Сурталчилгаа

Д.Баярхүү

Д.Баярхүү

МУИС, ОХУ-ын Гадаад Явдлын Яамны Дипломатын академи төгссөн. Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч. Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч.

Нийтлэлүүд

Богдын хорлонтой дүрийг үзүүлэхгүй байя

Хүсэн хүлээсэн Х Богд маань тодорч сүсэгтэн олон монголчуудын магнай тэнийж байх шиг байна. Нийгмийн цахим сүлжээгээр дүүрэн сэтгэгдэл. Зураг хөрөг. Үүнтэй холбоотойгоор хэлж сануулахгүй бол болохгүй үзэгдэл нэг байнаа. Ахмад хижээл насныхан, социализмаар дамжаад ирэгсдэд бол дүүрч гэхсэн. Харин XXI зууны залуус, бидний үрсэд тийм ч аятайхангүй, тэгээд ч Шарын шашны монгол тэргүүнээ залж буй энэ цаг үед бүр ч зохимжгүй үзэгдлийг би сэрэмжлүүлж байна.

2023-03-24 08:39 93

Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь

Энэ зураг үнэн бодит амьдрал биш. Тэгээд ч зургийн дээр өөрийн тайлбараа бичсэн. Нөгөө л улигт сэдэв. Би бууж өгөхгүйгээр буруутныг бултаар нь тодруулна. Би ингэж бичжээ: Энэ ямар хорлонтой зураг вэ? УИХ-ын гишүүд гэж бичсэн нь нэг тиймхэн. Иргэд сайн сайхан явахад өөрсдийнх нь чин хүсэл зориг, мэдлэг боловсрол, овсгоо самбаа шаардлагатай. Өөрөөс нь их шалтгаална. ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ! гэж.

2023-03-18 09:19 0

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая

Япон улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито 1960.02.23-нд мэндэлсэн. Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт өнөөдөр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд КОБАЯШИ Хироюки зохион байгуулж байна. Тэмдэглэлт энэ өдөр Монгол-Японы харилцааны шинэ түүхээс хөндөн бичье гэж шийдлээ.

2023-03-11 12:37 0

"Гавьяат"-ын нээнтэг

УИХ-ын туршлагатай гишүүн Сандагийн Бямбацогтын энэ пост нүд хужирламаар. Лайк явж өгч. Комент ч ялгаагүй. Ингэж олуулаа таалж дэмжсэнийг бодохул “Нүүрсний хулгай” гэх үзэгдэлтэй эн дүйцэхүйц амин чухал асуудал, сэдэв, үзэгдэл болчихсон юм биш үү?

2023-03-03 07:33 5

"2023 он: Олон улсын нээлттэй толины тусгал"

2023 он дэлхий дахины хувьд 2022 оныхоосоо ч дор хямралтай байх шинжтэй. Энэ нь юунб өмнө Оросоос Украинд явуулж буй дайнаас ихээхэн шалтгаална. Дайн сунжрах удах тусам олон улсын харилцаа, тэр дундаа Монголын гадаад орчинд сөрөг бараан сүүдэр тусна.

2023-02-24 06:07 1

Өөртөө лай чирсэн амьдрал

Ард түмэнд буруу байхгүй гэдэг дээр би “90:10” гэсэн харьцаа гаргаж ярьдаг. Гэмгүй цайлган цагаан ард түмний ядуу дорой, арчаагүй, гуйлгачин байгаагийн 90 хувь төр–засаг, улс төрчдөөс болдог гэдгийн эсрэг тэдний оролцоо үсрээд л 10 хувь гэж би ямагт сөргүүлдэг. Хэн facebook-д тавьсныг эс мэдээд би зургаар нь эшлэлээ. 2020 оны сонгуулийн үед юм шиг байна.

2023-02-17 09:10 6

Нэг л учир битүүлэг хүмүүс…

Хөгжингүй орнуудад (Европт) хулгайгаар аж төрдөг бүлэг, клан, мафид монголчууд олноороо элсчихсэн нэрээ мандуулж явна. Хулгайн амьдрал юуны нь сайхан байхав. Ядаж сэтгэлд тамтай. Тиймийгээ эрүүл хүн болгон мэдэхийн цаагуур мэдээд шаналаад ирэхлээрээ хонзогч болчихдог шиг байгаа юм. Баривчлагдаад байцаагдахдаа буруутнаар нь Монголын улс төр ба улс төрчдийг нэрлэчихнэ. Манай дотоодын улс төр ч дээ, дэндүү нээлттэй хэдэн биенээ хэмлэх тул буруутан захаас аван тодорно.

2023-02-10 05:23 0

Улаан армийн ЧВК Вагнер (2)

Хойд хөрш маань Украины нацизмыг ялах дайнд биш, харин “мафийн клануудын дайн”-д далдуур бэлтгэж байгаа тухай оросын сөрөг хүчнийхэн баримт дэлгэн ярина. Орос даяар орон нутгийн өөрийгөө хамгаалах цэрэгтэй болж байна.

2023-02-03 07:07 0

Улс төрийн хэлмэгдүүлэлт бол гадаад бодлогын гажуудал биш

“Хэлмэгдүүлэлт” буюу орос хэлний “репрессия” гэдэг нь зөвхөн манай хоёр хэлэнд буй нэг ёсондоо зөөлрүүлсэн нэр томъёо юм. Жинхэнэдээ олон улсын хэллэгээр (нийтийн жишгээр) бол төрлөөр устгах гэмт хэрэг буюу геноцид гэнэ. Англиар “holocaust” буюу сүйрэл, ухаан нь 1944 онд Варшавын еврейчүүдийг хядсаныг хэлдэг. Үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал байдлаар ангилан хүйс тэмтрэх, гэр бүлийнхнийг нь хавчих, гадуурхах, эд хөрөнгө рүү нь халдах зэрэг нь иймэрхүү төрлийн гэмт хэрэгт орох ба тэр л 1937 онд Монголд давтагдсаныг хэлж байна.

2023-01-27 12:40 0

Улаан армийн ЧВК Вагнер (1)

Украинд оросын цэрэг улайран байлдана. Ёстой нэг үхэх сэхэхээ үзэж байна. Шийдвэрлэх ямар ч операц хийдэггүй. Сталинград, Курскэд эргэлт хийдэг шиг үйлдлийг хүлээгээд нэмэр алга. Учир нь ОРОСЫН АРМИ задран салах явцдаа байна. Яг одоо Орост 4 арми зэрэгцэн байгаа тухай барууны судлаачид бичдэг: 1) Армийн генерал С.Шойгугийн удирддаг БХЯ-ны мэдлийн ОХУ-ын Зэвсэгт хүчин, Оросын албан ёсны арми; 2) Армийн генерал В.Золотовын командалдаг Росгварди; 3) Хурандаа генерал Р.Кадыровын командалдаг Чеченийн арми; 4) Орос, Донецк, Луганскийн Улсын гурван удаагийн баатар Е.Пригожины командалдаг ЧВК Вагнер гэх хөлсний арми. Дөрвүүлээ Украинд үүрэг гүйцэтгэж байна.

2023-01-20 08:37 0

Авилга хулгай хэзээ зогсох вэ буюу заяанаасаа заяагдсан үйл лай

Төр-засгаас нүүрсний хулгайтай хийж буй тэмцлийг дэмжихийн цаагуур дэмждэг жирийн монгол сэхээтэн бичиж байна гэж ойлгоно уу. Сэхээтэн гэхээ больё, жирийн монгол иргэн гээд хүлээн авчих.

2023-01-16 11:25 22

Төв Азиас сэдэлтэй ШХАБ-ын эв нэгдэл & Геополитикийн тоглолт

Төв Ази (хуучнаар СССР-ийн Дундад Ази) гэж хэн бэ гэсэн асуулт эцсийн байдлаар хариултаа олоогүй байх шиг санагддаг. Оросын өнцөг, Британийн өнцөг, Энэтхэгийн өнцөг, Хятадын өнцөг, Ираны өнцөг, Туркийн өнцөг гээд олон янзаар тодорхойлогдоно. Орчин үед бол Төв Азийн 5 БНУ-ын нутаг дэвсгэр дээр голлож ярьж байна. Энэ 5 улс бол Оросын эзэнт гүрний үед Уральск, Тургайск, Акмолинск, Семипалатинск, Семиреченск, Ферган, Сырдарья, Самарканд, Өвөр Каспийн муж гэсэн хаягтай Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байжээ

2023-01-13 08:14 0

Улны иргэдийн төр

Тэнгэр заяат Монголд улны иргэд яагаад хаанаас төрдөг юм? Төрийн халамжаас л төрдөг юм. Төрийн хавтгайрсан халамж нь Төрийг ч, айл өрхийг ч амьдрах чадваргүй болгодог нь Монголын жишээн дээр харагдаж байна. Байгаагаа хэрэглээд дуусдаг, бахь байдгаараа л үлддэг. Үр хүүхдээ амьдрах чадваргүй, шувтан угжиж өсгөсөн эцэг эхтэй агаар нэгэн! Ийм учраас Төрийн буруу байнаа байна.

2023-01-06 06:17 55

“СССР 100” явж явж гаатай бохь, жинсэнд сөхрөөд уначихсан

“ЗСБНХУ” гэсэн товчлолыг монголчууд бараг мартсан даа. Зөвлөлт Холбоот Улс гэсэн нэртэй нэг улс байж байгаад 31 жилийн тэртээ тараад алга болсон. Тэгвэл тэр улсын нэрийн товчлол нь “ЗСБНХУ”, оросоороо “СССР”. Одоогоос яг 100 жилийн тэртээ байгуулагджээ. Өнөөдөр “100” жилийнх нь тэгш тоотой тэмдэглэлт өдөр. Гэм нь СССР-ийн залгамжлагч ОХУ-д энэ ойг тун тааламжгүй тэмдэглэж байна. Украинд дайн өдөөгөөд 10 сарыг туулжээ. Ганц ч ялалт байдаггүй. “Шинэ СССР-ийг байгуулна, тун удахгүй, тэвччих” гэсэн Шойгугийн уриалга агаарт замхарсан, энэ тухай өгүүлэх гэсэнгүй. Хоёр жилийн тэртээ бичсэнээ эргэж толилуулна. Гарчигт өгүүллээ. Ахуйн наад захын жишээн дээр аугаа СССР хэрхэн нуран унасан түүх!

2022-12-30 18:46 0

Монгол бол дэлхийн хамгийн толерант нийгэм

Өнөөдөр Монголын төрийн үзэл суртлын гол зорилго нь зөвхөн мөнгө. Хүсэл нь хэзээ ч ханашгүй тансаг хэрэглээ болчихсон учраас бид ингэж доройтож, талцаж байна. Дээр нь дэлхийд бараг хамгийн ёс суртахуунгүй ард түмэнд тооцогдож байна.

2022-12-23 12:38 0