөн 2020 оны төсөвт Төрийн байгууллагуудын офис барих болох засвар, тохижилтод зарцуулахаар тусгасан хөрөнгө хагас их наяд орчим бий. Түүний тавны нэгийг гадаадад гацсан иргэддээ зарцуулахад л хангалттай байв. УИХ-ын сонгуульд хэдэн зуун тэрбумыг зарцуулсан. Түүний талын талыг л зарцуулахад хангалттай байв.
Гадна дотнын тусламж ч багагүй. Тусгай сан байгуулаад орон даяар өрнүүлж ч болох байв. Хавар малчид маань малаа хандивлаад байгаагүй билүү. Хятадад 30 000 хонь бэлэглэхэд ч бас нэмрээ оруулсан нь цөөнгүй. Сэтгэл, ухаан, арга эв л дутаад байна уу даа.
Ингэхэд Монголын Төрд монгол хүн шиг эрхэм юм үгүй байх ёстой юм. Төрийн эн тэргүүний бодлого зарчим нь тийм байх ёстой юм. Монгол хүнээ эрхэмлэж чадахгүй бол бусдыг нь хамгаалж ч, хөгжүүлж ч чадахгүй. Монголын эзэнт их гүрний үеийн хүчирхэг байсны нэг нууц нь Монгол хүн маш үнэтэй байж. Григор Акрензи, Карпини тэргүүтэй өөр улсын цөөгшзй түүх бичээчид “Монголчуудыг хэрвээ амьдаар барьвал яаран бүү ал. Учир нь монголчуудад монгол хүн шиг үнэтэй юм байдаггүй. Тэд тэр олзлогдсон монголынхоо төлөө санаанд багтамгүй их золиос төлж авдаг юм” гэж бичиж үлдээсэн байдаг.
1990-ээд онд Хөвсгөлд эхнэртэй нь орооцолдон элдвээр доромжилсон нэг америк эртэй муудалцсан монгол залууг америк эр буудаад алчихсаныг зарим маань санаж байгаа байх. Тэр дариуд нь Америкчууд өнөөх ковбойгоо аваад явчихсан. Өнөөгийн хүчирхэг Америк гэдэг улс өөрийн иргэнээ хэн байхаас нь, юу хийснээс нь үл хамааран хаана ч маш хүчтэй өмгөөлж хамгаалж чаддаг.
Энэ бол хүчирхэг төрийн иргэнээ хамгаалах эрүүл зөв бодлого. Харин бид болохоор нугаларсан өндөр үнэ нэхээд сууж байдаг. Хэдэн мянгаараа харьд хэдэн сар болж байхад элдэв шалтаг тоочоод цөөн буурайгаар зөөж суудаг. Төр – иргэний амьд харилцаа, харилцан үүрэг үгүй. Учир нь төрд амьгүй албатууд олон болсных. Төрийн толгойд олигархи бүлэглэлүүд буйнх юм.
Б.Номинчимэд
Сэтгэгдэл(36)
Unen
Archaagui novsh
Mongolchuud yamar ikh uneer ene gadaad ertuntsiig husen huleej irseniig ene okhin medehgui.ter tusmaa hurungut ertunts
Usa-d baisan nominchimed yu l bicheed bna daa.mongoliin daisan dotoodod baigaa shuu.gadnaas bitgii hai doo.
Nominchimedee mongol oron hoid solongos hyatad bodlogotoi uls bolohoor mulhuj bna.
МАН-ын маоист коммумистууд Чингисийн угсааны 25 мянган хүнийг цаазлаж алаад монгол хүнийг ханшийг золбин нохойноос дор үнэлгээтэй болгосон. Ийм яргалал геноцид үйлдчихээд ичих ч үгүй Чингис гэж орилолдоод дээл өмсөөд явцгааж байна. МАН-ынхан дээл өмсөж Чингис гэж ярьж хэлэх есгүй шүү.
Хятадын харгис яргалал хавчлагаас зугатааж Монголд орогнол хүсэж ирсэн өвөрмонголчуудыг МАН баривчилж Хятадад буцааж тушаадаг болсон. Пуштунуудын аллага хядлагаас угатаж ирсэн хазааруудыг лал гэж буцааж хөөж явуулдаг.Монгол улсыг МАН Бээжингийн заавар даалгавраар удирддаг гэдэг нь хэдийн ил болсон зүйл юм.
unen
Үндэснмй цөөнхөө хятад улс яргалдагүй ээ. Харин ч зарим талаараа хан үндэстнээсээ ч давуу эрх эдлэх нь бий, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын онооны хөнгөлөлт, төрөлтийг хязраарлаад заавал нэг хүүхэд гэхгүй гээд олон зүйлийг бчиж болох. Таньдаггүй газрын бурханаас таньдаг газрын буг чөтгөр ч дээр гэх монгол үгийг санацгааяаа
Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг дээ.
Татвар төлөгчдийн мөнгийг эзэнгүй гэж андуурдагаа оросжсон оркууд бүгд больцгоох хэрэгтэй. Оросоос бусад бүх оронд байгаа Монголчууд дэлхийг үзсэн Монголын капитал. Аль аль талаасаа хичээгээд энэ зэргийн бэрхшээлийг давж л таараа.
demjij bn
ок.яг бичжээ
ОРОСОО ДАГЬЯ
Ингэж айл гэр болж тоглож байхаар аль нэг улсын дагуул улс болоход болохгүй юмгүй л гэж бодогдох үе байнаа байна.Жирийн иргэд хэний малгай дор байх нь төдийлөн ялгаагүй хууль зөрчихгүй өмнөх ажлаа хийгээд аь амьдарлаа залгуулчихна. Харин эрх мэдэлтнүүд тусгаар улын эрх мэдэлтэн гэж данхалзах эрх ямба нь хумигдахаас л айж байгаа. ккк
Уул нь зөөгөөд л байгаадаа! Зун арай эрчимтэй зөөж болох л байсан. Очер дугаар дээр бол асуудал бий. Зорчигчийн нэрсийг ил тод тавихгүй байгаа нь ойлгомжтой!
Ковид цар тахлын эсрэг ард олон албан байгууллага урлаг спорт хувь хүн гээд мөн ч их хандив мөнгө цугласан даа. Дээр нь олон улс орон, ДЭМБ с ч их хандив мөнгө өгсөн. Тэр их мөнгө гадаадад байгаа бүх монголчуудаа авчирахад хүрэлцэх байсан. МАН сая сонгуульд мөнгийг ч нэг цацсан даа . Хардаж байна шүү.
Uynaga l hohi ni geed baigaa
ENE MAH-IIN BAACNUUD ENE NAMIIN DARGA U.XYREL-ILJIG METIIN BAACNUUD GADAADAD BAIGAA MONGOLCHUUDIIG ER N TOOXOO BOLJEE ODOO ENE XYREL-ILJIG BUU CUGANDAA CALTAANDAA XABCHUULAN JABDG BOLCO XENEEC AIGAAD BAIGAA JUM BOLDOO
Oo buur unegui tatuulah yum genee haanaas gardag dur ve hutslaa l bshd
Oo buur unegui tatuulah yum genee haanaas gardag dur ve hutslaa l bshd
Heniig n ch tsaashaa ghgui bugdiig n l tataj bga .bugd 1 odor orj irj chadahguigees ocher daraalal huleeh hugtsaa ihteibolchood bn .harin ch hurelsuhdee bayrladag shu .
Tamruu butsah gej yuundaa yaarne ve dee ta nar....