“Гадаад яам” гэх үг цухуйхтай зэрэг л хэл амаа билүүдэгчид эрүүл ухааны хязгаарыг давтал оволзох юм. Дипломатчдын тухай ганц нэг өө цухуйж хэл ам татлахтай зэрэг л улсаараа шуугина, ялангуяа ял зэм шийтгэлийг тэсэн ядан хүлээх ба нийгмийн ерөнхий сэтгэхүй нь тасар татан хаяхад бэлхэн. Хүний мууд дурлах нийгмийн сэтгэхүй.
Номын садан нэртэй нанхиадч Ц.Сүрэнжавын маань ийм нэгэн ном миний ширээний ном болоод буй. Тэр номын энэ нэг хуудсыг тогтож уншина уу. Монголчууд ганцхан ажлыг сайн хийгээд сурчих гэжээ. Тэр нь иддэг хоол хошоо сайн боловсруулж, зөв эрүүл хооллохыг нь хэлчихсэн бололтой. ҮНЭН ҮҮ?
“Нүгэл буян” гэж алтан үеийнхний МУСК бий. Жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагч Д.Намдаг гуай тэр киноны зохиолыг ихээхэн хорлонтой гаргасан хэмээн өнөө цагийн буддистууд үздэг байх. Гэвч үнэн юм үнэнээрээ. Түүний үзүүлсэн тэр мухар сүсэг, хоцрогдол, гол нь түүнийгээ огт мэдэхгүй мэдрэхгүй явцгааж байгаа нь өнөө цагийн бас нэг эмгэнэл юм. Худлаа биш.
Монголын эдийн засаг түүхэндээ 17.3 хувьд хүрсэн үе бий. Дэлхийн II дайнаас хойш ганцхан Хятадын эдийн засаг л 16.5 хувийн өсөлтөд хүрлээ хэмээн гайхуулж байсныг Монгол давж гарч байв.
Олон улсын харилцааны судлаач, эрдэмтэн Д.Баярхүүгийн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг өөрийнх нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтэллээ.
Хэрэв Та ядуу яваа бол Монголын төр-засаг үүнд төдийлөн буруутай биш, 100 хувийн буруугийн чинь нэлээдгүй, магадгүй дийлэнхи хувийг “МОНГОЛ ХҮН” Та өөрөө үүрэх ёстой, учир нь “Чиний амьдралыг Чи л авч явна.
ОУВС-гийн судалгаа, шалгуур, босго Сингапурын эдийн засгийн хүч чадлыг ямагт сорьдог ба сорилт бүрийн дараа ямагт дээгүүр үзүүлэлттэй гарч ирдэг. Жишээ нь 5.7 сая хүн ам бүхий энэ жижиг улсад нэг хүн ам тутамд ногдох ДНБ-ий мөнгөн дүн 2020 онд 96.715 USD гэж гарчээ. Юу бүтээсэн юм, 2020 онд? $551.628 тэрбумын ДНБ гээд википедиа дээр явж байна гээд өмнө нь би биччихсэн.
Олон улсын харилцааны судлаач- профессор Д.Баярхүүгийн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг өөрийнх нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна.
Аливаа улс орон хөгжин дэвжсэн, цэцэглэсэн түүх судлаад байхад эцэст нь нэг дүгнэлтэд хүрдэг. Хөгжиж чадсан болбол шүү дээ. Үүнийг Сингапурын жишээ бэлээхэн харуулна. Гарчигт өгүүлснээр тэд хийж чадаж байгаа бол бид ч бас хийж чадна, энэ бол үндсэн зарчим нь. Сингапурчуудын хор шар, зайлшгүй тулгалт ба өгөгдөл нь тэднийг ташуурдсан мэт. Бусдаас дор орохгүй гэх нийгмийн сэтгэхүй дээр тэндхийн давчуу жижиг газар нутаг, байгалийн баялаг түүхий эд огтоос байхгүй өгөгдөл нь нөлөөлсөн.
Ерөөсөө бүх иргэдээ хянах нь социалист, коммунист нийгмийн гол мөн чанар. Хяналтын олон шатлалт, төрөлжүүлсэн систем байна.
Ли Куан Ю ч үүнийг нуулгүй хэлдэг: – Бид өөрсдөө ашиг олохгүй юм бол хэн бидний өмнөөс олох юм? Хэрэв “ашиг” гэдэг үгийг сөрөг утгатай болгосон бол Сингапур сэхэхгүй, нураад унах байсан. Үүнийг ойлгуулахын тулд бүхэл бүтэн 20 жил зарцууллаа. Улс төрийн мэргэн ухаан хийгээд олон түмнийг хөдөлгөх чадвар маш чухал. Хэрэв Та ард түмнээ өөрийнхөө араас дагуулж чадахгүй л бол Таны бодлого хий хоосон үг болж үлдэнэ. Олон түмнийг ятгаж, зөв гэдгээ үнэмшүүлэх ёстой!
Гадаадынхантай хамтран ажиллаж ирсэн, тэдний сэтгэхүйг арай дөнгүүр гадарладаг туршлагаасаа үзэхэд манайхнаас гадаадынхан баахан дөлдөг болсон юм билээ. Улс төржихөөрөө хэтрээд явчихдаг. Нөгөө мэдлэггүйгээсээ болоод итгэл төрүүлж өгдөггүй. Тэгсэн атлаа хоосон бэлэн зэлэн бардам үгтэй, зальтай ч юм шиг, өмнөхөө үгүйсгэдэг, бүх ажлыг цоо шинээр эхлүүлэх дүр эсгэдэг, бас бэлэг сэлт, мөнгөнд дуртай, хувийн амьдралаа хамтын ажиллагаандаа шахаж оруулах гэдэг гээд олон зан чанар, хүмүүжлээс нь гадны хамтрагчид дөлдөг, заримдаа жигшдэг, цаагуураа элэг доог хийдэг, монголчуудтай ажиллах хэцүү гэх зөвлөмжөө гадаадын бусаддаа түгээдэг гээд бичээд байвал надад нэг ном дүүрчих баримт байна.
Орост шүүмжлэлтэй хандвал шууд л “хятад” болж хувирна (хамгийн түрүүн эрлийзээрээ дуудуулна, хөлсний бичээчээрээ цоллуулна, цаашилбал үгээр хэлхэхийн аргагүй бусармаг нэр үгс, хараал); Хятадын хөгжил дэвшлийг магтвал шууд Оросын итгэлийг алдсан дайсан (бас Монголын дайсан) байх ёстой гэх сэтгэхгүй шүү дээ.
Үндсэн сэдэв. Монголчууд юмыг их огшоож боддог. Огшоож хүлээж авдаг. Тэр хэрээрээ уянгын халил, туйлшрал ихтэй. Гомдох баярлах нь тэр огшоож бодсоноос нь үүдэлтэй.
Даян дэлхий коронад дарлуулаад жил тойрлоо. Бүх улс орон их бага хэмжээгээр хохирлоо. 2021 онд цэгцрэх, ялах нь тодорхойгүй.