“Нүгэл буян” гэж алтан үеийнхний МУСК бий. Жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагч Д.Намдаг гуай тэр киноны зохиолыг ихээхэн хорлонтой гаргасан хэмээн өнөө цагийн буддистууд үздэг байх. Гэвч үнэн юм үнэнээрээ. Түүний үзүүлсэн тэр мухар сүсэг, хоцрогдол, гол нь түүнийгээ огт мэдэхгүй мэдрэхгүй явцгааж байгаа нь өнөө цагийн бас нэг эмгэнэл юм. Худлаа биш.
Тэр киноны эхэнд гардаг даа:
* Монгол орон хоцрогдож байлаа. Монгол хүн дарлагдаж явлаа. Өнгөрсөн үе тэр цагийг өнөө бид эргээд харахад 600 гаруй сүм хийдийг олны хөрөнгөөр албадан босгоод 100 мянган ажлын эрчүүл жанч нөмрөн залбиран бишрээд буддын шашны хуурмаг номлолд бүгдээр мунхран төөрөгдөж байлаа.
* Энэ үе бол эрхтэн дархтанд жаргалын үе
Энэ үе бол эгэл олонд зовлонгийн үе байлаа гэж.
Шарын шашны эсрэг үгсийг нь хасаад үлдэх нь яг өнөө цагт байгаад байгаа учраас би эшлэж байна. Нэг коментчин бичжээ:–Монголд гол садаа тээг болж байгаа юм нь дөрөв байдаг гэж би хувьдаа боддог. Энэ нь
1.Мухар сүсэг;
2.Хулгайч зан;
3.Их мэдэхийн дэмийрэл;
4.Ажил хийхгүй хэрнээ зүгээр их мөнгө олох шунал гэжээ.
Бараг нэг нийтлэлтэй тэнцэх хоёр өгүүлбэр тул би бас эшлэлээ.
Үндсэн сэдэв. XXI зууны дэлхийн их өрсөлдөөн, хөгжлийн төлөө үхэлдээнд бид илэрхий хоцрогдож байна. Тэр их өрсөлдөөн үхэлдээний аяыг даахгүй байх вий гэхээс айдас төрж байна. Тэр их өрсөлдөөнөөс бултаж зайлах, эсвэл гадаадынхнаар хийлгэх арга байхгүй болсон. Гашуун ч гэсэн үнэн үг: Тэр их өрсөлдөөн уралдаан МОНГОЛ ХҮН Таныг бүчээд авсан. Аргацаах аргaгүй!
Гэхдээ би XXI зуунаа айдас, мангасын зуун гэж нэрлэх гээгүй. Харин ч эсрэгээр нь ойлгодог. XXI зууны 21-р оноо бид туулж явна. Коронавирүс гэх гэнэтийн энэ гай гарч ирээд хамаг ажил амьдралыг сүйтгэж байгааг харж байна. Бас зэрэгцээд олон сайхан гайхамшгуудын дунд бид амьдарч байгаагаа олонхи нь мэдэрдэг болсон байх. Айдсын эсрэгээр гэж би үүнийг хэлээд байгаа юм, тэр олон сайхан гайхамшгийг. Шинжлэх ухаан-технологийн дэвшлийн хурд өгөөж ньбидэнд тун хялбар, бас илүү эрсдэлгүй, хүнд ээлтэй аж төрөл, ахуй орчин, ажлын байрыг буй болгож өглөө. Гэртээ суугаад ертөнцөөр тэнэж яваа их мөнгийг уутлах нь мөрөөдөл биш бодит байдал болчихлоо.
Энэ бүхнийг Монголынхоо дэвсгэр рүү татан авчирч, аль болох олон монгол хүний амьдралыг өөрчлөх гээд л, өөрчлүүлчих гээд л би бичээд байна. Мөнгө бэлнээр нь би өгч чадахгүй. Гэхдээ мөнгө босгох, мөнгө хийх ур ухаанд нь ганц нэг шинэ мэдээлэл, санаа оноо суулгачих гээд л хараалгаад үзээд байна. Шарыг нь малтаж хорыг нь хөдөлгөх бол миний бичлэгийн нэг тактик юм. Монгол хүн Та ертөнцийн бусад улс үндэстнээс юугаараа дор юм бэ, тэд юугаараа илүү юм бэ гээд л би бичдэг чинь хор шарыг чинь буцалгах гэсэн арчаагүй арга шүү дээ.
Ердөө ганц л дүгнэлттэй болсон. Худлаа биш. Хүн ард нь мунхран төөрөлдсөн хэвээрээ байгаа учраас л ядуурал, ажилгүйдэл, арчаагүйтэл, ажилд үл тэнцэх явдал, авилгал байсаар байна. Монголчууд ямар ч учир шалтгаангүйгээр өөрсдийгөө зовоож амьдарч байна. Хаашаа ч харсан тэгж л харагддаг. Зовлонгийн үе байна уу, байна. Бүх юм нь ярвигтай. Заавал болж бүтэхгүй үйл дагалддаг. Тийм учраас гарчгаа эгэл олонд зовлонгийн үе гээд нэрт зохиолч Намдаг гуайгаас хуулаад оруулчихлаа.
Оруулах оруулахдаа тэр зовлонгийн үе нь 100 орчим жил үргэлжлэх юм байна гэж нэмж ойлголоо. Хэтрүүлсэн бол өршөөгөөрэй.
Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Ардын Намын 100 жилийн ой–Эх орончдын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлснийг нь “ба”, “бэ”-гүй эшлэхээр шийдлээ. Тэрээр яг ингэж хэллээ:
* Бид Шинэ Монголын нэгэн зууны түүхийг бүтээж, бас нэгэн Шинэ зууны босгон дээр ирлээ.1921 оноос эхэлсэн шинэ зуун монголчуудын сэргэн мандлын зуун байлаа. Угтан тосож буй Шинэ зуун бидний Дахин сэргэлтийн-Мандал бадралын зуун байх болно. Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоож, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний Шинэ зууны эрхэм зорилт байх болно. Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай эдийн засаг, зөвшилцөл ойлголцлыг хангасан улс төрийг сонгож, үсрэнгүй хөгжилд хүрсэн Ази маягийн буюу Япон хэв загвар өнөө цагт хөгжлийн шинэ жишиг болж байна. Тиймээс зуун жилийн тэртээ Эх орончдын маань дэвшүүлсэн “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томъёолмоор байна гэжээ.
Гуравхан (одоогоор, хэтдээ мэдээж өснө, гэхдээ 2 дахин өсвөл дээдийн заяа) сая хүнтэй ийм олон жил төр-засаг нь цөхрөлтгүй тулж ажиллаж байж ХХ зууны II хагасын Японы түвшинд хүргэнэ, амьдрал ахуйг нь дээшлүүлнэ гэдэг нэг талаас маш том үүрэг (1), нөгөө талаас маш том басамжлал (2) ч юм шиг. Японы дайнд очно гэвэл яг япон хүн шиг цөхрөлтгүй ажиллаж, япон хүн шиг эрүүлжиж, япон хүн шиг сахилгажиж байж тэр зорилтдоо хүрнэ гэдгийг би ойлгож байна, уриалж ч байна. Харин тэр басамжлал гэсэн маань эдэнтэй ингэж удаан ажиллахгүй бол юм сурахгүй, ажил сурахгүй, бүтэлгүй ард түмэн гэсэнтэй адил буугаад болдоггүй, уучлаарай, их хурлын дарга аа?
Таны санааг ойлгож байна. Г.Занданшатар даргаа, Та шинэ 2021 онд тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Үндэсний гурван хувьсгал хийхээр зорьж байгаагаа шинэ оны босгон дээр ёс төртэй зарласан. Тэр чинь:
1.Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдлэн төрийг төлөвшүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ;
2.Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядууралгүй, экспорт эрчимжсэн, тогтвортой хөгжлийн, өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦООНЫ ХУВЬСГАЛ;
3. Эрдэм авьяастай, эрүүл чийрэг, хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийг төлөвшүүлэн, авилгагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх НИЙГМИЙН ХУВЬСГАЛ гэж байсан даа.
Энэ гурван заалтыг уншаад би хувьдаа баярлан цовхчиж одоо л нөгөө лут зорилт, хөтөлбөр нь хэрэгжинэ гэхээс уухайлаад баршгүй санагдаж байв. Тэр талаар нийтлэл тэр дор нь сайтдаа бичсэн. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээн Ерөнхийлөгч хэлснийг хослуулж эшлэж байгаад бичсэн.
Хаашаа ч харсан нуль зовлон, хаашаа ч харсан дан бүтэлгүйтэл, хаашаа ч харсан арчаагүйтэл, ядуурал. Амь насаа дүйж амьдардаг... Энэ бүхнийг энэ 2021 онжингоо цэгцлээд дуусмаар бодогдсон.
Энэ 2021 оны эхний улирал чилийтлээ явчихлаа, дарга нар аа? Юу ч хийж амжсангүй. Одоо үлдэх гурван улиралд нь нэвт дайраад энэ гурван хувьсгалаа хийчихмээр байна. Тогтолцооны, нийгмийн хувьсгалын үйлсэд чинь гар бие оролцоё, ухаан мэдлэг, туршлагаа хуваалцая.
Гурван хувьсгал ба Японы түвшинд аль болох эрт хүрэхэд чинь чадал чинээгээрээ яаж туслах ёстой вэ? Энэ асуултыг насанд хүрсэн бүх иргэндээ би тавьж байна.
Эгэл олонд зовлонгийн үеийг дуусгахад их л ойрхон зай баймаарсанж. Гуравхан сая хүнийг цэгцэнд оруулчихад тэгж гөлөгнөөд байх шаардлага төр-засагт алга л баймаарсанж?!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл(40)
taatai saixan. bieleesei.
МАН байгаа цагт горьдсон чинь голондоо, гозойдог чинь цавиндаа.
japan onoogiin tuvshind xurexed bid 100 jil xulgaich xudalch ajilgyi baij tom bulterdeg xudlaa gangarax durtai bid tsoxroltgyi er emgyi 80 nas xurtelee shudarga ajillaj baij l baraag ny xarna
Болж байна гэхдээ арай нуршуу юм.
Ардчилсан гэх энэ дампуу засаглалтайгаа байгаад байх юм бол гурван сая хүнийг байтугай гучин хүнийг цэгцэнд нь оруулж чадахгүй 100 жил өнгөрнө.
аливаа хувьсгалыг ухаантнууд сэтгэж зоригтнууд хийж үр дүнг нь адгийн шаарнууд завшдаг гэгчээр С.Зоригийн сэдэж Э.Бат-Үүлийн хийсэн ардчилсан хувьсгалын үр дүнг чамаар наад үгийг чинь хэлүүлж байгаа МАН-ын үе үеийн дарга нар тэдний үр ач хамгийн ихээр завшсан.Нийгмийн хувьсгалын шилжилтийн үеийн бэрхшээл зовлонг бүх бурууг Ардчилалд нялзаахыг хэзээ ч зөвшөөрөхгүй.Өнгөрсөн 31 жилийн 24-т нь түүний 13-т үнэмлэхүй олонхиор засгийн эрхийг барьсан МАН-ын дарга нар л өмч хувьчлалыг завхруулж хөлжицгөөсөн.Хэрвээ та өөрийнхөө ядуу зүдүү байгаад гутарч байгаа бол МАН-ыг сонгосоор ирсэн та өөрөө л буруутай. МАН-ыг заавал сонго, сонгохгүй бол чамайг ална гэж хэн ч танд буу тулгаж жадаар хатгаж хүч хэрэглээгүй.Та өөрөө л сонгосон.Юу тарина тэрийг хураана гэдэг.
ХҮР БҮР Л МЭДЭМХИЙРЧ БАЙНА. БИ Ч БАС. ИРГЭН ХҮН ЮУ ХҮССЭНЭЭ ХЭНЭЭС Ч АСУУХГҮЙ ХИЙХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭЭГҮЙ ЦАГТ ХӨГЖИХ ТУХАЙ ЯРИАД ЯМАРЧ НЭМЭРГҮЙ. БАРАГ Л ОР ХӨНЖЛИЙН АЖЛЫГ Ч ЗӨВШӨӨРЛӨӨР ХИЙНЭ ГЭХ БОЛСОН ШҮҮ.
3хан саяулаа байж гуйлагчин ядуу амьдарч энэ сайхан эх орноо дэлхийд шившиг болгож байгаа хүмүүс бол Төр засагт үе үе залагдаад юу ч мэдэхгүй байж том томоор өөрийн толгойгүй чалчиж цэгцтэй бодлого ярьж түүнийгээ хэрэгжүүлж мэддэггүй, чадваргүй хүмүүс бусдын үг сонсохгүй дураараа дургиж эх орноо цөлмөж авилга гааруулсантай холбоотой..... Өөрөө хийж аиьдралд харуулж чадахгүй том дарга бол ам ангайх нь бага мөн жинтэй..тэгээд хүний оюун ухаанд үлдээж дуугарч байх ёстой гэж ердөө мэдэхгүй юм. Толгой нь хүрэхгүй хүмүүс дээгүүр 30 жил тонгочоогүй биз гэж сэжиг төрдөг болсон!!!! Уг нь манай улс зөв замдаа орчихоод байна гэж би баярлаад байгаа л даа.
Бид 70 жил ядуугийн ядуу байлаа.Сүүлийн 30 жил арай гайгүй ээ.Гэхдээ төр засаг нь гаднаас зээл аваад халамж нэрээр тараагаад ажил хийлгэх сонирхолгүй болгочихлоо.Энд урьд 70 жил засаг барьсан нам дахиад 26 жил төр барьлаа.Юу хэлэх гээд байна,яагаад хөгжихгүй байнаа гэхээр хуучин нийгмийг бүхэлд нь татан буулгахгүй бол тэр хар масс буцаж зүтгээд болохгүй байна.Одоо бүгдийг нэг намд төвлөрүүлэхээр зүтгэх боллоо.Энэ бол бас л ухралт
chymral,zovlon er nemgerechgui um!!!, yaach geed bgaa n er oilgogdochgui umaa Mongol uls,boon zovlon
Д.Баярхүү сэтгэл сэргэмээр сайхан санаатай, зөв бодолтой хүн, эх оронч байнаа. Занданшатар зөв уриалга гаргажээ монголд ойрхон, хажууд орших японы замаар замнах нь өлзийтөй дөө
Сэтгэл хөдлөлтэй мэдээлэл,үйл явдал хүний тархинд үлддэг нь үнэн.Монголын бурхны шашин хувьд бол мунхрал. Маргаантай ч гэсэн үндсэн ухагдахуун болох 4 үнэн, найман замыг нь мэддэг Монгол байдаггүй.Үндсэн аксиом энэ дөрвөн үнэн нь өөрөө хүмүүсийг тэмцэлгүй идэвхигүй байхыг сургадаг. Тэр харь хэл дээр номоо уншаад ойлгох албагүй гэж лам нар нь ярьдаг. Юу гэж байгаа юм одоо 21-р зуун. Ми овогтын Чойжамц хамба Төвд хэл дээр маань мэгзэмээ унших нь Монгол хэл дээр уншихаас 10 дахин хүчтэй байдаг гэж айлдахыг нь сонсоод би бол чихэндээ итгээгүй.Хэн хэзээ яаж баталсан нь байхгүй шүү дээ.Тэгээд ч ер нь Төвдөөр ойлгодог Бурхан Монголчуудад хэрэггүй гэж бодож байна.
Зөв хэллээ, төрөлх хэлээрээ номыг нь уншиж болдоггүй л юм бол манай шашин гэж хэлэхэд хэцүү л юм даа
SPEAKER maani 2 honogiin umnu tuhai tuhain asuudaluudaa zangisaj 2,3 mundag ug helseniig hoosonTunhaglal, hulhi Ug gej huleej avsangui, mundag chuhal STATEMENT hiij bn daa gj huleej avlaa.Bayarllaa.Er ni Zandka maani changaraad bn uu? Sn bn.
Erunhii bish, mash todorhoi, chimhluur sanal Huuk Zandka Ouka Auyk Ta nart bichie. VaccineDiplomacy 1 heseg yavlaa.Arai buten jil bolgolgui Undesnii Auylgui Baidaliin "priority" bolgoj b.Jijig orond erduusuu "auylgui baidaliin" asuudal baidaggui um shig uldej bolkui biz dee.1) zuvhun Mash Undur Technology-toi Tom ornuudtaigaa vaccine-ii JointVenture-g Mongoldoo baiguulh ajild shamdan oroe. Believe me, this initiative of mine is not up in the AIR. For example Japan. It's development of its own Corona Vaccine has lagged for some reason but ultimately going to discuss cooperation in vaccine dev ' t for possible FUTURE pandemics as part of security cooperation.
Manaih maliin VACCINE-aa sain hiideg ue bsn. Tuuhii ed ni ch sn bsn gedeg.Odoo hunii vaccine hiie. Ih yarilgui shuud R & D bolon busad ajildaa oroe.30 jil yaridagaa bolie.Ih yarilgui hiie.
Manai gadaad yam hedhen jiliin umnu shuud tom gurenuudiin Indo Pacific Drive-d orood yavchihsan.Huuchin barimtalj bsn bodlogoo ch zangidaagui, dugnelt hiigeegui.Tsochson shuu. Ene chigleliin olon bodlogo bdg.Pacific Step Up, Pacific Reset, Pacific Uplift---geh met olon bodlogiig meddeg ch ugui, sonsoo ch gui baisanaa shuud Shift hiisen.Tsogtbtr Saidiin ued.Gadaad naizuud maani gaihaj asuuj, bichij, zarim ni durguitsej baisaniig ch bas medeegui.1 heseg manaihiig tur hariutsaj bsn americ nz maani bs asuuj baivoo, huurhii.Surgamj avag l gj bichlee.
Nat'l Security-n Priority No.2→→→ Hagas Damjuulagch, Chip-iin uildverlel bolj b.Dain garah ni holgui b. Gar utasnaas ehleed Sunuugch Ongotsond hurtel orno. Getel manaih 1 masiniig saijruulj tumur ginjin duguitai bolgoloo gej baharhan Erunhii Saiddaa uzuulj b. Huurhii Ouyk ichsen l bh.Ingeed bodhoor hetsuu b.
1,5 jiliin umnu Digital Mongolia boloh gj bgaa um bol hamgiin bagadaa 1 Billion $ olood ugie gsn Sanal gargaj bv.Huuk-d handsan.Tuhain ued ene ih mungiig Mongol min SHINGEEJ chadahgui bh gj asar aij bsn.Ergelzeed 500 Million $ bolgodog ch um bil uu gj bodson.Getel Uchral gishuun ene talaar ih idevhtei baisand ih uram orson ch ter emchilgeend yavsan. Namaig ter gadaad tunsh 1,5 jil huleehgui.Tednii Stake mash baga bsn.Manaih yadruu bas aldagdltai Budget-aa l uren taran hiij Yaduu Sulhan, Bainga Gatsdag, Lavlagaa tudii E mMongolia hiij Sentiidee naaldah geed bh um.Turgen Shalamgai Orchin Ueiin Medreltei Meregjliin zaluus l hiine.Tegeed ch Corona-aas bolj gereesee ajillah... geh meteer DELHII DAHIN ULAM tsahimjaj b. Japan hurtel uuriiguu golj, Korea nz maani bid udaan bn gj bichij b.Bas Research-oor hiij bui ajlaas chin hamaarch 3,5 BILLION $ uguh bolomjtoi, gehdee "by installation" buyu 3,4,5 huvaaj ugie gesen.End ch bichij bv. No utter, no voice, no even fart. Sorry
тангад номоо монголоор орчуулж ёстой болдгүйм чамд баахан үлгэр болхидуу найраглал уншаад эхэлвэл чи сүсэглэх байтугай инээд чинь хүрээд шээс чинь гоожно тангадаараа байвал нууцлаг сүртэй ид шидийн тарни мэт
Монголыг хамгийн их хорлож байгаа зүйл бол олон намын тогтолцоо гэгч хоосон талцууллалт. шүү. Үүнийг бүгдээрээ ойлгоод гайгуй төртэй болж, түүнээ тойрон хүрээлж хүн бүхэн улс Монголынхоо төлөө хүч, сэтгэлээ өгвөл Япон шиг улс болж болно. Дээр өгсөн 4 мөрт ишлэлээс зайлхийццгээе.
бурхандаа мөргөөд бөөсөндөө бариулж байхдаа таарсан орк байна даа, чи
Монголчууд жаргал даадаггүй зовлон даадаг хүмүүс.
chi henii houhen bainooo? manai eejiig Nasanjargal gedeg. Aiiiiiiiiii,,,,,,, Too hualaaa (Tao Huar), medeneee medenee, sain medeenee..
Монгол хүн Японы замаар явна гэж юу байхав дээ , Занданшатар , Баярхүү хоёр л мөр хөө дөө - цунами-д цохиулчихав , усанд живчихэв ... Мөрөө алдав , " алсын хараа " муутай \ ухаан сохор бол нүд сохор гэдэг \ шүү
ene bayarhuu gegch metiin horlogch, urvagch,hoyor nuurt har yastnuudaas l erthen salbal sain ...
АН-ын тавьсан эхлэлтэй балаг дуусахгүй юм даа гэж
КОММУНИСТУУД БИДИЙГ 100 ЖИЛ ЯДУУ БАЙЛГАЖ ЧАДЛАА ШҮҮ
Хар хэрээнүүд дээгүүр л бна даа , хар хэрээнүүдгүй бол доогуураа жигдрээд ядаж л шударга нийгэмд амьдарья даа гомдолгүй , сайн муу явах нь өөрийнх нь асуудал!!!
ээ тэнгэр минь , АН Ын үед ковид гарсан бол эмээ нь аль эр нүд аньчихсан. Байхаа...
Balai uvgun zail buuber ta hed adilhan pizdanuud yugaa demii dongosood bgaa zunug uvgun be
Buuber pizda deer yagaad setgegdel bichdeg g haasan bee
Muu hujaaguud
МАН БА МАХН хамтдаа тэврэлдэн хөтлөлцөж100 жилийнхээ ойг өргөн нижгэр тэмдэглэж ковидийг орон даяар тараалаа
Мухар сүсэг чинь илүүдчихжээ Монгол хүн тэгтлээ мухар сохроор шүтдэггүй
Yasan yarvaij darvaigaad hamariinhaa nuhiig oingoolgood deesh harah yum cofee diapernii bag barj dondognomoor bna uu?
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн.
маш зөв, уг нь багш нарын ёс суртахууныг дээшлүүлж боловсролыг юун түрүүнд гаргахгүй бол худлаа л санагдаад байгаа юм даа, одоо ирээдүйн гарч ирэх хүүхдүүдийг л сайн боловсруулах хэрэгтэй байна, нөгөө талаар 35 наснаас дээших хүмүүс бол өнгөрсөн тэдгээрийг албадах, дарангуйлж л юм хийлгэхгүй бол юм хийхгүй, хүн муулж хүний араар суусаар байгаад муу зан сурцан, тэднийг бас ухааруулж өгөх хэрэгтэй байна, ядаж эрүүл мэнддээ анхаараад өгөөч гэдэгч юм уу тэгэхээр бид нийтээрээ, нийгмээрээ өөрчлөгдөхгүй бол ер нь нурж мөхөж байна