Германы Конрад Аденауэр Сангийн оролцоотой, бидний хэдэн судлаачдын гар нийлсэн хамтын шинэ бүтээл – номын хэсгээс
Орос-Энэтхэг-Хятадын гурвалжингийн хүрээнд нэгдсэн бодлого нь цэгцрээгүй, ам тунхаг голлосон, ачир дээрээ Энэтхэг, Хятад хоёр нь далдуур дайсагнасан өөр харилцаа үүсгэж байгаад бодитой үнэн хариултыг хэн ч өгч зүрхлэхгүй байна. ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Энэтхэг нөгөө талд («дайсны тал») гарчихаад явааг Москвад ч, Бээжинд ч ус балгасан аятай таг чиг? Quadrilateral Security Dialogue буюу Аюулгүй байдлын асуудлаархи дөрвөн талт яриа хэлэлцээ–2007 онд Японы Ерөнхий сайд Ш.Абэ санаачилсан, Орос, Хятадын хувьд «Азийн НАТО» гэж тооцогдсон олон улсын механизм. Гишүүд нь Япон, АНУ, Австрали, Энэтхэг ажээ.
Үүнд хэн нь ч тайлбар өгч зориглодоггүй. ШХАБ-ын энэ үйл явц руу Энэтхэг нэмэгдэж орж ирэх мөртлөөнөө цаад хоёроосоо (ШХАБ-ын хоёр локомотив) зөвшөөрөл авалгүй, хэлэлцэн тохиролцолгүйгээр QUAD-д («Азийн НАТО») нэгдчихсэн нь геополитикийн шинжлэх ухааны шал өмнөө, ухаалаг, уян хатан тайлбар тавихыг Москва, Бээжингээс битүүхэн шаардсаар буй.
Геополитикийн гурвалжингаа цэгцэлж нэг чигт нэг мөр болгож аваагүй байтал 2021 оноос шал өмнөө өөр нэг гурвалжингийн үндсийг тавьчихлаа. Геополитикийн дөрвөлжин үүснэ гэж одоогоор төсөөлөгдөхгүй байна. ШХАБ-д жинхлэх урилга авсан Иран зохих процедурыг дамжин хоёр жилийн дараа жинхэнэ гишүүн нь болно. Энэ нь цаашаа даян дэлхийд Орос-Хятад-Иран гэх шинэ «тэнхлэг» төлөвшиж бүрдэх эхлэл болох магадлалтай. Логик утгаар тэгж ойлгогдож байна.
ШХАБ-д бүл нэмэх асуудлаар нь «хоёр гол локомотив»-ын хооронд санал зөрөлдөөн байснаа Иран дээр ам хэлээ ололцсон нь ч бүрэн тайлагдаагүй, нэг ёсны оньсого аятай байна. Хятад-Ираны хооронд 25 жилийн хугацаатай стратегийн түншлэл тогтоомогц Ираныг ШХАБ-д жинхлүүлэх Оросын олон жилийн далд бодлогыг Хятад илээр дэмжээд санал нэгдчихлээ. Энэ нь Оросын лобби гэхээсээ Хятад-Ираны хоёр талын харилцааны чармайлт, Хятадын байр суурь гэнэт зөөлөрсөнтэй нь холбоотой болов уу.
ШХАБ-ыг өргөжүүлээд байх Оросын хүсэл, Хятадын гэдийлт нэг зүйл хэлээд байх шиг. Хятадын өнцгөөс ШХАБ ийнхүү ихээр тэлэх нь хүсүүштэй алхам биш, гэхдээ компромисс хийж болно. Учир нь ШХАБ бол Хятадын барагдахгүй их эдийн засгийн туршилтын талбар, олон талт тэр талбайд чөлөөтэй тоглолт хийхэд Хятадад дутагдах гачигдах зүйл (хүний нөөц, олон төсөл, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, цаашлаад “Бүс ба Зам” гээд олон зэвсэг Хятадад байна) гэж нэгээхэн ч байхгүй. Харин одоо Хятад нь ганцаараа тоглогч биш. Төв Азид Бээжин, Москва хоёр хамтарсан хяналтаа тогтоох нэг ёсны тогтолцоог ШХАБ буй болгох учиртай. Харин Кремлийнхэн Төв Азид хоёул хослон ажиллахыг нэг их өөдрөгөөр хардаггүйг Хятад мэднэ. Хятадын чөлөөт худалдаа, банк Төв Ази руу орж ирээд бэхжчихвэл Орост хохиролтой. Тэгэхлээр нь Хятад нь хоёр талын харилцаандаа тулгуурлаад Оросгүйгээр бодлогоо явуулаад байдаг. Харин Орост цэрэг-стратегийн элдэв хөшүүрэг хангалттай байна. Дээр нь Энэтхэгээр нэг ёсны бамбай хийчихнэ хэмээн оросын эрдэмтэн Александр Габуев бичжээ.
Энэтхэгээр бамбай хийж Хятадын оролцоог зөөлрүүлнэ гэдгийн эсрэг Энэтхэг ажиллаж байгаа нь 2019 онд бидний хэсэг эрдэмтэд, судлаачид, дипломатчид Энэтхэгт эрдмийн ажлаар хагас сар зочлоход нүднээ илт харагдаж байв. Энэтхэг нь ямар нэгэн интеграц, хамтын ажиллагаа, тэр дундаа “Бүс ба Зам” сонгож ШХАБ-д жинхлээгүй, стратегийн газар зүйн байршлаа олж авах гэж, Төв Ази руу гарц гаргах гэж, Төв Азид Орос, Хятад хоёр хэт давуу байгааг тэнцвэржүүлэх гэж ШХАБ-ыг сонгосон гэж ярьцгааж байв. Энэтхэгчүүдийн түүхэн гарал нь Төв Азиас, Төв Азиас Энэтхэгт ислам нэвтэрсэн, тэр утгаар Төв Азид Энэтхэг эргэж хүчтэй нэвтрэх, Төв Азийн орнуудтай нягт харилцахад ШХАБ том боломж болно, харин Монгол Улс ШХАБ-д жинхлээд Энэтхэгийн холбоотон болж (ШХАБ-д хоёулхнаа ардчилсан дэглэмтэй!) Төв Ази дахь Орос, Хятадын давуу байдлыг эвдэхэд туслах хэрэгтэй гэхчлэн ятган байв.
Энэтхэг эрдэмтэн Ража Моханы үзсэнээр, СССР гүрэн задран унаж, оронд нь олон улсын харилцаанд ганц туйл хэт давамгайлж, тэр ганц туйлыг тэнцвэржүүлэхийн тулд ШХАБ-ыг тус улс сонгосон ба тэгэхдээ Өвөр Ази дахь түүхэн ойр дотно улс орнуудтайгаа хэлхээ холбоогоо эргээж сэргээнэ, тэр утгаар олон туйлт дэлхийг хүссэн тэр үеийн Москва, Бээжинтэй ойртоход Энэтхэг арга буюу хүрсэн гэжээ. Гэтэл 20 жил өнгөрлөө, Хятад маш хүчтэй болж ирлээ, Москва, Бээжингийн хооронд стратегийн түншлэл гүнзгийрлээ, дагалдаад Энэтхэг-Америкийн харилцаа шинэ дүр төрхөө оллоо, тэр нь ШХАБ дахь Энэтхэгийн ач холбогдлыг өсгөлөө, Хятадын нөлөө өссөөр Энэтхэгийн Өмнөд Ази, Энэтхэгийн далайд чөлөөтэй маневрлах эрх чөлөөг нь боогдууллаа, Москвагаас Бээжинг сөргүүлж Нью-Делид туслах хүслээр тааруу байна, ШХАБ нь Энэтхэгийн стратегийн чухал асуудлыг шийдсэнгүй гэжээ.
Биднийг Делид очоод байхад энэтхэгийн дипломатчид, цэргийн жанжидтай уулзах үед нэг асуудал байнга давтагдсан. Энэтхэг нь Төв Азид бэхжихийн сацуу олон улсын терроризмтэй тэмцэнэ гэсэн зорилгоор ШХАБ-ын сонгосон байтал тэрхүү терроризмын хөрс нь энэтхэгийн хөрш, ШХАБ-ын гишүүн Пакистанд байгаад байдаг, үүнд нь ШХАБ туслаж чаддаггүй, Хятад нь пакистаны армитай гүн бат найрамдалтай, гэтэл Исламабад нь Москватай харилцаагаа сайжруулаад байдаг, харин ч Кашмирын асуудлаар Пакистантай хэлэлцээ хийхэд ШХАБ-ын формат нь Энэтхэгт нэг ёсны дарамт шахалт болдог, Энэтхэгийг Төв ба Өвөр Азийн орнуудтай нягт харилцаатай байлгая гэтэл Пакистан дургүйцдэг, транзит тээвэрт нутаг дэвсгэрээ ашиглуулдаггүй, ШХАБ-аас Энэтхэг онцын ашиг хүртэж чадахгүй байна, Энэтхэг цөхрөхдөө Хятадын СААРК-д элсэх гэсэн хүслийг л бойкотолж байна, Кашмирын маргааныг шийдэхгүйгээр Өмнөд Азид терроризмтэй тэмцэнэ гэж үлгэр гэхчлэн ярьцгааж байв.
Ингэхэд Энэтхэг, Пакистан хоёрыг ШХАБ-д жинхлүүлэх хүсэл Оросыг хааш нь хөтлөв гэдэгт оросын эрдэмтэн Дмитрий Тренин голыг нь олж хариулсан байгаа юм. Их Евразийн геополитикийн өнцгөөс Москва хандсан, Оросын стратегийн зорилго нь Хятадыг ганц талын тоглолт хийлгэхгүй байх, найрамдалд гэрээ хэлэлцээрийнхээ системд Хятадыг уях торгоох, тэр утгаар эдүгээ ШХАБ-ын бүтцэд гурван том гүрэн зэрэгцэн байгаа нь Хятадын хэт давуу байдлыг эерүүлнэ гэжээ. Пакистан ШХАБ-ын гишүүн байх нь Оросын хувьд ямар хэрэгтэй вэ гэдэгт ингэж хариулжээ.Юу гэвэл Азийн эх тивийн үндсэн гүрнүүд ШХАБ-д орчихсон байх нь хэрэгтэй, тэгэх тусмаа Афганистаны асуудлаар бүс нутгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нэг чухал боломж болно. Иран жинхлэх нь ч Оросын хувьд эдийн засгийн сул доройгоо нөхвөрлөх дипломатын амжилт, Ойрхи Дорнод, Сирид Оросын явуулж байгаа бодлогыг нотлох бас нэг баталгаа болно гэжээ.
Евразийн эх тивээс АНУ-ыг шахаж гаргах, Өрнөд Европыг Европын баруун хэсэгт нь хаших тухай Оросын номлол прагматик Хятадад бүрэн дэмжлэг авах нь хэр вэ? Чухам л ШХАБ-ын зорилго нь энэ гэсэн мэт ОХУ ажилладаг. Евразид том альянс буй болбол АНУ-д аюул учруулна хэмээн олон жилийн тэртээ америкийн нэрт эрдэмтэн онолч Збигнев Бжезинский «Шатрын их хөлөг»-төө бичиж байсныг яг дагуулаад Орос тийм том альянсын эрэлд мордоод байх шиг. 2018 онд ОХУ-ын Гадаад хэргийн сайд ноён С.В.Лавров нэгэн шинэ механизмын тухай анх удаа тодорхой ярьсан. Тэр нь ОХУ-ын геополитикийн дараагийн томхон тоглолт буюу «Их Евразийн түншлэл»-ийн орон зайд хамтран ажиллах тухай сэдэв байв. Тэр орон зай нь гурван том эвсэл-механизмын нийлбэр талбар. Энэ бол ЕАЭС+ШХАБ+АСЕАН (Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо) гэж мэдэгдэж байсан бол гурван жилийн дараа СНГ, ОДКБ-г нэмж нэрлэжээ. Ноён С.Лавровын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2021 оны намрын ээлжит чуулганы ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийн Еврази гэх хэсгийн үндсэн санаа: СНГ, ЕАЭС, ОДКБ, ШХАБ-ын хүрээнд интеграцын үйл явцыг хөгжүүлэх замаар харилцан нөхсөн сүлжээ альянсаа бэхжүүлнэ, АСЕАН-ыг өөртөө багтаасан Их Евразийн түншлэл төлөвшүүлэх тухай В.В.Путины санаачилга дэвшил авчирна, Их Евразийн түншлэл нь Ази-Номхон далайн бүс нутагт баримтлах норм хэм хэмжээ тогтооход голлох үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
Их Евразийн түншлэл нь Евразиас АНУ, Өрнөдийг шахаж гаргах хүртэл томорно гэдэг дээр ирээдүй цаг дээр л ярьж болох сэдэв. Бас ШХАБ, түүний дотор Орост 100 хувийн дэмжлэг Хятад, Энэтхэг хоёр үзүүлэх болов уу? Тэгэх тусмаа АСЕАН-ыг Оросын геополитикийн шүхэр дор оруулна, QUAD буюу АНУ, Япон, Австрали, Энэтхэгийн шинэ альянсыг амархан номхруулчихна гэдэг амаргүйг Бээжинд тооцоолно. ШХАБ ба БРИКС дэх нэг ёсны холбоотон Энэтхэг нь «Азийн НАТО»-д орчихоод өөрсөдтэй харшилдах байгааг юу гэж үзэх вэ? Энэтхэгээ «Азийн НАТО»-гоос нь гаргаж байж, дахин зүглүүлэхгүй болгож байж тэр «дайсан»-тайгаа үзэлцэнэ.
Их Еврази гэх Оросын үзэл санаа биелэгдэх хэтийн төлөвт АСЕАН орж болно. Одоо бол АСЕАН-ы орнууд АНУ-тай эвсээд Өмнөд Хятадын тэнгист Хятадын цэргийн идэвхжлийн эсрэг зогсож буй, хэтдээ тэр бүс нутагт Хятад ба АСЕАН-ы зарим улсуудын хооронд цэргийн мөргөлдөөн дэгдэх магадлал өндөр байгаа, QUAD Хятадыг сөрөн эсрэгцсэн гэж үзвэл Их Еврази дахь АСЕАН нэг хэсэгт мөрөөдлөөс хэтрэхгүй үлдэнэ...
- Үргэлжлэл бий
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл(37)
Хүссэн хүсээгүй хятадын өрийн хавханд орж хятадад газар нутгаа алдаж хятадын колони болох нь цаг хугацааны асуудал болжээ. Ядуу буурай сул дорой жижиг улс том хятадын өөдөөс яаж ч чадахгүй.
Муу амтай золиг вэ? Орос байхад Хятад хэзээ ч манайх руу өнгийх гүй. Ер нь хэн газар нутаг авна гээд байгаа юм. Өөрөө үлгэр зохиочихоод тэрэндээ итгээд явах юм.
ШХАБ бол амёрикаас айсан хэдэн улсуудын бүтэхгүй нэгдэл ! Энэ байгууллага монголд зуун цаасны ч ашиг байхгүй ! Синга баярхүү бичих юм олдохгүй болохоор энэ байгууллагыг дөвийлгөж бичдэг юм
НАТО барууны хөрөнгөтний хүчирхэг эвслийн эсрэг сөрж зогсох ганц хүчин нь ШХАБ л байх бололтой. Монгол мэт жижиг орнуудыг төвийг сахих,хэнд ч дайсганахгүй байхыг шаардана.Эдгээр орнуудад үүнээс өөр гарцгүй.Оршин тогтнохыг хүсвэл төвийг сахих замыг л сонгоно.
ШХАБ- Хятад хөрөнгө оруулалт нэрээр улс орнуудыг цэрэг танк оруулахгүйгээр ЭЗ- аар эзлэн авах ажиллагаа. Хятад 100% хөрөнгө оруулалтай транзит зам, үйлдвэрүүд барьж дагаад Хятад ажилчид, гэр бүлүүдээ олноор оруулаад эзлээд бна, наанаа гоё үгээр Хамтдаа хөгжие. Төвдийг 15 жилийн дотор танигдахын аргагүй Хятад хот болгочихоод бна.
шхаб байнуу монголд хамаагүй бүгдэд нь орно би монгол янхан байна өдөр болгон ямар нэг улсын шар үстний хар үстний гоомогийн лесбийгийн хар тамхины холбоо эвсэлд гарын үсэг зуруулж л байдаг БИ АМЕРИКИЙН ТАЛД БҮГДИЙГ ЗУРНА БИ УКРАЙН БАНА
Путин Трамп Шижин найз гээд хөөрчихсөн
Орчин үеийн эзлэн түрэмгийлэл бол нэгдсэн хамтийн гэх нэртэй байгууллагууд бий болгож тус байгууллагууддаа улс орнуудыг элсүүлж эдийн засгийн худалдааны өрийн урхинд оруулах замаар эзлэн түрэмгийлдэг арга юм.
Орос-Хятад-Иран гэх шинэ «тэнхлэг» төлөвшиж бүрдэх эхлэл болох магад
АСЕАН-ыг өөртөө багтаасан Их Евразийн түншлэл төлөвшүүлэх тухай В.В.Путины санаачилга дэвшил авчирна, Их Евразийн түншлэл нь Ази-Номхон далайн бүс нутагт баримтлах норм хэм хэмжээ тогтооход голлох үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
Мөрөөдөж чадаж байнаа - нээрээ ийм тэнэг?
байхаа хичээмээр
Iran, China and Russia held their third joint naval drills in the northern Indian Ocean on Friday, state TV reported.
шумeрийн тахилгаас болж дэлхий цөлжиж манж го улс байгуулагдана. манжууд шумeр гаралтай хүмүүс. чингис хаан цөлжилтийг зогсоох гэж ойрх дорнодыг шумeрүүдийг устгасан. үүнээс чин манжууд монголд өс санаж колони улсаа болгосон
шумeр тахилга цөлжүүлдэг тахилга
япончуудад 39 онд монголд суурьшуулвал шумэр гаралтай хүмүүс юм болохоороо манж го улстай нэгдэж монгол дахих тусгаар тогтнолоо алдах байсан
Хүүк утааны асуудлаар Ханцуйгаа Шамлаад өөрөө толгойлоод ордог байсан. Оюук өөрөө араар нь нуугдаж наагуурх сайдыгаа няслалаа гэж Булгантуя гишүүн ил тод шүүмжлэв. Оюук маань үүнийгээ шилээвэр хуучин аргаараа нуух санаатай,торгож шийтгэж Үнэ буулгах ажлаа хийж бараагүй Батэрдэнг Сайд болгож,утаанд хяналт хийх чадваргүй Гантулга гэгчыг "сэлгэн сэлгэн" томилж баахан хурган дарга нарыг хөөрөгдөн тоглов.
Энэ засаг бас Цагаан Сарынх нь өмнө санаатайгаар Хөгшидыг тэтгэврээр нь хатаан айлгаж,Хүүхэдийнх нь мөнгийг тэгвэл өгөхгүй гэж шантаажлав. Эрхэм Ёрөнхийлөгч өө, хөлтэй хөлгүй таягтай таяггүй ахмад бууралуудтайгаа,залуустайгаа,хүүхдүүдтэйгээ хөтлөлцөөд,сугадалцаад Талбайдаа гараад ир. Хамтдаа нэг л тойроё. Бидэнд 10,20 тансаг цагаан гэр барих шаардлага бхгүй. Чанга дуугаар хашгирч, пайз лоозон барих хэрэг бхгүй.Зориулалтын архичидыг бүү шургуул.Нүцгэн үнэн л бидний баталгаа. Нам тайван, ёс төртэй, Ёөктэй-гээ л гороолох бидний ариун тунгалаг салхинд Засаг хийсч унаг. Унана чиг.
Зарим өндөр настай ахмадууд маань Сэргэлт Цэнэг авч өвлийн хүйтэныг ч тоолгүй, хайрагдсан ч улаа бутарч сэргэсэн хацраа төмбийтэл шүгэл үлээж,хэзээ ч зовхи нь өөдөө монгол ахмадууд маань талбай дээр тэмцэж суусан түүх бдг юм шүү. Би энэ тухай нийтлэлээ гадаадад хэвлүүлж шагнал хүртэл авч бсн юм.
Тэтгэвэрын мөнгө,хүүхдийн мөнгө гэж ёр нь юу вэ. Хэзээ ч тэтгэвэртээ зориулагддаггүй, хэзээ ч хүүхдүддээ зориулагддаггүй тийм мөнгийг хэлнэ. Тухайн айлын амь нь болдог мөнгө. Тухайн айлын SURVIVAL буюу амьдралд тэсч үлдэх мөнгө. Livelihood болох заяа ч болдоггүй, зориулалтаар нь ч өгч байгаа биш зүгээр л амь төдий байгаарай гэж өгч буй үнэгүй цаас.
Сонгуулийн сурталчилгаа ч гэнэ үү, юү ч гэнэ үү, өөрсдөө мэдэцгээ. Ямар ч байсан хүүхдийн 20 000-ыг 5 дахин нэмж 100 000 болгосон Хүүкийн тэр үсрэнгүй үйлдэл жирийн айл бүрийн хаалгаар яг таг орж ирсэн нь үнэн. Мөн тог цахилгаан,ус,хог, дулааны 1000,1000,1000%- ийн хөнгөлөлт нийт монгол үндэстэнийг сөнөж алга болхоос аварсан. Хүүк ээ, гараад ир. Ард түмэнтэйгээ гороолоё. Эс тэгвээс дээр дурьдсан бүх ажлууд чинь богинохон наслаж, тасрах аюулд орох нь бн.Оюук маань ЁС хийж чадахгүй нь тодорхой болсоор бн.Намын дарга бүр ч болж болохгүй юм бн.Дээд шүүх бүртгэх хэрэггүй юм бн.99,7%ийн саналаар Намын Дарга болгож саналаа өгсөн хүмүүс өөрсдөө бурууттах юм шиг бн. 21-р зуун шүү дээ.Ямар Хойт Со-ын бандгарыг сонгож бгаа биш дээ. Монгол маань ямар ч гээ ардчилсан Монгол гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ш дээ.Хүмүүсээ эрүүл саруул ухаанаар сайн тунгаацгаа.Бид ялна. Казакстан шиг болж болкүй. ФАТФ ч ирэх гээд гэтээд хянаад бгаа шүү. Хэвийн байснаа гаддаадын 40-50-иад банкнаас тасардаг хорионд орж байснаа бүү март.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Баярхүүгийн хувьд дэлхийн хамгийн шудрага эвсэл бол НАТО. Гэтэл НАТО-гийн 30 орны дарангуйлагч нь АНУ байдаг. АНУ-аас зөрж, бодол санаагаа илэрхийлэх зоригтой орон байхгүй. Энэ нь Баярхүүгийн хувьд ардчилал.НАТО-гийн орнууд ОХУ рүү бүлэглэн дайрч, хил дээр нь цөмийн зэвсэг зоож, устгахаар заналхийлж байгаа нь Баярхүүгийн хувьд энх тайвны ажиллагаа.
Яг үнэн хэллээ.
баярхүү саваагүй нохой саран хуцагч баасаа идсан нохойн жогорхой
Том гүрнүүдийн бодлого үйл амжллагаанд бид яаж ч нөлөөлж чадахгуй учраас элдэв 7 юм бичиж, яриад ямарч нэмэр алга. Дуугуй, ажиглаад сууж байхаас өөр сонголт бидэнд байхгуй.
Баярхүү доктор орчин цагийн Монголчуудад...Дэлхийн голлох бүлэглэл тэдний Хүч тэнхээ ,Өнгө үнэр өнөө цагт хэрхэж буйг Ойгуулах гээд хичээгээд Хөдөлмөрлөөд л бна даа?!Гэтэл Манай улстөрчид судлаачид маань Төрийн бодлого хэрэгжилтэд дээ хэр уялдуулдаг болдоо ? Анхаарах цаг үед МОНГОЛ УЛСАД ЭЗ-н хөгжил гэх явцад Түрэмгиий Цунами өрнөх бий гэж боддогдох юм?!
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
enetxegees xol bai,xytadaas doloon dor uls
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна, МОНГОЛ Доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээнэ үү. Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амьдралыг аврахад бэлэн байгаа танд баярлалаа.(NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]