Төр-засгаас нүүрсний хулгайтай хийж буй тэмцлийг дэмжихийн цаагуур дэмждэг жирийн монгол сэхээтэн бичиж байна гэж ойлгоно уу. Сэхээтэн гэхээ больё, жирийн монгол иргэн гээд хүлээн авчих.
Авилгатай хийж буй тэмцэл олон арван жил үргэлжилнэ гэсэн итгэл сэтгэлтэй нэгэн иргэн байнаа, би. Авилгатай тэмцэх газар (буюу Засгийн газрын тусгай алба!) байгуулагдаад бараг 20 жилийн (15 жилийн босгоо алхжээ, хэтрүүлээд “20” гэчихлээ, уучлаарай) нүүр үзэх гэж байдаг, авилга арилдаггүй, эцэс төгсгөлгүй их тэмцэл дунд явж орчихсон. Хонгилын үзүүрийн гэрэл хэзээ вэ, хаана вэ?
Ганц АТГ бус Цагдаа, бүр Тагнуул хүртэл “мөнгө”-ний гэмт хэргийн араас маш их хүч хаян хөөлдөнө. Улс төрч болгоны улыг шагайх дээрээ тулж байна. Улс төрчөө ч алд, төрийн албаны мянга түмэн албан хаагчид хардлагад өртөнө. Маш бага ч болов эрх мэдэлтэй бол, гарын үсгээ мөнгөөр худалдаж болдогийг Төмөр замын хурган даргын сүрлэг шүүгээний гэрэл зураг палхийтэл нотлон харуулна.
Эцэс төгсгөлгүй их тэмцэл гэж ам цуурсных, би юун тухай өгүүлэх гээд байна вэ гэхлээр нөгөө л ядуурал, гуйлгачлал, ажил хийх дургүй монгол араншин, дээрээс нь хувь хүний эрх чөлөө, билэг танхай нь хэтэрчихсэн, нэг ёсондоо нүүдэлчин өв рүү нь аваачиж шалтгаан хайх гээд байна.
Эзэнт гүрнээ байгуулж Ази-Европыг байлдан дагуулж явсан их түүх рүү орохгүйгээр ерөөсөө монголчууд хэзээнээс ийм арчаагүй, ядуу гуйлгачин, залхуу, бас хулгайч болчихсон юм бэ гэдэгт асуулт тавиад хариулт хайгаа үз дээ.
Лав Манжийн эрхшээлд явсан үе, XIX зууны төгсгөл, ХХ зууны эхэн үеийн монголчуудыг тольдоод, гайхшраад биччихсэн гадаадын (голдуу оросын) бядан явагч-аялагчдын ном сэтгэгдэл хүүрнэл олон тааралддаг. Эрх барьж буй хэдэн лам, ноёдоос бусад нь хавтгайдаа дэндүү арчаагүй амьдардаг юм байна, цайлган цагаан сэтгэл хаш цагаан шүднээс өөр гайхуулах юм энэ ард түмэнд алга, аян тээхээс бусад үед эрчүүд нь ялхайтал хэвтэж байдаг, өдөржингөө хэвтдэг, морь эмээллээд айлд очиж цай гүзээлж ам халсныгаа ажил гэж үздэг, цаг нар барьдаггүй, тэгсэн мөртлөө гялгар эд юмсад дуртай, ичиж зовохгүй гуйдаг, авилга нэхдэг гэхчлэн бичсэн мөрүүд байх.
Ийм арчаагүй, ичиж зовдоггүй, гуйдаг нэхдэг ард түмэнд Ардын хувьсгал заяагаад албан хүчээр европжуулах (оросжуулах) гэж 70 жил ноцолдоод дийлэлгүй Ардчилсан хувьсгалтай нь золгуулчихсан. Коммунист үзэл суртал нь гэнэт хаагдчихсан, эрх чөлөө ардчилал нь “Авилгажсан ардчилсан” гэх хөгжиж буй орнуудын нийтлэгт үзэгдэлд нэрвэгдчихсэн, хот хөдөөд феодалын хамжлагат ёсны орчин үеийн соёлжсон хэлбэр нэвтэрчихсэн, ард иргэд нь эрх чөлөөгөө эдэлж байгаа нь энэ гээд ажил хийхгүй, цалин авахгүй амьдарч болоод байдаг этгээд үзэгдлийг дэлхийд харуулаад явцгааж буй.
Ийм л дүр зураг нүднээ буугаад болдоггүй. Тэгэхлээр эрх мэдэлтэй, гарын үсэг худалдаж болдог ямар ч албан тушаалд очсон монгол хүн заавал “мөнгө”-ний ямар нэгэн хэрэгт орооцолдчихож байгаа юм. Бүр жам ёсны юм. Юуны төлөө хэдэн арван үеэрээ гуйлгачин явлаа даа. Социализмын үед юугаар гачигдаж байсан, юу нь дутуу байсан, юунд тэгтлээ санаашран байсан, түүнийгээ л ардчиллын жилүүдэд эргүүлж олж авах гэж 33 жил явцгаажээ.
Социализмын жилүүдэд хувийн автомашинаар дэндүү их гачигдаж дутагдаж явсны чинь үр дүн энэ их түгжрэл байна, худал биш. Хөл дүүжлэх унаатай болъё гэж хэдэн үеэрээ гансран гунихран явсны үр дүнд нийслэл нь тэг зогсолтод нэрвэгдэнэ. Тэгээд Төр-засгаа, Нийслэлийн Засаг даргаа амны зоргоор харааж зүхээд зам дээр олон цаг зогсоно. Хүмүүний амьдралын хамгийн азтай, хэрэгтэй цаг хугацаа машины кабинд өнгөрдөг хэвшил тогтчихлоо.
Энэчлэн хэдэн арван үеэрээ шувтан мөнгөний гачлантай, хажуу хавиргаасаа зээлдэг, цалингаас цалинд арай ядан амьдарч ирсэний (өвөө эмээ, аав ээж чинь) гайгаар “мөнгө” гэдгийг уутлахаар төрийн алба руу зүтгэнэ, улс төрч болно, улс төрчдийн ядаж цүнх баригч болно, энэ бол гуйлгачин сэтгэлгээнийх нь үр дүн. Ухамсар, боловсрол нь тэр ядуу гуйлгачин явсных нь нөхөөсөнд явна.
Хоол хоштой холбоотой “хэрэг” бас л социализмаас угшилтай. Социализм бол хоёр идүүлдэггүй, хоосон хонуулдаггүй, гэхдээ ядуу чадуу, өлөн, орос дэлгүүрийн үүд сахидаг байсны гайгаар одоо хотын иргэдийн ихэнхи нь хэт их идэж уусны гайг амсан байна. Өвчлөл явж өгсөн. Амттан шимттэн, тансаг хоол хүнс, умдаан гэдгийг социализмын үед эрх дархтай хэдхэн дарга нар, тэдний гэр бүл амсаж, дарга болохгүй бол хэрэг алга гэсэн нийгмийн сэтгэхүй социалист нийгэмд маань баттай суусан байсансанж.
Зах зээл чөлөөлөгдөж, тэр дундаа нийтийн хоолыг хувьчилсны ачаар монголчууд хоол ундны дээдийг хүртдэг боллоо. Улайм цайм хувхайртлаа ядуураад траншейд орчихоогүй л бол хоолны амттайг нь олж хүртэх гуанз уушийн газрууд хурын дараахи мөөг шиг цэцэглэлээ. Ядаж наад хүнсний дэлгүүрийнхээ лангууг хар даа. Социализмын үетэйгээ харьцуулчих. Алаглаж байна. Мөнгө л байвал бүх амттан. Харин үеийн үедээ амттан шимттэн идэж хэрэглэж байгаагүйн гайгаар хоолны хэтрэлээс үүдэлтэй өвчлөлд нийгмээрээ шахуу нэрвэгдчихсэн явна.
Нэр цэвэр, сэтгэл тэнүүн яваа өмнөх Ерөнхийлөгч, өмнөх Ерөнхий сайд, өмнөх спикерүүдийг олоод нэрлэ гэхэд л манайхан мад суухаар болгочихлоо. УИХ-ын гишүүн байгаа, байгсад гэхэд л бараг бүгд “мөнгө”-ний хардлагад өртөгсөд.
Эрдэм боловсрол, эрдмийн зэрэг, бүтээл, гэр бүл, үр хүүхэд, нутаг ус тэр чигтээ “мөнгө”-ний боол, хулгай, авилга гэдэгт хучигдчихтай зэрэг юу үлдэх болж байнаа? Үеийн үедээ гуйлгачин, ядуу, өлөн зэлмүүн явсны гайг (хулгайлсан ба авилгадаж авсан их мөнгө, хөрөнгө) дахин хэдэн үеэрээ амсаж, нийгмээсээ адлагдаж хэдэн төгрөгтэй үлдэх юуных нь сайхан байх вэ гэдгийг тархи руу нь яаж оруулж мэдрүүлье дээ?
Нүүдэлчдэд нэр төр хэзээнээсээ чухал биш байж ирсэн. Хэрэлдээд зодолдоод, хулгайлаад, хулхидчихлаа гэхэд нэг насандаа дахин уулзахгүйгээр нүүгээд салаад явчихдаг амьдрал шүү дээ. Дээр нь зэрлэг бүдүүлэгдүү ааш араншинг нь нэмчихлээр гүжирмэг, хэнэггүй монгол хүн төлөвшчихдөг. Тэр араншинтайгаа их дээд сургууль дүүргээд хот суурин газар аж төрөөд, төрийн алба руу ороод ирэхлээр унаган багын ааш нь хөтлөөд явчихаж байгаа юм.
Социализмын үед нам, эвлэл,үйлдвэрчин, нахя, нууц мэдээлэгч гээд айлгах олон механизм байсныг ардчилал халчихсан болохлоор одоо айдаг ичдэг юмгүй болоод гөлийчөхсөн, нийтээрээ шахуу. Гарт атгуулсан эрх чөлөө нь байна. Хамгаалдаг нам нь байна. Цохиод хусаад хумслаад байх нь тэр, тийм үү?
- Үргэлжлэл бий
Д.Баярхүү
Сэтгэгдэл(22)
Улны монголчууд хүртэх ёстойгоо хүртэж байна.
БГД-ийн Эрүүгийн танхимын шүүгч Г.Золбоо, Нийслэлийн хяналтын прокурор М.Энхбаатар нар гэрээс нь 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг суллажээ гэх мэдээлэл явж буй. Уг асуудалд шүүхээс хариу тайлбар хийж “С.Батдөлийг анхнаасаа хорьж цагдаагүй буюу 48 цагийн хугацаатай баривчлаагүй” гэлээ!!! Түүнийг цагдан хорих эсэхийг маргааш 10 цагт шийдэх аж. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ хойшлуулшгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулж 48 цагийн хугацаатай баривчиллаа хэмээсэн юм.
Монголын засгийн газраас гадаадад суух элчин хийж эрх ямба, цалин пүнлүүг нь авч идсэн Баярхүү гэгч хулгайчийн бичсэн зүйлээс харвал Монголын ард түмнийг тавлан матарлаж байгаа бус уу. Төрийг цэвэр байлгаж чадаагүй нь энэ Баярхүү шиг хэдхэн хүний хийсэн үйл лай болохоос биш, Монголын ард түмний ял бишээ.
хар хорино
Авилга хулгай МАН-ыг устгасан цагт арилж алга болно.
АН устга улс орны эсрэг гэмт хэрэг хулгайг хэрэгжүүлсэн Еөк нартай нь
Сүүлийн үед цэцэглэж нийтийн хүртээл болсон хулгай, залилан, залхуурлыг АН бий болгосон юм. Ажилгүй, арчаагүй монголчуудыг өмнөх нийгэм овоо барьж, албадаж хөдөлгөж байсан юм. Монголчууд бол хатуу гаргүйгээр улс орноо авч явж чадахгүйг түүх гэрчилнэ.
Тэр мэдээлэгч нар тань зүсээ хувилгасан хул6айч болжээ .Мэдээлэгч нар ажилч хичээнгүй ариун бүхнийг бузарлагч болж хувирсныг та мэлэж байгаа.
УКРАЙН ШИГ МОНГОЛ УЛС ЛЕНИН СТАЛИНЫ ХӨШӨӨ ДУРСГАЛ МУЗЕЙГ БУУЛГАЖ ХӨСӨР ХАЯЖ БАНДЕР ЧМНГЭС ХААНЫ ХӨШӨӨ ДУРСГАЛ ГУДАМЖ ГАЗАР ХОТ АЛБАН ГАЗРЫГ НЭРЛЭСНЭЭР ХУЛГАЙЧ ЧИНГЭС ШИГ ХУЛГАЙЧИЙГ СЭРГЭЭН МАНДУУЛЖ ХҮН БҮР ХУЛГАЙЧ БОЛСОН ОЛИГАРХ ХӨРӨНГӨТӨН ҮНДСЭРХЭГ НАЦИСТ ННАЦИОНАЛИСТ ҮЗЛЭЭР БИЗНЕСЭЭ ШИНГЭЭЖ АМЕРИК АНГЛИ ХЯТАД СОЛОНГОС ЯПОНТОЙ ЁВРОПТОЙ ХУЙВАЛДАН МОНГОЛЫГ ХУДАЛДСАН МОНГОЛ ТӨРӨЛХИЙН ХУЛГАЙЧ
Их бичгийн хүн Инжинааш: Тэргүүнд: газар орон нь шороон хөрсгүй, салхи дэгдвээс шар хумаг хийсэн дэгдэж, тэнгэр газар нийлмүй, Бас уул нь оройгүй, хад нь үндэсгүй. Хаврын шуурганаа улайтал шуурч, өөр газарт давшин эчмүй. Хоёрдугаарт: Усан урсгалгүй, зуны хурын ус ч битүү нуур тунамалд хурмуй. Гуравдугаарт: Цагийн амьсгал нь хүйтэн жихүүн, Дөрөвдүгээрт: Нарны ээлт хол, алс, цас хяруу эрт, үр жимс ургахгүй, Тавдугаарт: Хүний идэх нь мах цус, сүү, тос, Зургадугаарт: Өмсөх нь арьс хөрс, нэхий унгас, Долдугаарт: Хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгагхагтай, зан нь цухал, явдал нь цөлс (хянамж болгоомжгүй, цочмог түргэн), санаа нь битүү, Наймдугаарт: аж төрөх нь түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам.
Есдүгээрт: байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй. Аравдугаарт: хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. Арван нэгдүгээрт: Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй. Арван хоёрдугаарт: хэдүй уул талын араатан жигүүртэн ба хүн амьтны морь мал нь боловч догшин долгин, зэрлэг тэрс. Энэ мэтэд, одоо чухам энэ өмнө тивийн тэргүүн нэгэн авшгүй гээгдсэн газар бөгөөд хүн нь мөн болшгүй жигшмээртэй. Тэргүүн нэгэн худалч бардам, цөлс, итгэлгүй амьтан буюу. тийнхүү манай энэ тэнэг мунхаг Монгол, үнэхээр хүний доторхи адгуус мэт үнэнээр ч маш жигшүүртэй хүн бөгөөд биеэс нь адгуус хонь ямааны үнэр гарч, салхин доор өнгөрсөн хүн бөөлжин цухалдмуй, үнэхээр хэлж баршгүй зэвүүрэлтэй муухайн туйлд хүрсэн нь бус уу?
Ард түмэн хөөрхий чаддаг чадагаараа л амьдарч бна ! Хөөрхий хогоо түүгээд амьдарч бана чамд гай болоо юу Хуцаарай !!! Хэлтэрхиы ганц хоёр хэлтэйгээ, сэтэр зүүгээд яаж гийгүүлэв Нам төр авилгачдыг муулла даа Чиний хажууд мөнх—эрдэнэ амьдрал мэдлэг хүн таньдаг төрд хэрэгтэй зайран юм бна
AH odoo buur ichixee boliloo
Терийн албанд зvтгээгvй,менгенд шунаагvй, хулгай луйварт оролцоогvй еерсдее амьдралаа аваад явдаг жирийн иргэд олон байна.Олны нvдэн дээр илт хийсэн ажилгvй мертлее херенгежеед байгаа хvмvvc жинхэнэ тереес хулгайлсан хулгайчид байжээ.Тэд улс терчдийн, намчдын хань хамсаатнууд.Хийсэн дорвитой ажилгvй хачин гое нэртэй хичнээн их компани байгуулж луйвар хийгээ вэ тэд. Ялыг нь vvрvvлж херенгийг нь хурааж байж тэд устана.
ih muu ard tumen um
Далайд шуурга болоход ихэд цалиглан хуйларахадаа дор нь байсан хог, хамаг муу муухай бүхэнээ дээш гарган эрэг рүүгээ хаядаг. 90 оноос Монголд эхэлсэн хувьсгал өөрчлалт гэгчээр улны өлөн адгийн шаарнууд нь өрвөлзөн далайн хог буртаг лугаа хуйлран гарч ирж улсаа ийм болгож 30 жилийн дараа бүр тусгаар тогтнолыг нь бусинуулах замдаа эргэлтгүй орлоо.доо. Тэгэхээс монголын эгэл ажилсаг олон мөрөөрөө хийж бүтээж амьдрлаа дээшлүүлэх гээд зүтгэж байна.
Ямарч утгагүй юм сараачихий.Соц үе чинь өнгөрөөд 32 жил болчихоод байна.
Аль нэг нам гэж улс төржүүлэх хэрэггүй. Зүгээр л хулгайчид луйварчдад өршөөл үгүй. Гүйцээ. Өөр яриа байхгүй
Үгүй ээ хамаг учир Намд байгаа , ялангуяа муу юмандаа 100 жилийн хур туршлагатай болсон ХУ намд хамаг учир бий. Намынх нь дансанд мөнгө хийж л байвал ямар ч муу хүн, ямар ч хулгайч луйварчин байсан энэ намаар дамжаад төрийн албанд хувалз шиг шигдчихэж байна, тэгээд л янз бүрийн хуйвалданаар өөрсдөө мөнгөжөөд, ард иргэдийг , Монголын улсыг дампууруулаад бна, товчхондоо мафи болчихсон бна ... тийм бол МАН-ыг тараах хэрэгтэй
Нэг УИХ-ын гишүүн айлгүй авгайн халтирч хэлсэн үгээр л хэрүүл хийгээд байх юм. Чухамдаа бол тэр чинь гэмт хэрэг биш л дээ. Уг нь үүнээс ч том асуудал байгаад байдаг. Гэмт хэрэгтэйгээ л чансаатайхан тэмцэх хэрэгтэй байнаа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зарим нэг хэтрүүлэг байгаа ч үнэнийг л бичжээ. Ер нь, иймэрхүү байдалтай явж ирсэн чинь үнэн л дээ!