Орос-Украины дайнтай холбогдуулан 2019.9.10-нд бичсэн судалгааны нэгэн өгүүллээ хоёр хуваан сайтдаа тавихаар шийдлээ. Эндээсмэдлэг мэдээлэл ахиухан олж авах болов уу хэмээн уншигчиддаа учирлая.
Монгол хүний хамгийн том эмгэнэл юу вэ? Энэ асуултад хариулт хайцгаая. “Мөнгө” гэж олон хүн хариулна. Мөнгөтэй бол ямар ч сайн сайхан амьдралаа босгочихно гэх хүн зөндөө. Бас арын хаалгадах, авилгадах ахиухан мөнгөтэй байх хэрэгтэй гэж шударга монгол хүн болгон хэлэхийн наагуур байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал–Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөлгөөн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе!”гэсэн илтгэлийг онцлон энэхүү бичил нийтлэлээ босголоо. Бухимдахгүй, буруутныг хайлгүй, ухаалгаар, дүгнэлт хийн бясалгана уу?!
Орос-Украины дайнтай холбоотойгоор уншдаг сонирхдог монголчуудын толгой эргээд байна. Толгойных нь эргээг гаргах зорилгоор 2014 онд бичиж хэвлүүлж байсан судалгааны бүтээлээсээ сугалж дараахи нийтлэлийг босгов. Энэ дайн чинь түүхэн улбаатай юм. Оросыг ойлгох хэрэгтэй юм, олон улсын харилцааны онолд юу гэж заадаг бол гэдгээр нь дор буулгав.
“Империализм”, “империалист” гэсэн үгс улс төрийн толь бичгээс хасагдаад 30 гаран жил болж байна. Лав манай залуу хойч үеийнхэн огт мэдэхгүй. Гэтэл хойд хөршид маань авралын уриа дуудлага мэт хүчтэй нэвтэрч, “Империалист Орос” гэж мөд нэрлэгдэх болох нь. Гэхдээ В.И.Лениний заасан “Империализм бол капитализмын эцсийн дээд шат мөн” гэсэн утгаар бус, бүр эсрэгээр.
Энд Баярхүүгийн бичсэн ганц ч мөр байхгүй. Бүгдийг нь зөвлөлт-оросын нэртэй зохиолч Л.Шинкарев бичжээ. Буруутвал тэр буруутай!
Одоогоос 45 жилийн тэртээх намрын тэр өдрүүдэд дэлхий дахины анхаарал Алтан Москва руу төвлөрч, тэнд ЗХУКН-ын XXII их хурал чуулж СССР-т коммунизм байгуулах лут үйлсийг хэлэлцэж байлаа. Тэр их үйлс хэрхэн сүйрсэн тухай түүх нуршилгүйгээр их хурлын индрээс дэлхийн шинэ дайнд АНУ ба өрнийнхнийг өдөн дуудаж, хийрхэл дэврээсэн зарим түүхийг эргэж сануулъя. Бидний үеийнхэн, бидний хойч үеийнхэн үүх түүхээ мэдэх үүрэгтэй, гол нь ямар ертөнцөөс салж, ямар руу нь явж буйг мэдрүүлэх үүднээс XXI зууны энэ цаг үед бол хэн ч үнэмшмээргүй, дэндүү хэнээтэй, инээдтэй (бүр галзуу), бас эмгэнэлтэй гэмээр эшлэлүүдийг дор дурдах болно.
Олон улсын харилцааны түүхч-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.
Мал аж ахуйгаас Монголын эдийн засагт орж ирж, биднийгээ гийгүүлж байгаа мөнгө гэж бодитой юм байхгүй. Үнэндээ хамгийн үрэлгэн салбар нь мал аж ахуй. Сүүлдээ түүнийгээ адуулж дийлэхээ больсон, залуус малаас маш их дөлж зугтааж хот бараадаж алга болдог. Бэлчиж явааг нь харж л уярч хайлахгүй бол 80 сая малаас маань ирж буй эдийн засгийн шууд ашиг гэж алга. Малыг яг энэ чигээр нь байлгаад байх аваас малын бизнесийн маш том мафийн сүлжээ, дамын наймааны сүлжээ, малын хулгайн сүлжээтэй хууль хүчнийхэн тэмцэж барахгүй болно.
Хүн ам их өссөний хэрээр манай нийслэлд эдийн засаг өссөнгүй, мөнгө эргэлддэг ч тогтдоггүй, нийтээрээ мөнгөний гачаалтай, мөнгө хуримтлагддаг нь бүр лөөлөө, ажлын байрууд үй түмээрээ ажиллах эзнээ хүлээж байна, хүн очдоггүй. Нийслэлд хүн ам нэмэгдсэний хэрээр төрөлх хотын маань агаарын ба экологийн бохирдол чинээндээ туллаа, замын түгжрэл чинээндээ туллаа, үгүйрэл ядуурал хэрээсээ хэтэрлээ. Улсын хэмжээний нийт ядуу, гуйлгачин иргэдийн 90 хувь нь нийслэлд шигдэн үлгэн салган аж төрнө. Тэд нийслэлдээ ямагт хасах үнэлгээ авчирна.
“Украинд үүссэн нөхцөл байдал”-д Орос ялахгүй байх нь үй олон монголчуудад гамшиг сүйрэл болон толгой дээр нь бууж ирэх гээд байгаа юм шиг ийм уур амьсгал монголын олон нийтийн дунд байнаа байна, харагдаж байна. Уур бухимдал, хараал ерөөл (даралтны эм, зүрхний эм, харвалтын эсрэг эм эмчилгээ явж өгнө!) хэрээсээ хэтрээд Монгол орон, Монголын ард түмэн хайрт халамжлагч төрсөн ахаасаа салж “Өмхий Хятад”-ын эзлэлд орж муугаа үзэх тухай муу ёрын зөгнөл монголчуудын тархийг хаврын түймэр адил хуйхлах гэж байгаа бололтойдог?
Монголчууд энэхүү шилжилтийн нийгэм гэдэгтээ хичнээн удаан тарчлана, тэр хэрээрээ эвдээ орж чадахгүй, хэдэн биенээ хэмлэнэ. Тэр нь явж явж хэдэн биенээ үзэн ядах дээрээ тулаад, цаашаа үзэн ядсан нэгнээ гадныханд зааж өгч алуулж хэлмэгдүүлсэн түүх 1937 онд нэг удаа тэсэрсэн дээ...
Оросын түүх бол тэр чигтээ гомдол тээгчийн түүх. Шувтан гомдож өширхөж ирсэн. Эвээрээ сална гэж нэг ч байхгүй, заавал алж хорлож байж дуусна. Тэгвэл АНУ хэнд гомдоод, хэн АНУ-ыг голд нь ортол гомдоогоод ирсэн бэ?
Монголчуудын өөрчлөгдөх дургүй нь Орос–Украины дайнаар сад тавилаа. Тэнд социализм ялах уу, капитализм ялах уу гэсэн үхэх сэхэх тулаан өрнөсөн бололтой, зарим монгол хүний нүдэнд. Сүүлчийн амьсгалаа социализмд зориулагсад Путин ба Оросын цэрэгт огштолоо залбираад Украин ба АНУ, Баруун ба НАТО-г хараан зүхэв...гэж.
Өөрчлөгдөх дургүйдээ Монголчууд маань түнэр харанхуйдаа хэдэн биенээ мэрээд сууж байна. Чаддаг нь хараал. Хийдэг нь хов. Бүтээдэг нь ядуурал. Хүсдэг нь мөнгө. Гадны хэнд ч олзлогдоход бэлхэн!