МАН-ын 100 жилийн ойд
Судлаач Ганаа, Баабар нарын өгүүллийг уншаад...
Хувьсгалын 70 буюу их хэлмэгдүүлэлтийн жилүүд
Монгол Улсад улстөрийн нам байгуулагдсаны ойг 100 жилийн ойг тэмдэглэж байна. Коммунизмын жилүүдийн намаа магтан дуулах ёслолыг Ардчилсан зарчимд нийцүүлэн, түгээмэл шинжтэй болгож зүсээ хувиргасан ёслол. Юу ч өөрчлөгдөөгүй, гагцхүү нэр томъёо л өөрчлөгдсөний бас нэг шинж энэ билээ. Энэ яаж ч бодсон МАН-ын 100 жилийн ой!
Тавилан заяагаар МАН-ын 100 жилийн ой үнэмлэхүй эрх мэдэлтэй төр барьж байгаа үед нь таарчээ. Бас тэдэнтэй ой булаацалдах нэг нам байгаа нь МАХН юм. Гэхдээ дэглэм өөрчлөгдсөн, тиймээс тэртээ 100 жилийн өмнө байгуулсан намын суу алдар, үнс нурман доторх гавъяаг булаацалдахаас гадна бас алдааг өөртөө хүлээсэн нь жинхэнэ залгамжлагч болох учиртайг мартаж болохгүй.
МАН анх Монгол Улсыг анх дэлхийн түгээмэл төр байгуулах ёс БН засаглалд оруулсан. Харин ингэхийн тулд Богд хаанаас Бодоо сайд, Данзангаас Сүхбаатарыг хүртэл хэдэн арван Үндэсний баатруудыг алж, ангиар ялгаварлаж Чингисийг угсааныхныг хядан устгасан хариуцлагыг хүлээх ёстой.
Орчин үеийн аж үйлдвэрийн цогцолборууд байгуулсан ч түүний оронд олон зуун сүм хийд, Монголын ард түмний соёлын давтагдашгүй үнэт өвийг бүрэн устгаснаа хүлээн зөвшөөрөх ёстой.
Орчин үеийн арми байгуулсан боловч дайнд алагдсан дайчдын тооноос өөрсдийн нь энх цагт өрлөсөн баатрууд илүү олон байдгийг бас зөвшөөрөх ёстой гэх мэт. Тэмбүүнээс салгасан, хот байгуулсан, боловсролын систем бий болгосон гэж магтдаг байсан ч тэр нь Дорно дахинд байтугай дэлхий дахинд XX зууны хүн төрөлхтний олсон ололт амжилтын нэг хэсэг байсныг бүгд харж байна.
Тусгаар тогтнолын тэмцлийг бид эхлүүлж, манлайлсан гэдэг авч үнэндээ нам байгуулагдсанаас өмнөх 10 жилийн түүхийг үгүйсгэж байж энэ алдар нэрийг хүчээр өөртөө нааж байсныг өнөөдөр бид бүгд мэднэ. Улс орныг орчин үежүүлсэн гэдэг ч Оросын “Заговор”-оос эхлээд “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг” хаягаар хэдэн мянган тэргүүний шилдэг сэхээтнүүдийг хомроглон алж устгаж, хавчин гадуурхаж, үр удмаар нь үе дамжуулан тарчлаан зовоосноо хүлээн зөвшөөрөх ёстой.
Яг энэ өнцгөөс харвал ард түмнээсээ, түүхээсээ, алдааны улмаас хохирогсдын үр удмаас өршөөл гуйсан нь, тэр өршөөлийг нь ард түмэн хүлээн авч цаашид оршин байхыг зөвшөөрсөн нь энэ алдар нэрийг өөртөө наах эрхтэй.
Гэвч ард түмэн өршөөгөөгүй, тэднийг хүлээн авахыг хүсээгүй, тиймээс Ардчилсан хувьсгал ялж, дэглэмийг түлхэн унагаад тэр үеийн Үндсэн хуулиар “Монголын ард түмнийг удирдан чиглүүлэгч” МАХН-ыг эгнэгт архивт шилжүүлсэн билээ. Тэр нам унан унатлаа хэлмэгдлийг үргэлжлүүлсээр л байсан. Энэ хувьсгалын 70 нь...
Гэтэл өнөөдөр нас чацуу 1921 оны 7 дугаар сард Шанхайд байгуулагдсан ХКН, түүний дараа XX зууны дундуур байгулагдсан Вьетнамын Коммунист нам, Солонгосын Хөдөлмөрийн нам, Кубын Коммунист нам, бас МАХН-тай төстэй нэртэй коммунист системийн үед цорын ганц дүү байсан Лоасын ЛАХН өдгөө Үндсэн хуулиараа зөвшөөрөгдөн эрх барьж байна.
Харин өнөөдөр Монголд коммунизмын сүнс сэргэж байна
Хулгайчийн 30 жил, тонуулчдын засаглал
Үнэндээ коммунист намаас эдэнд уламжилсан зүйл байхгүй, хожим барьсан нэг цагаан байшин байсныг “7 дугаар сарын 1”-ны үймээнээр шатаачихсан. Ардчилсан дэглэмд коммунист намыг зөвшөөрөөгүй хориглосон тул Н.Энхбаярын удирдсан жилүүдэд МАХН өөрийгөө ардчилсан зүүн төвийн нам гэж зарласан.
Ардчилсан нийгэмд оршин буй МАН 30 жилийн түүхтэй, энэ хугацааны тэн хагаст МАХН нэртэй явсан. Тэр үедээ мөн ч хүчирхэгжиж, үнэмлэхүй эрх мэдэлтэй засаглаж байсан авч улс орныг авилгын аалзны тороор хэрсэн тул ард түмний сонголтоор эрх мэдлээс зайлуулагдсан билээ. ”7 дугаар сарын 1”-ий Иргэний хөдөлгөөний тэмцлийн үеэр нэр хүндээ алдсанаа ойлгосон МАХН өөрийгөө цэвэрлэхийн тулд тэр үеийн удирдагч Н.Энхбаярыг намаасаа хавчин “нэрээ өгөөд” гаргасан. Н.Энхбаяр намын I узурпатор байсан, түүнийг улстөрийн Элба аралд цөлчихсөн харин МАН-ын II узурпатор Сү.Батболд болох нь саяхан тодорлоо. Одоо түүнээс салах эсэхээс энэ намын 30 жилийн түүх үргэлжлэх эсэх хамаарах төлөвтэй болчихлоо.
Н.Энхбаярын араас МАН-ыг Сү.Батболд, С.Баяр, У.Хүрэлсүх нарын “триад-гурвал” удирдаж байжээ.
Сү.Батболд бол Н.Энхбаярын үед “Нам бусчуудын эвслээс уригдсан” мөнгөний засаглалыг тогтоогч юм. Түүнийг М.Энхболдын фракц хязгаарлаж байсан авч тэр нь 2017 оны сонгуулиар ялагдсан тул эрх мэдлийг хожуу бүхэлд нь авсан байна. Ингэхдээ тэд хайр найргүй, увайгүй байж өөрийн намынхныг багцлан шоронд илгээж байв. Шударгадаа бус эрх мэдэл авахад энэ хэрэгтэй байв. Дээд түвшинд хотын фракцыг шахан зайлуулсан бол намын залуучуудын байгууллага нь ч бас өрсөлдөгчдөө намнаж байв. Яг бошгыг халахынхан шиг...
МАН-д дотоод эрх мэдлийн шилжилт хийгдэж байх зуур АН бүхэлдээ сүйрч байв. Ардчилсан нам бүр дарга нь “МАХН-ын бүлгийн дэд дарга, АН-ын дарга” байх үеэс МАН-аас хараат болж эхэлсэн бөгөөд үүний уршгаар намын удирдлагад улстөрч биш аж ахуйн няравууд гардаг болсон юм. Улсын эдийн засгийн голлох салбарыг хянадаг МАН-ын санхүүгийн сүлжээний дэмжлэгээр улстөрийн амжилт олохын тулд АН-ынхан тус намтай сүжирч эхлээд алсдаа бүрмөсөн хараат болчихсон билээ.
Ингэхдээ улстөрийн орон зайд маш хүчтэй нөлөөтэй “Ардчилал” хэмээх өмчийг мөнгөөр найр тавин худалдсанаар МАН-д илэрхий ашигтай болчихсон юм. Анх СГЗ шинэ үеийн сэтгүүлзүйг үндэслэгчдийн нэг Ц.Дашдондов “Ардчилал бол нэг намын өмч биш” гэж 20 шахам жилийн өмнө хэлсэн нь өдгөө ийм өөрчлөлтөнд хүргэсэн байна. Ингээд өмч эзгүйрэхийн адил “Ардчилал” ариглаж хамгаалах эзэнгүй болов. МАН Ардчиллыг ашиглах л дуртай болохоос чин сэтгэлээсээ хайртай биш юм. “Ардчилал” бол АН-ын үнэт өв, барагдашгүй өмч байсан билээ.
Гэвч АН суларч доройтсон нь МАН-ыг ахин нийгэмтэй ямарваа хаалтгүй нүүр тулах байрлалд шилжүүлжээ. Үүний өмнө эвсэж явсан АН Ц.Элбэгдоржийн удирдлагаар бултаж нийгмийн масстай тулгаснаар байраа шатаалгасан бол одоо МАН ба ард түмний хооронд зөөллөх жийргэвч алга болчихжээ.
Ц.Элбэгдорж буцаж овоо үнэтэй жийргэвч болж өгч байж тэр үеийн МАХН-ыг амьд үлдээсэн билээ. МАН үүнийг шууд томъёолсон нь юу л бол, гэхдээ зөнгөөрөө С.Эрдэнийг жийргэвч болгохыг хичээж байх шиг байна. Гэхдээ С.Эрдэнийг ашиглаж нийгмээс хаацайлах жийргэвчээ сэтлэхийг оролдож байгаа нь “муу тусмаа сайн” гэдэг үлгэрээр орсных байж ч мэднэ.
II Узурпатор
Н.Энхбаяр өөрийг нь дарангуйлагч болох гэж оролдсон тухай сэдэвт туйлын эмзэг байдаг. Үнэндээ 72 суудал ба ЗГ-ын нэгдмэл хүчээр тэр дарангуйлал тогтооход тун ойртсон юм. Үүнд нь өнөөх ҮХ-ийн дордуулсан 7 өөрчлөлт тусласан билээ.
Н.Энхбаярыг унасны дараахь МАХН-ын дотоод хямрал энэ нам байх эсэхэд тулж байсан юм. Тийм ч хүчирхэг биш юм байна гэж олон нийт бодох болсон билээ. Аливаад эзэн хайдаг Монгол араншингаар Н.Энхбаярыг голлож шүүмжилж байсан нь МАХН-ыг аврагдах боломж байсныг явцын дунд олж харжээ. Н.Энхбаяр МАХН-ыг байгуулсны дараа МАН шүүмжлэлийн гадна үлдчихэв.
Дараа нь Н.Энхбаяр өөрийнхөө бий блгосон системтэй тэмцэлдэж эхлэв. Чухам юү гээчийг бий болгосноо тэр яс махаараа мэдэрсэн байх. Гэхдээ л системээ мэддэгийн хувьд тэр ялаас мултарсаар байв. Харин энэ зуур олон улстөрч шоронд орж, гэм нүгэл нь илчлэгдэв. Иргэд одоогоос найман жилийн өмнө “жараахай л шүүрдэг” гэж шүүмжилж байсан бол МАН-ын дотоодзөрчлөөр акулууд нь торонд орчихоор хэсэгтээ тайвширч, итгэл өгч эхэлсэн билээ.
Гэвч систем бол систем. Махны машин ажилласаар одоо эздийнхээ хормойноос чангааж эхлэв. 30 гэр бүл Монголыг эрхшээж байгаа тухай яригдсаар, улстөрчид шоронд орохын хэрээр МАНАН сарнихад ердөө 10-аад гэр бүл эрхшээж байгаа нь тодорхой болжээ. Чухам энэ талаас үзвэл АН сул байсан нь МАНАН сарнихад тустай байсан ч юм шиг...
Ингээд яг “хонгилын үзүүрт байгаа эзэн” тодорсон нь Сү.Батболд байв. С.Баяр, У.Хүрэлсүх хэмээх МАН-ын тахигдсан “лидерүүд” нь ердөө түүний тоглоом байжээ. Урд өмнө улстөрчдийн хэрэг зовуурьтай нийгэмд хаалттай байдлаар удаан шалгагдаж, шалтгаан нь тодорхойгүй хаалттай хурлуудаар таслагдаж байв. Н.Энхбаяр энэ гажигийг мэддэг тул хурлыг нээлттэй явуулахыг шаардаж, үхэн тэмцдэг байсны хүчинд үлдсэн юм л даа. Харин энэ удаад Сү.Батболдын бүх үйлдэл нийтэд тодорхой болов.
Одоо МАНАН сарниж, хонгилын эзэн тодорсон тул нэг л томъёолол үлдэж байна. МАН бол СҮ юм, Сү бол МАН юм. Бүх зүйл нь ил болж, ковидын хямралын улмаас ядуурч хилэгнэсэн иргэдийн өмнө одоо МАН цор ганцаар үлдлээ.
Хоёр ч парламентад 65, 62 суудалтай ажиллаж, бүхий л асуудлыг гартаа авахын тулд, өөрөөр хэлбэл II узурпатораа төрүүлэхийн тулд Үндсэн хуулийг хүртэл өөрчилсөн нам! Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, хоёр дахь эмгэнэл гэж энэ. Эхний долоон өөрчлөлт, Н.Энхбаяр хоёр одоо инээдэм, сүүлийн өөрчлөлт, Сүгийн оффшор бол эмгэнэл. Өнөөдөр улс оронд тулгарч буй хүндрэл бэрхшээл бүрийг МАН одоо хэнд ч нялзааж болохгүй, хэнтэй ч хуваалцах учиргүй.
Чухамдаа “Ерөнхийлөгч нь биш канцлер нь хаан болдог” Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа Ерөнхий сайдыг 1000 жагсагчаас айгаад уначихна гэж хэн ч зүүдлээгүй, гэтэл тэр хааны хүсэл байсан ажээ. МАН хаанаа мэдсэн, одоо тэд хааныхаа төлөө нийт иргэдтэй зөрчилдөж байна. Бүр 100 жилийн ойд зориулсан санхүүжилтүүдээ хүртэл хаанаа хамгаалахад зориулж байна.
Сонгуулиас ба авторитаризм руу...
Ч.Сайханбилэг өөрийгөө хамгаалахдаа Х.Баттулга авторитар дарангуйлал тогтоож байна гэжээ. Үгүй л дээ, МАН яг одоо авторитар дарангуйлал тогтоохын өмнө тулж ирээд байна.
Одоо цорын ганц сөрөг хүчин байгаа нь Ерөнхийлөгчийн институци. Одон шагнах, арми командлахаас өөр эрх мэдэл байхгүй. МАН авторитар дарангуйллаа бэхжүүлэхийн тулд АТГ, Шүүхийг хэт олонхоороо түрээ барьж өөрийн мэдэлд авч, нийт шүүгчдийг айлгахын тулд цагдаагаас зохион байгуулалттайгаар шүүгчдийг мөрдөн мөшгиж дарамталж байна. Наагуураа Ерөнхийлөгчийн мэдлийн шүүхийн ёс зүйн асуудлыг яриад байгаа мэт авч цаагуураа шүүх засаглалыг бүрэн мэдэлдээ авах санаархал. Саяхан шүүхийн тухай хуулийг өөрчилж, Дээд шүүхийн тэн хагасыг ЗГ, парламентаас томилдог болчихсон. Одоо нийт шүүгчдийг дарамтална.
Эхнээсээ үр дүн гарсан нь АН-ыг шүүх ба бүртгэлийн газартай эвсэж тамлаж байгаа явдал. Хууль зүйн сайдын хэрээс хэтэрсэн увайгүй үйлдлүүд, жандармын засаглал хоёр иргэдийн эсэргүүцлийг өдөөгч болож хувирлаа. I узурпаторын “нохой” Ц.Нямдорж ч ийм байгаагүй юм. Нөгөөх нь Сангийн яам, бас л I узурпаторын Ч.Улаан бол Ч.Хүрэлбаатарын дэргэд номын хүн байсан юм. Асуудлын гол нь Н.Энхбаяр кабинетаа бүрэн хянаж байсан бол Ч.Оюун-Эрдэнэ одоо намгүй, дээр нь кабинетаа ч бүрэн хянаж чадахгүй байна.
Ийм үед эрх мэдэл “хуучин” даргаа дагаад нам руу шилжсэн бөгөөд үүний улмаас МАН улам бүр коммунистжиж, улам бүр авторитаржиж байна. Энэ бол муулах гэсэн арга ядсан үг биш зүгээр л бодит байдал. МАН-ынхан ажилласан, намаа бэхжүүлсэн, одоо ч бэхжүүлж байна, гэхдээ хууль бусаар... Хэрэв Сү-тэй хариуцлага тооцож чадахгүй бол үүнийгээ батална.
Яг өнөөдөр Монголд нэг л нам байна. Хатуу гишүүнчлэлтэй, санхүүгийн хүчирхэг сүлжээтэй, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамаарч гадаадаас ч хөрөнгө дайчлах чадвартай, улсаасаа том нам.
Баабар үүнийг яг онож тодорхойлсон. Харин одоо намуудыг тараая гэвэл энэ улсаасаа том нам зөвшөөрөх үү? Ерөнхийлөгчийн сонгуульд ч дангаараа орохыг санаархаж байгаа нам шүү дээ!
Сайн, муу ч Ерөнхийлөгч өнөөдөр тэр ардчиллын сүүлийн голомт болсон. Энд би Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг магтаагүй, бас л бодит байдал. Энэ голомтыг дарвал өмчлөгчгүй ардчилал сүйрээд Монголд хунт тогтоно. Одоохондоо бид ардчиллын тухай ярихтайгаа байна, хэрэв алдвал 10 жилийн дараа улс орон байх эсэх тухай ярих болно!
Сургамж...
АН-ын даргаар увайгүй, чадваргүй сул хүнийг унагах нөхцөлгүйгээр тавьсны гайг одоо тус нам үзэж байна. Үүнийг жаахан томруулаад харвал Монгол Улс ч яг ийм байдал руу маш хурдтай дөхөж байна.
Нийгмийн эд эс бүхэн нийгмийнхээ мөн чанарыг хадгалдаг шиг АН ч өнөөгийн нийгмийн байдлыг, хүрч болзошгүй аюулыг нийтэд сэрэмжлүүлэн хүчтэй хямарч, алгуур доройтож байна. Томруулаад харвал яг Монгол Улс шүү дээ! Хэрэв одоо увайгүй хүмүүсээр улсаа удирдуулчихаад салж чадахгүй бол, салъя гэх нь ээ гаднаас өөр хүчин зүйл тэднийг тогтоогоод байвал тэд цаашаагаа л үйлчилнэ. Буруу гэдгийг нь мэдэж байвч, С.Эрдэнийг хар л даа! Юунд найдаж цаашаа гүйгээд байгаа юм бол? МАН бүх эрх мэдлийг гартаа авбал гэмтэй С.Эрдэнэ байтугай гэмгүй хүмүүсийг ч далд хийчихэж чадна.
Ийм нөхцөлд авралын цорын ганц гарц байдаг нь улстөрийн арга. Шударга бус хууль, шударга бус тогтолцоо бэхэжсэн үед түүнийг эвдэх цорын ганц арга зам бол улстөрийн арга зам юм.
Ардчилсан хувьсгалаас хойшхи жилүүдэд Н.Энхбаярын засаглаж байсан жилүүдээс бусад он жилүүдэд Монгол Улс байнгын хямралтай явж ирсэн. Гэхдээ улстөрийн л дөө. Эдийн засаг бол 6-7%-ийн өсөлттэй явж ирсэн.
Харин яг өнөөдөр улстөрийн сүйрэл рүү дөхөж байгаа бөгөөд үүгээр ардчилал зүсээ хувиргаж авторитар дарангуйлал болж хувирна. Дээрээс нь эдийн засаг яг уруугаа харж -6 хувийн уналттай болов. Урьд өмнө баялгийн шударга бус хуваарлалтын улмаас эдийн засгийн өсөлтийн өгөөжийг нийгмийн олонх хүртэж чаддаггүй байсан бол өнөөдөр нийтээрээ алдагдал, хохирол үзэж байна.
Ерөөсөө л дархлаа султай эдийн засагт “ковид” тусгачихлаа. Одоо бол ардчилал энэ ковидоор үхэх үү, аль эсвэл бас дахин дархлаа сууж эргэж сэргэх үү? гэдэг заагт тулчихжээ.
Олон нийт үүнийг зөнгөөрөө мэдэж, эсэргүүцэж өдрөөс өдөрт эгнээ нь тэлж байгаа боловч яг өнөөдөр тэднийг удирдан зохион байгуулах хүчин алга... Гэхдээ заяа тавилантай улс л юм бол бид хувь заяагаа гартаа авах л хэрэгтэй. Н.Энхбаярын засаглалыг шүүмжилж байсан тэр жилүүдэд үй олон хүн яг өнөөдөр Сүг долоож байгаа шигээ үхэн хамгаалдаг байсан юм. Дараа нь харин Н.Энхбаярыг унамагц бүгдээрээ түүнтэй тэмцэгч байсан болж хувирдаг юм. Нөгөө Бурдуковт Дөрвөдийн нэг ноён “Хятадаас пүнлүүг нь авч хохироож байгаа юм” гэж тайлбарласан шиг.
Цаг үе баатруудаа төрүүлдэг, цаг үед баатруудаа хүлээж байна !!!
Авиан Баатархуяг
Сэтгэгдэл(73)
МАН-ын хошного царайлсан хулгайчууд Бурхан Халдуны орой дээр хөлөө тавих есгүй шүү..
МАН авторитар болчихно гэхээсээ илүү улам тогтворгүй улстөрийн нөхцөл бий болгож ард иргэдийг залхаах дарангуйлагч хүсэх суурь луу явуулж бн. Ерөнхийлөгчийн инстүүц арай илүү функцитай бх ёстой
Баабар бол РиоТинтогийн бууны нохой. Тэдний бөгсийг долоосны төлөө хэдэн доллар авилгалаар авч, түүгээрээ хэвлэлийн компани байгуулаад улс төрийн үхдэл болсон хүн. Хааяа нэг өгүүлэл бичихээрээ ард түмнийхээ сэтгэгдлээс айгаад сэтгэгдлий гнь хаана. Хүний сэтгэгдэл хаадаг ардчилагч гэж Баабар, Бат-Үүл хоёроос өөр байхгүй. Тэгэхээр Баабар өөрөө авторитар дэглэмийг магтан дуулагч, АН-ын авилгалын ээж шүү.
чингэс бурхан халдун гэж санаанаас зохиож бичсэн аль нэг улсын германы ч юмуу бүтээл өнөө хртэл археологийн материалаар чингэс хаан монголчуудтай холбоотой бодит материал олдохгүй байна манжийн үед 400 000 монгол байсан байхад чингсийн үед 1200 оны үед хэд байсан бэ чингэст хоёр түмэн цэрэг хүртэл байж чадах уу булш бунхан археологийн олдвороос онцгой зэр зэвсэг алга модон чавх нум сум ширэн хөө хуяг хавтгай хөө хуяг зэрэг жирийн байдаг зүйл олддог чингэс хааны орост эзэлж байсан мэтээр батлах гэж оролдох нь хятадын тайванд байгаа чингэс хааны зурагтай хятад чингэс хаан байгал нуур монгол урианхай хятадын нутаг гэсэн манжийн үеийн германд зурсан зурагтай утга нэг дүйцэж байна
Энэ нэг марзан хүн түүхт улс төрийн хүчинд мэнд дэвшүүлчих чадваргүй тархины тураал юм аа, Эв нэгдлийг сахин хамгаалагч бус хагалган бутаргагч дахин улс төрд үзэгдэх цаг дуусаж буйг огт мэддэггүй
Солиороод бай гээд хэлчихье. Эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж чадаж байвал коммунист нам байсан ч яадаг юм бэ??? Гэхдээ МАН бол коммунист нам байгаагүй, байх ч үгүй. АН-ын хийж чадаагүйг хийж байгаад нь та нарын ШЭЭС гоожоод байгаа чинь худлаа юу МоЯ-чууд аа
МАН хилсээр яргалан цаазалсан 100 мянган хүнийхээ ар гэрт нөхөн төлбөр өгөх естой.
коммунист социалист нам л хятад шиг ард түмнээ ядуурлаас гаргана ЗХУ улс буюу орсын холбооны улс дэлхийн цэрэг техникээр америктай өрсөлдөгч тул хөрөнгөтөнтэй харилцахын тулд зохиомол хөрөнгөтөн хувийн компаний бий болгосон нь дэлхий нийтийн даяаршлын үед дэлхийн зах зээл дээр атом цөм эрчим хүч нефть гааз төмөр зам хойт мөсөн далай мөс зүсэгчийн зам далайн гүний ашигт малтмал байгалийн ховор элемент газрын баялаг ХАА ой мод үр тариа -аар өрсөлдөх европийн ХАА бүтээгдэхүүн импортлох хүн амын их зах зээл өргөн нутаг дэвгэр
АН нэг ч Монгол хүнийг алаагүй, Харин МАН буюу хуучнаар коммунист оросуудын бууны нохой-МАХН хэдэн мянган ГЭМГҮЙ Монголчуудыг буудаж алсан билээ ? энийгээ гайхуулаад бна уу даа ????
Баттулгад улс төрийн оюуны бяд байхгүй.Цаг үеэ мндрэнэ гээ байхгүй.Хүнтэй таарна гэж бхйхгү.Юм л бол тараана.Өөрийртэй ч таарахгүй өрөөл эй ч таарахгүй.
Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ. Алуурчин элбэгдорж миний бие одоо Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авах болно. Та нар муусайн гуйлгачин монголчууд надад битгий атаарх. Алуурчин элбэгдорж би бүгдийг алаад бүгдийг өөртөө авах болно
дэлхийн чингэст хэлмэгдсэн улсууд чингэс геноцид хийн сая сая хүн хүйс тэмтэрсэн тул монгол геноцид хохирлыг төлүүлэхээр асуудал тавиж байна
Монголчуудад ялангуяа том толгойтнуудад дарангуйлал хэрэгтэй . Тэгэхгүй бол энэ хулгайч 4 жилээр ээлжилж идээд ханахгүй юм. Нэг хэсэг цадаж , хөгширөхөд хойч үе нь улам аймшиггүй луйварчид гарч ирээд бна.
Дөрвөдийнх биш урианхайн 1 ноён
Баатархуяг харин энэ удаа үнэн үгийг яг голыг нь олоод хэлчихлээ. Тиймээ МАН тодруулбал Хүрэлсүх дарангуйлагч болохоор зэхэж байна.
Үхэрсүг Ким Жон Ун болохоор зүтгэж байна. Ким Жон Ун болоход боловсрол үнэхээр дутна даа.
Хүрэлсүх гэж үнэн тавтиргүй юм хөгширчөөд яг хэвээрээ . Бүх юм МАН-х байх ёстой мэтээр дандаа сэтгэнэ, АН-хныг үзэж чадахгүй дандаа дайрна. АН-д зуун мянган хүн гишүүн гээд явж байдагийг мэддэггүй юм шиг байгаа юм. Ийм мулгуу Түгжил царайлчаад байж яаж Ерөнхийлөгч болно гэж томроод байгаа П-ДА вэ
АН гэж цагаантны хулгай буриадууд монгол улсыг америк англи герман баруунд худалдаж хоолоо олж идэж баасаа цувуулж байгаа юмнууд шүү увсын буриад авгайтай Батмөнх буриадаар толгойлуулсан бямбасүрэн санжаасүрэн майдар э\з даваадорж ганболд бат үүл зориг дөрвөд алтанхуяг дорлигжав элбэгдорж ----------------эртнээс цэдэнбалыг эмчлүүлэх амраах нэрийдлээр орос руу хөөж явуулаад араар нь үгсэн хуйвалдаж засгийн эрхийг хууль бусаар авсан авсаны дараа ЗХУаас монгол улсад байгуулсан газар дээр торойж байгаа юм болгоныг хувьчлан хувьдаа ах дүүдээ авч өгсөн үлдсэнийг хятадт зарж дууриаж хийж болох техникийн нууцыг бүгдийг өгсөн хятад нь дууриаж хийгээд ЗХУ-ыг дампууруулсан Путин 20 жил махаа идэж үйлээ үзэж нурангаас орсыг татаж босгосон Монголын харь ерөнхийлөгч ерөнхий сайд хужаа чантуу буриад илжгэн манж төвд халх Путин шиг эх орныхоо төлөө ажилласан уу Ганцхан хүрэлсүх сүүлийн дөрвөн жилд аилласан гэхдээ удаашралтай АН нам саад тавьсан МОНГОЛЫН ЗЭЭЛ-ийг оувс дэлхийн банк биш хөрөнгөтөн улсаас биш зээл өгөөд дараа нь хүчингүй болгодог ОрсынХолбооны улсаас шатахуун үр тариа авдаг шигээ авч болох байсан юм Гэтэл хөрөнгөтөнд худалдагдсан АН намын талыг бариж өндөр хүүтэй зээл авч ОЮУ толгойд хахуульдагдсанаас монгол орныг эдийн засгийн сүйрлийн ирмэг рүү түлхэж байна
Женко биш боловсролтой нэгнийгээ ерөнхийдөгчид дэвшүүлж байж л ардчилал амь орно.Үгүй бол МАН гарахаас өөр яах юм.Өөр сонголт байхгүй.!
Алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж
Монголд боловсролтой хүн байдаг юм уу. Монголд байдаг 300 их дээд сургууль гээч нь хөрөнгөтөн орнуудад байдаг 7 хоногийн курс семинараас долоон дор.
боловсролтой үйлчилгээний англи хэлтэй америкад сав угаагч шал цэвэрлэж байсан хүний нөөц манажер эсхүл бараагаа яаж залилж дамлаж зарах вэ гэсэн марктингийн гэсэн мэргэжилтэн үү
АН бүүр тамтаггүй, хулгайчууд аар дүүрсэн газар даа. З. Энхболд дарангуйлагч болох санаа их байсан даа...
ардчилсан намын хулгайчид увсад очихоор хүний өөрийнгүй увсаас хөөдөг юм шүү өнгөрсөн сонгуулиар энх болд баянмөнх хөөгдөө биз дээ
Ардчилал ,ардчилал гэж солиоорч байгаад алуурчин болоод дуусч дээ !Гарал муутай хунийг терд буу ойртуул гэж унэн .Синьцзяны цагаачийн ур удам хошигруулж байгаад самарсан даа
Алуурчин элбэгдорж алуурчин эрдэнэ алуурчин хурц алуурчин баяр алуурчин батүүл газрын наймаачин энхболд түүний боол Эрдэнэбат данжаад баярцогт тайган банди сайханбалаг бах мэлхий энхсайхан цагаан хулгайч дорлигжав рэкэтчин хулгайч алуурчдийн арыг даагч Багабанди пиздаааак, сахал эрдэнэбилэг сугар хулгайч бадамжунай хулгайч гээд манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын хэргүүдийг үтэр түргэн шийд. Эдгээр алуурчид хулгайчид луйварчдын хэргийг шийдэж чадахгүй бол та өөрөө манан мафийн эрэг шураг гэсэн үг. Таны эзэн хүрэлсүх чинь манан мафийн өгөөшийг үнхэж манангийн боол сүг үхдэл хүрэлсүх болсон. Та сүг үхдэл хүрэлсүх болох уу. Эсвэл мафийн дарлалаас биднийг аврах уу
МАН-ын хавдсан хошногоны нүх царайлсан дарга нар бүгд авлигачид шүү..
Яана даа гэж бодогдох давтамж улам ойртоод байх юм. хилийн чананд байдаг иргэн
дэлхий дайны ирмэг дээр дэнжигнэж байгаа нь тэр дээ
Женкогийн Оросууд Азийг үргэлж тэнэг гэж андуурдаг. Аман дээрээ муудалцаж, ачир дээрээ сүлбэлддэг Эби Женко ч Ми овогт Энхбаяр ч адилхан. Ерөөс 1911 оноос 1991 он хүртэл ардын хувьсгал,ардчилсан хөдөлгөөн бүгд Москвагаас эхтэй. Хэн нэг хүн,намд бурууг тохож Хурц шиг яллах боломжгүй. Оджаргал Сү Батболд хоёр яаж ч муулсан Монголын тэргүүний улс төрчид,бизнесменүүд.Баяр Миеэ мэттэй нэг эгнээнд тавихгүйгээ Монголчууд мэднэ.
өмхий АНнамын монгол би орсоос илүү ай күү ухаантай гэнээ америк англи герман хятад сологос японтой ахдүү болсоноор хурдан хөгжи юм гэнэ ТЭР хурдан хөгжлөөрөө юу болсон юм бэ ЗХУ хөрөнгийг хувьчилж идээд хөгжүүлсэн юм уу Орсын Холбооны Улсаас амин сүнсний судал цус чинь гүйж байгаа биз дээ 1 Шатахуун 2 төмөр зам 3 увс ховд завхан сэлэнгийн галуут нуурын цахилгаан ө\х шугам 4 ЗХУ СССР-ийн 3 ба 4-р станц 5 хиагт наушкийн европ орсын хилийн гааль 6 УЛААН БУУДАЙ зуун хувь 7 техникийн машин сэлбэг хэрэгсэл 8 европ орос эм тариа 9 европ орос хэлтэй техникийн мэргэжилтэн 10 европ орос хүнсний бүтээгдэхүүн монгол улс хилээр авч байна орос улс манж японыг устгаж хятадыг чөлөөлсөн сонгосыг чөлөөлсөн японыг хазаарлаж өнөө хүртэл дайны зэвсэг үйлдвэрлэхгүй болгосон төв азийг чөлөөлсөн төв ази орос белорус яг одоо гадаадын дайсны эсрэг цэргийн сургууль хийж байна
Оросоос өөр газар азийг хүндэлдэг гэж боджээ. Америк баруунд азийг 1 нүдээрээ үздэггүй. За монголыг бол бүүр ч тоохгүй, хүний тоонд тоож оруулахгүй. Зөвлөлтийн эсрэг тэжээж босгосон Япон өмнөд Солонгос 2 нь Америкийг өөрийг нь гүйцэж идэх гээд сандаргаж байна.
жонхуу үхэж далдар
МАН,МАХН хоёр нийлээд дарангуйлагч авторитари дэглэмийн засаг монголд дахин тогтоохоор ажиллаж байгаа нь илт боллоо. Орчинүеийн иргэд, залууүе та нар хуучин фашист авторитари дэглэмтэй засаг төрд амьдарч чадах уу? үгүй бол сонгуулиар энэ намаас нэр дэвшсэн хүнийг ерөнхийлөгч болгож огт болохгүй шүү. Хэрэв сонговол арччилал, эрх чөлөө чинь сөнөх болно гэдгийг ухаарцгаа.
ЯГ ҮНЭН
чи өөрөө фашист германд байнга очиж германыг толгой дээрээ туг шиг тахиж ирээ биз дээ
Миний бодлоор бол Хүрэлсүхийн талд Ми овогт, Сүг.Батболд, Элбэгдорж, Эрдэнэ, Нямдорж, Сайханбилэг, Баярцогт, С.Баяр гээд манай авилгачин дарга нарын нөлөө бүхий толгойлогч нар нэгдсэн байгаа юм биш үү. Эд одоо хамгийн гол нь Баттулгыг замаасаа гаргасны дараа хоорондоо учраа ололцох биз. Хулгай булхайн замд нь гарч ирсэн хэнийг ч хайр найргүй арчаад хар нүглээ үргэлжлүүлдэг аюултай бүлэглэл шүү дээ .
Хужаа Миеэ, захчин Элбэгдорж,буриад Энхбаяр,хужаа Эрдэнэ,буриад Сайханбилэг,хужаа Баярцогт,буриад Баяр,орос Женко нар харин одоо яахын аргагүй холбоотнууд. Хүрэлсүх, Оюун Эрдэнэ,Сү Батболдтой тэмцэж байгаа.
Сүүлийн 3 чинь гурвуулаа манжийн амбаны шээснүүд шүү..
хүрэл сүх сүүлийн 4 жилд хэнтэй ч нийлэхгүй хэнийг ч илчилж гарч ирээд хэн ч хэзээ ч 30 жил хийгээгүй их ажлыг хийж эх оронч улаантан сүхбаатар гэдгээ харуулсаан сүхийн залгамжлагч сүх мөн
Гуцаж байгаам шүү!! Дараагийн удирдагч нь Уянга, Бид хоёр бэлэн бн! гэж хэлэх гээл тойруулаад байгаа ухаантай юм бн!!??
нямдорж олон санал авна шүү
Eronkhiilogcn Battulgaas iluu eronkhiilogcn bolmoor hun algadaa Manai bankhar shuudee
Ерөнхийлөгчид ямар хүн тэнцэх вэ гэдэг нь чухал юм биш үү?!
Маш их бодууштай асуудал байна
100 жилийн өмнө модон жорлонтой байсан одоо ч хэвээрээ. хаана байна тэр хөгжил
Мдон жорлон ч 100 жилийн өмнө байгаагүй. 21 дүгээр зуун гарчихаад хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны тухай ярьж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор зүүдэлж яваа гадаад нөхөртэй нэг авгай Жорлонгоо өөрчилье гэж орилж байгаад төрийн тэргүүн болчих санаатай байгаа юм биш үү? Монгол ер нь сүйрэх нь байна шүү, ард түмээн. Эрх мэдлээ өөрсдөө авах хэрэгтэй.
Boditoi bolchihloo.
нямдорж ерөнхийлөгчид өрсөлдөнө
Баатархуягаа чи тэр сүм хийддээ очиж сахил хүртээд лам бол Өргөл барьц дажгүй байх шүү ккк
mongol ardiin namiinhan hamaagui sagsuurch baij shorootoi hutgaldav da
хоёр намын хөгшчүүлийг хурдан нийлүүлж өг Самган бид хоёр салахдаа хүрээд байсан юмсан одоо дэр нэгтгэх цаг боллоо
man sunun sunu
Эрх челеений арал Куба шиг Монголыг ардчилалын арал болгож байна .Монголын хегжлийн бэлэг тэмдэг нь Хятадын хилийн боомт Эрээн хот доо !Нэг муу нусан чавх Хятад Монголыг хегжуулэх гээд байна гэл уу?
Delhiid baij boloh hamgiin engiin hugjiluus Het Sondgoirch Gajsan Bohirdson Mongoliig, Huuk zasah gej oroldoj, harin ch boginohon hugatsaand uurchilj chadaj b. AN-iin hiigeegui buheniig, suitgesen buheniig Zasah gej mahaa idej b. Reform, System buhen ue shattai.Amargui gedegiig system gadarladag um bol medmeer senj, nohoinuud aa. 1-10 ue shatiig tuulj baij Ajliin Ard garna. Harin ch odoo shuud 5-r shatand orchihson b.Naana ni bitgii uhchih geed bai l daa.Hasah duntei baisan economy-iig hagas jiliin dotor +6 bolgosoniig Delhiin Bank gaihsan shuu.Ardchilalaa uursdiin garaar nuhsan AN-aas MAN iluu Ardchilaltai, zaluu ueeree ajil hiilgej chadaj b. Jaahan hatuu tseverlegee hiij baigaad MAN ardchilsan zamaaraa yavna.Buu gaih.Buu chichir.Huuk-iin Natur erduu ch Daranguilagch bish. Ter shaardlagaa hatuu surtei tavidag bolhoos bish jiriin uyan tsagaan hun. Buult ni zuulun bolhoor Eleg Barigsad tsamnaad bdg um.Gevch etssiin dundee uchigdur Sug- d "Shalguul, uchiraa ol" gej shuluuhan shuudhan hatuuhan helj sheesiig ni saviruulav.Olon hunii shees udahkui savirnaa gej. Tuunii taktik auyltai.Heddugeer Uzurpaatar baih ni Tuund hamaagui.Hed heden udaa anhaaruulna. Harna. Bolkui bol Avaad l hayna.Auygui bol eruuniihee chanh gunduur gials tsohiuulj Knock-down bish Knock-out-d orj teriij hevteh vii dee, ta min.
Зөвхөн Орос вакцин хийлгэмээр байна. Гэтэл Америкийн бууны нохой ДЭМБ нь Оросын вакцины эсрэг худалдааны шууд биш (далд) хориг тавиад байх юм. Манай Монголын бүх улс төрчид 1990 оноос хойш Америкийн ов мэхэнд гүнзгий автжээ. Одоо бид яах юм вэ? Үндсэн хуулинаас "Чөлөөт зах зээл, ардчилал" гэсэн үгнүүдийг авч хаяд "Марксизмын зарчмыг баримтлах" гэсэн үгнүүд оруулах хэрэгтэй болжээ. Хөрш агуу их Хятад гүрэн Үндсэн хуулиндаа Марксизмын зарчмыг тунхаглаад Сүүлийн 30 жилд дэлхийн тэргүүлэгч гүрэн боллоо шүү дээ. Гэтэл манай усан тэнэг улс төрчид хүний дэргэд Марксизм гэж хэлэхээсээ ичдэг болсон. Яагаад гэвэл тэд Максизмын мөн чанарыг огт ойлгодоггүй бөгөөд зөвхөн ардчилал, чөлөөт зах зээл гэдэг үгийг хоосон цээжилсэн. Иймээс Монгол улс сүүлийн 30 жилд дэлхийн хамгийн хоцрогдсон, дааж давшгүй гадаад өртэй, үгүйрэн хоосорсон, өвчлөл, ядуурал, гуйлганчлилаар дүүрсэн, ёс суртахуунаар бүрэн дампуурсан улс болж хувирсан.
Хулчгар хулхиддаг түгжил морь унасан толгойгүй хүн Сүрэлсүгийн ганц мөрөөдөл дарангуйлал боолчлол бас албан тушаалын хэнээтэн
За чи боль Ганаа ахтайгаа,Амлалт нэхэх хөдөлгөөнтөйгөө элийрээд яв
ерөнхийлөгчөөс өөр энэ дарлагч анги, тоталитар дэглэм, дарангуййлын эсрэг сөрж зогсож буй хүчин алгадаа. За тэгээд еоөнхийлөгчийн эрх мэдлийг энэ хулгай луйврын бүлэг-МАН+МАХН-д өгвөл үндсээрээ монгол бараг л мөнхийн арангуйлал дор МАН+МАХН-ын чулуун нударга дор нухаастай бос гэсэн газарт нь босож сөхөр гэсэн газарт нь өвдгөө цоортолсөхрөх нь мэдээж. Үүнийг олон түмэн мэдээсэй МАН+МАХН-ыг тэнгэрийн аянга энэ удаад ниргээсэй билээ
МАН-ын луйварчид ерөнхийлөгчийн сонгуулийг 6 сарын 9 гэж наашлуулсан нь баахан одон медаль гэсэн төмрийн хогоор хүмүүсийг урхидан цаашдын дарлалаа баталгаажуулах санаа шүү.
Баатархуяг амь тавих гэж буй Ан г аврахын тулд жоом алахын тулд байшингаа шатаахаар шийдэж. АН бол элдэв хөндлөнгийн нөлөөллөөр бус харин алтан хараацай нэртэй зүсэн зүйлийн хулгайчуудынхаа эрүүгийн гэмт хэргийн үйлийн үрээр нүд аниж байна. Улс төр ч өөрийн орон зай хэмжээстэй. Өөрийн гэсэн зайтай байсан /энэ нь ард түмэн дүр эсгэсэн хуурамч ардчилсан алтан хараацайнууд ярьдаг шигээ биш аймшигтай хулгайчууд байсныг мэдээгүй учир итгэл үзүүлж байсанд юм/ нь үгүй болоход хоосорсон орон зайг дүүргэх өөр нам нэртэй бүлэглэл байхгүйгээс одоо МАН түрэн эзэлж байна. Арга ч үгүй байх. 30 жилийн завхралаас залхсан ард түмсэнд хоосон чалчигч хулгайчууд хэрэггүй .АН н хулгайчууд өөрсдийнх нь завь нэгэнт живэх нь тодорхой болмогц амиа тээх гэж ХҮН,ЗОН гэсэн тоглоомын намууд байгуулсан ч тэд нь цэл залуугаараа хулгайчууд гэдэг нь тодрчихсон хэдэн юм байхаар ард түмэн дөлөөд холдчихсон. Явж явж сайн дотоод ардчилалтай нэг намаар удирдуулвал гайхам амжилт олж болохыг урд хөрш батлаад өгчихлөө.
Хэний урт гар билээ өөрөө , нээх хэрсүү царай гаргаа д ёооо
авторитаризм узурпуратор музурпуратор гэсэн мундага улстөрч Авианпуратори Баатархуягтаризм тодорлоо.
Hyrelsyh odoo hychtei deeree eronhiilogch boloh heregtei daranguilal togtooj hulgaichdig bygdiig ni huu hamj buudah heregtei tegeed ulsaa zambaraagyi baidlaas gargaj Solongos shig bol
Маш буруу дүгнэлт өгчээ. Хэтэрхий утопи, бодит байдлаас тасархай хөөргөн бичсэн байна. ЗГ-ийн хийж байгаа томоохон бодлогууд нүдэнд гарцаагүй ил байгаа. Та амьдралд арай ойр юм бич. Эсвэл ингэж ард түмнийг бослогод уриалсан террор хандлагаа одоохон зогсоо! Хэрэгт оров!
ЕР НЬ ЯМАР ЗАМААР ЯВААД БАЙГАА ТУХАЙ МАРГАЛДААД БНА. ЭЦСИЙН ДҮНДЭЭ НИЙТЭЭРЭЭ САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ ОЛГОВОЛ ЧӨТГӨР ТӨР БАРЬСАН Ч БОЛНО .
АН амь тави гэж байдаг, нохойнууд нь уралцаж, гасалж, янз бүрийн өнгө аясаар ар араасаа боргож байна. Эрх баригч нам, төр маань нам цохиод өгөөч
Yasan ch nurshuu yum be Zugeer l chavgantsiin hov jiv baina daa
Зүдэргээтэй удаан ч улстөрийн намууд дотоод, гадаад саад бэрхшээлээ туулж төлөвших чиг рзүгээ урагшилж л байна. Намуудын төлөвшилд гадныхны гар хөлүүд, дотоодын амбицдаа автсан олигархууд хүчтэй саад болж байгаа юм. Тэд монголд аль ч намыг төлөвшүүлэлгүй эрхшээлдээ байлгаж өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэгч байлгахын төлөө улайрцгаадаг. Үүний нэг том төлөөлөгч нь Женко. Женкод монголын эрх ашиг хамаагүй, өөрийн эрх ашиг л чухал. Женкогийн үзэл сурталч, бууны нохой болсон энэ утсан хүүхэлдэйн бичсэн нь бас л хагалах бутаргах, бие биеийг нь сэрдүүлэх, хардуулах дундуур нь женкод зам засах зорилгоо л агуулж.
Баатархуяг гэгч их л будилж төөрч байгаа хүн байна даа.