Сурталчилгаа

Д.Баярхүү

Д.Баярхүү

МУИС, ОХУ-ын Гадаад Явдлын Яамны Дипломатын академи төгссөн. Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч. Олон улсын харилцааны судлаач, профессор, нийтлэлч.

Нийтлэлүүд

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын одоохи байдал (2)

Ийнхүү ШХАБ-ын улс төрийн жин нөлөө их байх боловч эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаа, гишүүн орнууддаа чөлөөт худалдааны бүс байгуулах ажил руу аажмаар анхаарлаа хандуулав гэж оросын сайт үзээд тоон харьцуулалт гаргажээ. Ираныг оролцуулан ШХАБ-ын үндсэн гишүүн орнуудын ДНБ 2021 онд 23.5 триллион долларт хүрсэн бол Европын Холбооны ДНБ-ий үзүүлэлт 17 триллион доллар болж хоцорчээ. ШХАБ-ын гишүүн орнуудын худалдааны эргэлт 2021 онд 651 тэрбум доллар байжээ.

2022-09-17 12:54 0

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын одоохи байдал (1)

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдсан цагаасаа бүс нутгийн засгийн газар хоорондын олон улсын байгууллага, гол үйл ажиллагаа нь терроризм, экстремизм, сепаратизмтэй тэмцэх явдал хэмээн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын ба бусад баримт бичгүүдэд зааж байснаас бус Европын Холбоо, НАТО-той шууд сөргөлдөнө гэсэн заалт хаана ч ил болж байгаагүй.

2022-09-10 09:37 0

Олон тулгуурт гадаад бодлоготой Монгол

Монголчуудынхаа мэдлэг мэдээлэлд зориулаад энэ хүснэгтээ толилуулъя. Хуулаад, санаад аваарай, хожим хэрэг болж магадгүй. Өөрсдөө үргэлжлүүлээд хөтлөөрэй.

2022-09-05 12:24 0

Үндэсний аюулгүй байдлаа өөрсдөө сүйтгэлээ

Би маш ойлгомжтой энгийн байдлаар энгийн жишээнүүд дээр 2019 онд бичиж байснаа дахин хүүрнэх гэж байна. Гурван жилийн өмнөх бичлэгээ зассангүй, тэр чигт нь тавилаа. Гарчиг сүртэй. Зун-намрын дэлгэр цагт найр наадам ид үргэлжилж, хүн ардаараа цэнгэж жаргаж байхад амны билэггүй гэдэг нь гэж ирээд л шүүмжлэл өрнөг л дээ. Айх юм алга.

2022-09-03 11:04 2

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах сайд Танаа

Ж.Сүхбаатар гишүүнийг сайн танина. Танилын хувьд ажилд нь амжилт хүсэн ерөөх нь мэдээж? Харин томилогдсон Сайдынх нь тушаалд ард нийтээрээ чихээ сортойлгож байгаа учраас энэ удаа үзэг цаас харшуулж яаран бичиж байна. Олон хүн бичээсэй, саналаа хүргээсэй гэсэндээ бичиж байна.

2022-08-30 09:11 66

«Дайсан»-ы тоонд ороогүй Төв Ази

Казахстаны ТВ-д азербайжаны цэргийн шинжээч Агиль Рустамзаде гэгч ярилцлага өгөхдөө тус улс яг одоо Украины 2014 оны байдалд байна. Орос эзлэн түрэмгийлэхэд бэлэн болсон байна. Хэрэв Украин 2022 оны хоёрдугаар сардаа Орост дуулиантайгаар ялагдсан бол энх тайван тогтчихгүй, Орос тэр дороо Казахстан руу халдах байсан. Украинд ялсан Орос дараагийн дайнаараа Казахстаныг бутцохиод залгуулаад Азербайжан, Гүрж, Молдова гээд хуучин СССР-ийг шинээр эмхлэн босгох түрэмгий дайнаа үргэлжлүүлэхээр байв. Түүнд нь Украин саад хийж Оросыг тогтоов гэж ярьжээ. Тэр нөхрийн ярьсантай холбогдуулан цаг үе нь хоцроогүй гэдэг утгаар номынхоо хэсгээс толилуулъя.

2022-08-27 10:10 0

Жижиг орны парламент: Олон улсын харьцуулалт

Монголчууд эрх зүйт төрөө сонгодог. Ардчиллаа төвхнүүлэх туршлагатай болсон. Манай иргэдийн дийлэнх нь эрх зүйт өнөөгийн төрийн тогтолцоонд сэтгэл хангалуун байдаг боловч Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх замаар УИХ-ын гишүүдийн тоог 150-155 болгох талаар мэтгэлцэж байх шиг. “76”-д багтаж чадаагүй бол “150”-д баараггүй гэсэн итгэлтэй жижиг намууд ч хөөрцөглөх нь харагддаг. Эрх баригч МАН нь 150 нэр дэвшигч дэвшүүлээд 140-ийг нь авчихвал яах вэ? “200” болгох нэмэлт санаачлах уу?

2022-08-20 11:28 17

“50 саяын акурк"

Тамхины иш хаявал 50 саяар торгоно гэчихсэний төлөө ёстой боож үхэх нээ? Нийгмийн цахим сүлжээгээр дүүрэн хараал зүхэл, ам асуулт, өдөөлт, өөр юу ч гэдэг юм. Энэ чинь ёгт үг, ёж үг, хэлц үг–цаанаа монголчуудыг соёлч боловсон бай, ахуйн соёлыг эрхэмлэ, ариун цэвэрч бай, тамхинаас татгалз, эрүүл саруул бай, спортлог бай гэсэн уриа дуудлага болохоос яг 50 сая төгрөг гаргуулаад торгочихно гэсэн үг биш шүү дээ. “50 саяар торгох” хууль батлуулна, цагдаа түүнийг нь мөрдөнө гэсэн үг биш шүү дээ, Та минь ээ!

2022-08-16 10:16 0

Хонь чинь нуль алт юм биш үү?

Энэ нийтлэлдээ ямар гарчиг өгөхөө мэдэхгүй бантаж бантаж “АЛТ”- гэчихлээ. Алтан дээр сандайлсан юу ч гэдэг билээ. Тэр хавьцаа ойлгочих! Монголчууд бид хөгждөггүй, хөгжил нь жигдэрдэггүй тухай уртаас урт шүүмжлэлийн маань нэгээхэн хэсэг гээд ойлгочих.

2022-08-12 19:47 0

"Ерөнхийлөгчийн засаглал"

Монголд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй эсэх дээр маргаан мэтгэлцээн өрнүүлж, тэр ч бүү хэл ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэх нийгмийн бүлэг, хэсэг байхыг үгүйсгэхгүй. Тэр тухай 20 орчим жилийн өмнө би ингэж бичиж байснаа засваргүй буулгая. 2004 оноор хүлээн авна уу.

2022-08-05 13:21 0

Барын идэштэй муур буюу "76", "99"-ийн ялгаа

2004 онд бичсэндээ бага зэрэг засал хийн дахин толилуулъя. Энэ маань 2004 онд хэвлүүлсэн энэ номд хэвлэгджээ.

2022-07-30 10:06 0

Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу?

Оросын эрдэмтэн Алексей Чичкин гэдэг хүний ихээхэн сонирхолтой судалгааг ил болгоё. “Киевийн хунтынхан” гэгч нөхөд Дорнод Украинд үхэлдэн байлдаад байгаад тэрээр хариулт хайсан байна.

2022-07-22 07:15 31

“Азеруудын амссан зовлонг хохоолууд амсаx цаг!”

Орос-Украины дайнтай холбогдуулан 2015 oнд бичсэн орчуулгаа сайтдаа тавихаар шийдлээ. Эндээсмэдлэг мэдээлэл ахиухан олж авах болов уу хэмээн уншигчиддаа учирлая.

2022-07-16 09:51 48

Оросын геополитик: Түүх ийн өгүүлэв

Орос-Украины дайнтай холбогдуулан 2014 oнд бичсэн судалгааны нэгэн өгүүллээ (“Үндэстний тойм” № 10 2014.03.10) update хийгээд сайтдаа тавихаар шийдлээ. Эндээс мэдлэг мэдээлэл ахиухан олж авах болов уу хэмээн уншигчиддаа учирлая.

2022-07-08 07:36 35

Дайн ёрлох хэрэггүй, гэхдээ (2)

Орос-Хятадын хооронд мөргөлдөөн дэгдэх үү гэдэгт гадаадын ихэнхи шинжээчид одоохондоо тийм магадлал байхгүй гэж хариулна. Дайн дэгдэх магадлал бараг байхгүйтэй адил. Хятадын гадаад бодлого дорнод ба зүүн өмнөд чиглэл рүүгээ илүү төвлөрнө, яагаад гэвэл шийдэгдээгүй асуудал байна, Тайванийн асуудал байна. Газар нутаг, усан хилийн асуудал тэнд хурцдах магадлалтай учраас тэнгисийн цэргий цэргээ Оросоос давуулаад бэхжүүлээд байна гэх дүгнэлт явж байх юм.

2022-07-01 23:31 16