Орос-Украины дайнтай холбогдуулан 2019.9.10-нд бичсэн судалгааны нэгэн өгүүллээ хоёр хуваан сайтдаа тавихаар шийдлээ. Эндээсмэдлэг мэдээлэл ахиухан олж авах болов уу хэмээн уншигчиддаа учирлая.
Олон улсын харилцаа хамгийн таагүй үедээ явж байна, Орос-АНУ, Орос-Өрнөд, Хятад-АНУ, Хятад-Японы хооронд элдэв зөрчил бэрхшээл, хэрүүл, дагалдаад өрсөлдөөн, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал намжихгүй шинжтэй. Business Insider хэмээх хэвлэлийн газрын цэргийн судалгааны лут ном гарчээ. Дэлхийн хамгийн хүчирхэг 25 армийг нэрлэчихэж. Манай хоёр их хөрш маань хоёр ба гуравдугаар байрт жагсана. «Сибирийн газрын зураг тэр чигтээ шар өнгөөр будагдана» хэмээн хийрхдэг оросын цэргийн зарим шинжээчдэд зууш болох мэдээлэл Business Insider-ийн номоор дүүрэн. Тэр номоос элдэв харьцуулалт хайя. Бас Стратегийн өрсөлдөөний төвийн захирал Иван Коновалов гэдэг орос эрдэмтний мэдээлэл, Михал Любина гэх польш судлаачийн нийтлэл, Шанхай дахь Фуданий их сургуулийн профессор Жао Хуашэны дүгнэлт, хонконгийн сонинд дүгнэсэн, орос блогерч цэргийн тоймч Борис Рожин, цэргийн судлаач Виктор Литовкин нарын бичсэн, Валдай клубын зарим экспертийн яриа гэхчлэн олон эх сурвалжийг ашиглалаа. Зохиогч би дур зоргоороо цээжний пангаар огт яриагүй гэдгээ өчье.

“Хүйтэн дайн”-ыг дуусгах гол нөхцөл нь СССР тарж бутарсан явдал. Хэргээр хэн нэгэн нь нураачихсан юм биш. Энерцээрээ “хэт хөгжсөөр” нурчихсан юм. 1970-аад онд Сибирьт нефть оргилоод (нэг баррель нь 12 доллар байснаа бараг 10 дахин өссөн), байгалийн баялаг уул уурхай нь оволзоод асар их орлого орж ирсэн ба Зөвлөлт нь хамаг байдгаа гаднаас авдаг болж, хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ хөгжүүлэхээ больж, хэрэг дээрээ хэт хэрэглэгч болсоор нэг мэдэхнээ нөгөө байгалийн баялгийнх нь дэлхийн зах зээлийн үнэ уначихтай зэрэгцээд Афганистанд өдөөсөн дайндаа давхар бүдрээд Зөвлөлт гүрэн нурж унажээ. Коммунист систем нурлаа гээд зовлон барагдсангүй. Коммунист асан орнууд зовиуртай зам руу орж гайт шилжилтээ хийлээ. Өнөө шилжилт нь Монголд өнөө хүртэл явагдаж байна.
Дэлхийн дайнд хүргэчихгүй ч улс төрийн хямрал ямагт дэлхийг ээрлээ. Дүрвэгсдийн “их хөл”-ийн дайнд дэлхий дарууллаа. 2014 он гэхэд л дүрвэгсдийн тоо дэлхийн II дайны үеийн дүрвэгсдийн тооноос давчихсан. Зэвсэгт мөргөлдөөнүүд тасарсангүй, бүр байнгын мөргөлдөөнтэй нутаг дэвсгэр гэх ойлголт албажлаа. Сири, Афганистан, Сомали дээр нэмэгдэх орнууд ч бэлтгэгдчихсэн. Олон улсын харилцаа бүр ойлгомжгүй, тоглоомын дүрэмгүй боллоо. Ирээдүйн дэлхий ямар байхыг таах төсөөлөх боломж хумигдлаа. Олон улсын харилцааны тогтолцоо систем нь өөрийн гэсэн нэр устай явдагсан. 1919-1939 онд Версаль-Вашингтоны систем, 1945 оноос Ялтын систем гэхчлэн. Дэлхийн нэг ба II дайны дараа төлөвшсөн системүүд шүү дээ. Тэр систиемийнхээ хүрээнд тоглоомын дүрмийнх нь дагуу мөргөлдөөнөө зохицуулаад ирсэн бол харин СССР-ээс хойш юу болчихоод байгааг онож оноож хэлдэг лүндэгддэг онол сургааль бараг алга. Нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөөд байгаа учраас тууштай онолдож чадахгүй байна.
Дэлхийд хүчний төвүүд гэж байна. АНУ ба Хятадыг нэрлээд байх шиг. Тэр төвүүд нь бусад их бага улс гүрэнтэй хэрхэн харилцаж байгаагаас дэлхийн хуучин дэгийг сорьж, дараагийн шинэ дэг буй болгох гээд ч байх шиг. Дэг гэдгээ тоглоомын дүрэм гээд ойлгочих. Оросын зарим эрдэмтдийн үздэгээр дэлхийн нэг төв–Хятад нь Орос, Иран, Венесуэлтэй нэгдэж нийлээд тоглоомд оролцчихвол болох гээд байх шиг. Шинэ дэг тогтоох явцад нөлөөний хүрээний хуваарилалт явагдах, эсвэл явагдахаар зэхэгдээд байгаа нь нууц биш. Томхон мөргөлдөөнөөс зайлсхийнгээ нөлөөнийхөө хүрээг тодорхойлох гэж мэрийх байх. Тэр нөлөөний хүрээ гэдэг нь цэргийн бааз, цэрэг байрлуулах тухай биш л дээ. Борлуулах зах зээл олж авах, тэлэх, байгалийн нөөц баялаг, ерөөсөө баялагт хяналт тавих явдал. Геополитикийн онолоор бол энэ нь нутаг дэвсгэрт хяналт тавихыг хэлээд байгаа юм. Монгол руу татаж аваад ярьчихаж болно. Бид бэлхнээ харж байна. Монголын зах зээл ганц улсаас бараг хараат байна. Монголчууд гэмгүй царайлж байгаад зах зээл хөгжүүлж байгаа нь энэ гээд өмнөд хөршөөсөө өргөн хэрэглээний бараа зөөсөөр байгаад эх орныхоо зах зээлийг дүүргээд (бараг нураагаад) хаячихсан. Байгалийн баялагт гадаадын маш их сонирхол ороод ирчихсэн, өрнөдийнхний сонирхлыг шахаж гаргахаар өмнөд хөрш нь улайраад лиценздээд авилгадаад мундарыг нь хутагчихсан, төр нь хяналт тавьж чаддаггүй. Умард хөрш нь цэрэг-зэвсгийн салбарт хамтран ажиллах нэн бололцоотой, тэр нь манайд шууд ашиг өгөхгүй, ядуурал ажилгүйдэлд нь нэмэргүй, гэхдээ Монгол дахь нөлөөний хүрээгээ алдах хүсэлгүй, тоглоомонд ямагт оролцдог, бид оролцуулах хүсэлтэй.
Хэрэв Москвагийн өнцгөөс авч үзвэл манай улс татагдаж орохгүй ч ОХУ өөрөө татагдаж орсон мөргөлдөөний голомтууд олон байна. Цаашид нэмэгдэх хандлагатай. ОХУ нь Украин, Сирид зэвсэгт мөргөлдөөнд шууд ба шууд бусаар оролцож байна. Гүржтэй ноцтой зөрчилтэй. Оросын өрнөд хил ба өрнөдийн чиглэл нь өөрсдөд нь тун таагүй. Эргэн тойрон бүслэлтийн байдалд байх сэтгэхүй нь Оросыг “асаатай танк” шиг болгочихсон. Тиймдээ ч Оросыг “танк”, эсрэгээр Хятадыг “банк” хэмээн хочлох нь түгээмэл. Оросын цэргийн шинжээчдийг үздэгээр дайны голомт Өмнөд хятадын тэнгис, Йемен, Хойд Солонгост бүрдчихсэн, цөмийн зэвсэг хэрэглэх аюул бодитой гэсэн байх юм. ОХУ-аас өөрөөс нь санаандгүйгээр аюул нүүрлэж магадгүйг Орост зэвсгийн агуулахууд дэлбэрч, агаарт цацраг идэвхи салхиар тархсан хэмээн цуурч, манайхныг түгшүүлээд авсан нь бас санаандгүй зүйл биш.
Харьцуулах баримт руу оръё. Зэвсэглэл ба дайчлах чадавхиараа АНУ, Орос, Хятад гээд жагсаж байдаг юм бол Хятадыг өмнөө гаргахгүй гэсэн оросуудын чин хүслийг бас ойлгож болохоор. Хүчирхэг эдийн засаг, мөнгө, ажиллах хүч, ард иргэдийнх нь ажиллах оргилуун чанар, зохион байгуулалт, овсгоо энэ тэр гээд хятадын нэмэх оноог энд нурших хэрэггүй. Гэхдээ л Орос үнэхээр цэргийн хүчээр давагдашгүй. Энд бичих тоон харьцуулалт эхнийх нь Орос, арынх нь Хятадынх. Зэвсэгт хүчинд алба хашиж буй цэргийн албан хаагчийн тоо 3 сая 586 мянга: 2 сая 693 мянга буюу Орос 3.5 сая цэрэгтэй, Хятад 2.6 сая цэрэгтэй гэсэн үг. Цэргийн зардал 47 тэрбум доллар: 151 тэрбум доллар буюу Оросынх гурав дахин бага. Байлдааны нисэх онгоц 3914 (818 нь сөнөөгч): 3035 (1125 нь сөнөөгч); оросын танк 20 300: хятадын танк 7716; тэнгисийн цэрэг нь орос байлдааны 352 хөлөг онгоцтой, хятад 714 хөлөг онгоцтой, Хятад хоёр дахин давчихсан байна. Аль алин нь нисэх онгоц тээгч нижгээд хөлөгтэй. Цөмийн зэвсгээр цөмийн цэнэгт хошуу 7000:270 буюу Орост бараадахгүй хол хаягджээ. Хэзээ ч нөхөж барахааргүйгээр.
Business Insider бас нэг сонин аргумент гаргаж иржээ. Юу гэвэл хэрэв зэвсэглээд байлдуулна гэвэл тэрбум хагас хүн амынх нь 750 сая нь гартаа зэвсэг барих чадвартай хэмээн Хятадыг нэрлэжээ. Оросын өөрийнх нь шинжээчдийн үздэгээр Евфрат мөрнийг хүртэл Евразийн их талбар дээр байлдуулахад ирээдүйн глобал мөргөлдөөнд Хятад нь 200 сая хүнтэй арми гаргаад ирж чадна гэнэ.
Гол асуудал хоёр их хөрш цэргийн салбарт өрсөлдөж буй биш харин АНУ-ыг гүйцэж түрүүлэхийн тулд Хятадыг Орос хэргээр зэвсэглээд байгааг Business Insider онцолжээ. Цэргийн техникийн салбарт Орос давуу байдлаа хадгалсаар буйг хятадын экспертүүд хүлээн зөвшөөрөхийн сацуу АНУ-тай тэнцвэрийг хангахын тулд Оросоос л зэвсэг худалдан авахаас өөр гарцгүйг гярхай олж хардаг. Стокгольм дахь Энх тайвны асуудал судлах институт тооцоолжээ. Юу гэвэл 1991-2015 онд Москва-Бээжингийн хооронд цэргийн салбарт хийгдсэн арилжаа наймаа 32 тэрбум доллар болжээ. 2018 оны байдлаар Хятад нь Оросын цэрэг-аж үйлдвэрийн комплекс компаниудын хоёр дахь том түнш гэсэн нь нэгдүгээрх нь хэн юм гэж хардах сэжим гаргаад ирлээ. Өнгөтэй өөдтэй, сортой бүх зэвсэг техник нь Хятад руу урсаж байдаг юм байна. Тухайлбал зенитийн пуужингийн С-400 «Триумф» гэх систем өнөө цагийн хамгийн хүчирхэг зэвсэг хэмээн яригддаг. Оросын агаарын ба сансрын батлан хамгаалах «Алмаз-Антей» гэх төрийн концернтой контракт байгуулаад Хятад тэрхүү ид шидтэй пуужинг авч байгаа ба 2018 ондХятаддаа туршиж үзжээ. Зөвлөлт ба Оросын зэвсгийн копи гэдэг нь Хятадад тоймоо алдсан. Үйлдвэрүүдийг нь байгуулаад өгчихсөн. Өөрсдөө тав дахь үеийн сөнөөгч онгоцоо бүтээе гэтэл Хятадад технологи дутагдана. Тэрийг нь Орос хэзээ нэгэн цагт өгнө, худалдана. Орост мөнгө хэрэгтэй.
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл(32)
Одоо наад мэдээлэл чинь хоцрогдсон ! Хятад зэвсэглэлээрээ цөмийн пуужингаас бусдаар нь Оросын урд ороод байна ! Цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж тохирчих юм бол одоо Хятад Оросоос айхгүйгээр Монголыг цэргийн хүчээр эзлэхэд бэлэн болоод байна 25 он гараад эзлэх болов уу да !! Наана нь Тайваныг оролдож үзнэ ! Гэхдээ хамгийн сүүлийн мэдээгээр бол эхлээд Монгол дараа нь Тайвань гэсэн стратёгитай болж байх шиг байна энэ бол миний бодол !! Баярхүү гуай шинэ юм бич !
Хятадууд одоогоор АНУ-д цохилт өгч чадахгүй харин ОХУ бол чадна.Пуужингаас хамгаалах америкийн систем одоо оросын пуужингаас хамгаалах чадваргүй болсон гээ биз дээ. 20 мах-ын хурдтай цэнэгт олон хошуунууд космосоос шууд бууна,5-7 махын хурдтай хамгаалалтын пуужингууд нь гүйцэх ч үгүй.Одоо улс орны орших эсэхийг танк цэргийн тоо бус цөмийн пуужин шийдэх болсон цаг юм биш үү.
Гэтэл хамгийн сонирхолтой нь орчин үеийн ганц танк ч үгүй өчүүхэн монголчууд хоёр хөрш гүрэнээ үзэн ядаж,томорч баруунтай нийлж тэдэнтэй дайтах гээд ч байгаа юм шиг. Гэтэл харин барууныхан тухайлбал Украиныг зөвхөн бууны сум л гэж үздэг.Өөрийн гар хөл болгож,дайны гарзанд гаргаж устгаж байна л гэж бичээд байна
Оросын Азид дайсагнадаг расист үндэстний бодлогыг сайн мэддэг Хятад орон Оростой стратегийн урт хугацааны түншлэл тогтоохгүй.Бүтээгдэхүүн нь үнэтэй, чанаргүй манай үндэсний хөнгөн үйлдвэрүүд Хятадынхтай өрсөлдөж тэртэй тэргүй чадахгүй.Орос Монголын суурь салбарууд болох эрчим хүч,төмөр зам,шатах тослох материалын зах зээлийг 100 % мэддэг. Монголд уул уурхайд авилгал лицензийн наймаа цэцэглэсэнд Хятад биш оросжсон Монголчууд өөрсдөө буруутай.
Бээжингийн хав хуцаад эхэллээ.
202.179.21.248 Оросуудын гөлөг онигор Буриад шоучид та нар угаасаа манкуртууд чинь болох хүсэлгүй Монголчуудыг Хужаа гэж цоллож сэтгэл санаагаар цаазалж ирсэн.Үе чинь одоо өнгөрсөн.
mah nooluur aris shir tvvhii neft tomoriin hvder nvvrs geed bvh zvilsee hujaad bariulij hedhen hujaa nar l medej bna. bvh ashiggt maltalmaliin litsentsiin 80 hubiiig hujaa nar ezemshij bna. udahgui gishgeh gazargui bolon doo. odoo ediin zasagiin 80 hubiig hujaatai naimaa hiij bna. mongoliin bvh subagaar hujaa kino gargaj hujaa soel hool und heliig ni zaaj bna. udahgui vei mongu uls boloh gej baij soliorood bgaa hurliiz golog be dee..
Цэрэг армийн хувьд Европ гэж балайтдаг Орос Хятадаас одоохондоо илүү.Гэхдээ цөмийн цэнэгт хошуу,зөөгч хэрэгсэлийнхээ давуу байдалд л энэ нь тогтдог.Ердийн зэвсэглэлийн тухайд ялгаа бараг арилсан.Тэнгисийн цэргийн хүчийг илэрхийлдэг нисэх онгоц тээгч Оросод байхгүй бол Хятадад 3 бий. Цөмийн цэнэгт хошуугаар Хятад Оросыг хэзээ ч гүйцэж чадахгүй гэж батлах нь Оросуудын барлаг Буриад архичдын тэнэглэл.Хятадын цөмийн цэнэгт хошууны тоо яг тодорхой биш.Тэгээд ч гүйцэх эсэх нь тухайн улсын технологи,эдийн засгийн хүчин чадлаас гадна баримталж байгаа бодлогоос шалтгаалдаг юм. Жишээ нь Оросуудын үзэн яддаг нармай Азийн Япон цөмийн зэвсэггүй.Гэхдээ Япон нэг сарын дотор л 3000 цөмийн цэнэгт хошуу, зөөгч хэрэгсэл үйлдвэрлэж эхлэх материал технологитой.Оросоос авах зэвсэг Хятадад бий.Зөвлөлт нурснаас хойш гол төлөв онгоц агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэг авч ч ирсэн.Гэхдээ нисэх онгоцны хувьд одоо Оросын онгоцнуудын электроник радарын системүүд Хятадынхаас хоцрогдсон. Юун 5-р үеийн онгоц.
2019 onii niitlel yum bna, tuuxen toim talaasaa bol bolomjiin. 3 xurexgui jiliin omnoxoos mash ix zuil oorchlogdjee. Ene onii 2/24 noos xoish delxiin #2 gex armiin mundraa xutgaj baigaag bid xarj bna. Tsomiin tsenegt xoshuunaas busdaar China Russia s tasarchixsoon. Ene ondoo bagtaad Putleriin deglem suiren unax bolno.
Ккк.Оросууд Хятадын бүх юмыг копи гэж европ дээд төрөлтөн өөрсдийгөө тайвшруулдаг. Үнэндээ бол хүн төрөлхтөний технологийн хөгжил үргэлж шинийг нь бусад нь дууриаж хөгжиж ирсэн.Роллс Ройсоос Оросууд технологи хулгайлж онгоц,зүтгүүр,усан онгоцны мотор үйлдвэрлэдэг болсон инээдэмтэй юмнууд. Атомын бөмбөг Америкаас хулгайлсан. Оросуудын өөрсдийнх нь хийсэн юм нэг ч байхгүй.Тэр байтугай эрдэмтэд нь бүгд еврейчүүд.Яг Орос эрдэмтэн гэвэл дэлхий мэдэхгүй архичин Ломоносов гахай нь л байх.
Чи ядаж ганц нум сум дуурайгаад хуулбарлаад хийж үзээч.
Орос баруунаас хоцрогдсон нь бүх талаар харагдлаа. Цэрэг зэвсэг тёхнологи дээр. Хоногт 1км урагшилж байна. Яст мэлхийн хурдтай байлдаж барууны буу зэвсэг орж ирэх хугацаа өгсөнөөр ялагдахад бэлэн боллоо. Эхний довтолгоонд ялагдсан. Одоо хоёрдохь довтлогоондоо ялагдах нь. Хятад байлдаж үзээгүй тул хүчирхэг арми гэж хэлэх аргагүй. Монгол цэрэг цөөхөн ч энхийг сахиулахад буун дуу сонсоод үзчихсэн сэтгэхүйн хувьд байлдахад бэлэн. Одоо барууны зэвсэг авчихвал хятад орос сүрдүүлэхээс хэтрэхгүй.
Ккк муу эр дайнд хөөрнөө гэж…
Байгалийн нөөц шавхагдан дуусах үед хүн төрөлхтөн хоорондоо дайтах болно. Энэ бол бодит үнэн.
Монгол цахилгаан станцууд,төмөр замаа нэн түрүүн өөрийн болгох шаардлагатай. Тэгээд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрүүдээ л хөгжүүлэхэд болно. Кирилл бичгийг Улан Удэ рүү нь буцааж, дэлхийн бичиг латиныг авах болсон.Орос хэлийг сургалтын программаас эгнэгт хасаж, залуу үеэ Франц Европыг биширдэг Орос Буриадуудын мунхруулга,хорноос аварчихвал Монгол дорхноо хөгжинө.
2019 оны нийтлэл гэж байгааг анхаараарай! Украйны дайнаар Оросын арми ямар байгааг бүгд харж байна.
Орос цөмийн зэвсгээс бусад технологиор барууны орнуудаас л лав хоцорсон бололтой. Украины дайнаар илэрч байх шиг байна. Гэхдээ хуучин зангаргаа тавихгүй, Украинд их хохирол учруулж, зарим газраас цэргийг нь шахан гаргасаар байгаа бололтой! Дайн сунжирч, Украин дахин хүчээ шинэ зэвсгээр хангаад эргэн дайрах бололтой. Үхэл, сүйрэл дагуулсан энэ новшийн дайн мөд дуусахгүй, хөндлөнгийн бидэнд ч муу үр нөлөөгөө тарьсаар байх бололтой! Одоо барууныхан болон европын зарим орнууд дайнаас залхаж эхлэх шинжтэй болж байгаа тухай өгүүлэх болжээ!
монголд амьдардаг боржигон овог авсан хятадууд 96 оноос ямар тх олшроо вэ.гамингийн үлдэгдлээ оролцуулвал күй мөн олон жунгаа гаралтангууд байхнээ
1944онд монголд өлсөглөн болж байсан. Учир нь оросд хамаг юмаа тусламж болгон илгээснээс болсон
Ene dainaar olon umnii bag huulagdaj b. Kind of stripping everything entirely. Harin manaih sondgoirood uldchih vii.
Байгалийн баялаг шавхагдан дуусах үед хүн төрөлхтөн улс гүрнүүд хэрцгийгээр байлдах болно.
Чи алсыг харагч уу эсхүл зөн балагтан уу, байгалийн баялаг шавхагдах үед хүн төрөлхтөн олон гарин хооронд амьдрагч болсон байна. Марс гариг гэхэд л дахиад бараг дэлхий шиг байгалийн баялагтай. Чиний богинохон ядмаг бодлоор хоорондоо байлдана гэх гэтэл улам цэцэглэн хөгжөнө
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ хужаа юу яриад байна аа.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Социализмын үед унаган орос хэлтэй буриадууд бурхан минь дээд төрлийн хүмүүс байлаа шүү дээ.Малчин манийгаа залхуу тэнэг гэж доромжлоод л өөрсдийгөө зоригтой ажилсаг гэж магтаад л айн?
Buriaduud Aihtar ajiltai humuus shv, yun uvs tsashaa. Mongolin buh seheetnuud buriaduud. Iim l bn. Hudulmurluwul huls
Буриадууд ОХУ-д ердөө 350 мянга орчим л үлдсэн гэсэн. Хүүхэд, залуучууд нь буриад хэлээ огт мэддэггүй орос хэлээр л хоорондоо ярьдаг. Гэтэл үндэстэн, ястан эх хэлээ мартчихаар устаж үгүй болдог гэж эрдэмтэд бичдэг тэр нь л болж байх шиг зөвхөн монголд хэд үлдэх байхдаа харамсалтай байнаа бидний л нэг монголчууд юмсан
Хужаа хүний нийтлэл юм биз дээ.
Гутал хувцас, хүнсээ өөрсдөө хангаж байж тусгаар улс болно шүү!?
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)